Хүүхэдтэй болохоосоо өмнө хүн бүрийн шийдвэрлэх шаардлагатай сэтгэл зүйн 7 асуудал

0

Өөртөө итгэх итгэл, ажил мэргэжил, тэр ч байтугай эхнэр, нөхөр хоёрын хоорондох сэтгэлзүйн асуудал шинэ төрсөн нярайд маш их нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүүхэдтэй болохоосоо өмнө өөрөө өөртэйгөө ойлголцож, сэтгэл зүйн асуудлуудаа бүрэн шийдсэн байх хэрэгтэй. Тиймээс бид танд эцэг, эх болохоосоо өмнө хувь хүн өөрийн сэтгэл зүйн ямар асуудлуудыг шийдсэн байх хэрэгтэйг хүргэхээр бэлтгэлээ.

1. Та аль хэдийн хүүхэдтэй болсон ч дахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа

Нэгэн эмэгтэй хүүхэдтэй болоход донтсон тухайгаа дэлгэрэнгүй хуваалцжээ. Тэр аль хэдийнээ 5 хүүхэдтэй бөгөөд дахин хүүхэд төрүүлэхэд хэтэрхий хөгшдөх хэдий ч дахин хүүхэдтэй болох хүслээ хязгаарлаж чадахгүй байгаа юм. Харамсалтай нь үүний шалтгаан нь хүүхэд байхаасаа мэдэрсэн дотоод хоосон мэдрэмжтэй холбоотой байх боломжтой. Илүү олон хүүхэдтэй болохыг хүсэх нь үргэлж сайн шалтгаантай байдаггүй бөгөөд энэ нь нарийн мэргэжилтний тусламжтайгаар шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

 

2. Хүүхэдтэй болсноор харилцаагаа хамгаалж үлдэнэ гэж боддог

Хосуудын 67% нь анхны хүүхдээ төрүүлсний дараа харилцааны сэтгэл ханамж буурсан гэжээ. Энэ бууралт нь ихэвчлэн хүүхэд төрснөөс хойш эмэгтэй хүнд 6 сар, эрэгтэйд 9 сарын дотор ажиглагддаг байна. Тиймээс хэрэв та гэрлэлтийг ийм байдлаар хадгалахаар төлөвлөж байгаа бол тийм ч сайхан санаа биш юм.

 

3. Таны хувьд карьер хамгийн чухал

© Shutterstock.com, © pexels.com

Ажилдаа өөрийгөө зориулсан хандлага нь зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй тэдний хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг байна. Тэд ихэвчлэн сэтгэл хөдлөлийн үл тоомсорлож, “үл үзэгдэгч” болж хувирдаг. Үүний үр дүнд хүүхдүүд өөрсдийгөө буруутай гэж үзэж эхэлдэг бөгөөд өөртөө итгэх итгэл нь буурдаг байна.

 

4. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байдаг

© Love & Other Drugs / Fox 2000 Pictures, © pexels.com

Мичиган мужийн их сургуулийн судалгаагаар бага насны хүүхдүүд эцэг эхээ хуулбарлах замаар суралцдаг болохыг тогтоосон байдаг. Энэ нь таны хүүхэд тантай адилхан болох магадлал өндөр учраас хүүхэдтэй болохоосоо өмнө өөрөө зорилго, хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй болох нь чухал юм. Эс тэгвэл тэд таны амьдралын тодорхой бус байдлыг дуурайж магадгүй бөгөөд энэ нь ирээдүйд хүүхдүүдэд зорилгодоо хүрэхэд саад болж болзошгүй юм.

 

5. Та одоо ч төлөвшиж амжаагүй жаахан хүүхэд хэвээрээ

© The Holiday / Columbia Pictures, © Sex and the City / HBO Entertainment

Насанд хүрсэн хэдий ч хүүхэд шиг аашилж буй хүнийг дүрсэлсэн сэтгэл зүйн шинжлэх ухааны тусгай “инфантилизм” буюу “нялхамсаг” хэмээх нэр томьёо байдаг. Эдгээр хүмүүс насанд хүрсэн хэдий ч хүүхэд шиг ааш авиртай байдаг онцлогтой. Тэд бодол санаагаа бус сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж үйлдэл хийдэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийн зан авирыг хуулбарлах хандлагатай байдаг. Тиймээс тэдэнд дагаж дуурайх төлөвшсөн нэгэн хэрэгтэй.

 

6. Та сэтгэл гутрал, стрессээс болж шаналж байгаа

© The Eye / Vertigo Entertainment, © Maps to the Stars / Prospero Pictures

Судалгаагаар эцэг эхийн сөрөг сэтгэл хөдлөл нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нялх хүүхдийн амьдралын эхний жилд эцэг эхийн сэтгэл хөдлөл маш хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Үүний үр дүнд хүүхдүүд сөрөг зан авиртай болох магадлал тун өндөр байдаг. Тиймээс дүрэм маш энгийн: аз жаргалтай эцэг, эх аз жаргалтай хүүхдийг бий болгоно.

 

7. Та амьдралын юм бүхнийг төгс төгөлдөр байгаасай гэж хүсдэг

© Le Petit Nicolas / Wild Bunch, © Problem Child 2 / Imagine Entertainment

Перфекционизм нь ихэнхдээ бүтэлгүйтэх айдас, үнэ цэнгүйтэх мэдрэмж, өөрийгөө доогуур үнэлэх зэрэг хүүхэд насны мэдрэмжүүдээс үүдэлтэй. Хүүхдүүд заримдаа таны үгэнд орохгүй, даалгавраа хийхгүй байх гэх мэт зан авир үзүүлэх бөгөөд та үүнийг нь шийдэж чадвартай байх хэрэгтэй. Заримдаа та хүүхдийнхээ асгасан хоолыг нэг биш хэд хэдэн удаа арчих ч шаардлагатай тулгарах учраас сэтгэлээ бэлд. Гэхдээ зүгээр дээ! Хүүхэд бол өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт.

6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *