Харанхуйн дундаас ад чөтгөрийн мэт гэрэлтэх аймшигтай харц

0

Харанхуйн дундаас цог шиг гэрэлтсэн улаан нүд ямар аймшигтай харагдахыг төсөөлж байна уу? Төсөөлөх шаардлагагүй. Зүгээр л дараах зургуудыг үз. Учир нь эдгээр зургуудад нар жаргасны дараахан гүехэн усанд ангуучлахаар өчүүхэн ч чимээ анир гаргалгүй хөвж байгаа аймшигт махчингуудын догшин улаан нүд гэрэлтэн харагдаж байгаа юм. Зөвхөн нэрээрээ л бидний олонхид айдас төрүүлдэг энэ аюулт махчнуудын зургийг гэрэл зурагчин Larry Lynch, David Moynahan нар авчээ. “Alligator Eyeshine” хэмээн нэрлэгдсэн эдгээр зургуудыг авахын тулд тэд бага сага гэрэлтүүлгийн арга ашигласан байна. Мөн эдгээр зургууд нь Larry Lynch-д зэрлэг амьтдын шилдэг зураг гэсэн шагнал авчирчээ.

Харанхуйн дундаас ад чөтгөр адил гэрэлтэх аймшигтай харц 1

Larry энэ зургуудаа авахдаа Флоридагийн Мякка гол цэцэрлэгт хүрээлэнгийн Мякка голын орчимд махчин матарнуудыг хүлээж байж авчээ.

Харанхуйн дундаас ад чөтгөр адил гэрэлтэх аймшигтай харц 2

Намаг балчигнаас хэдхэн метрийн зайд, бүгчим халуун шөнийн цагаар цусанд шунасан шумуулнуудын дунд өвдгөөр татсан усанд нуугдан ийнхүү хүлээж байх үед бүхий л бодол санаа нь яаж хамгийн сайн зураг авах хийгээд аль болох хурдан эндээс гарч холхон явах гэдэг дээр л эргэлдэж байсан хэмээн Larry өгүүлжээ.

Харанхуйн дундаас ад чөтгөр адил гэрэлтэх аймшигтай харц 3

David Moynahan-ы хувьд ч бас энэ газарт шөнийн цагаар голчлон зочилдог бөгөөд эдгээр зургуудыг авах үед хүлээж байснаас ч илүү тохиромжтой цаг ирэх шиг санагдсан гэнэ.

Маш олон гэрэлтсэн нүд, манан… камерын дуран дээр буух бороон дуслууд энэ зургийг бүр ч ид шидийн мэт болгосон хэмээн David бишрэнгүй өгүүлжээ.

Харанхуйн дундаас ад чөтгөр адил гэрэлтэх аймшигтай харц 4 Харанхуйн дундаас ад чөтгөр адил гэрэлтэх аймшигтай харц 5

2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *