Таны уруул эрүүл мэнд чинь ямар байгаа талаар хэлэхийг оролдож буй 8 шинж тэмдэг

3

Бидний уруулд сая гаруй мэдрэлийн төгсгөлүүд байдаг ба эдгээр нь хурууны өндөгнөөс ч илүү мэдрэмтгий байдаг. Онцгой анхаарал хэрэгтэй. Заримдаа эдгээр мэдрэлийн төгсгөлүүд бидэнд эрүүл мэнд ноцтой аюулд орох үед анхааруулга өгдөг ба бие организмдоо ач холбогдол өгөх цаг болсон гэдгийг сануулдаг байна.

Зөвхөн нүд биш, уруул ч бас эрүүл мэндийн толь ба танд анхааруулга өгч байж болох 8 шинж тэмдгийг хүргэе.

1. Амны булан хэсэг хагарах

Шүлс амны булан хэсэгт гацахад, арьсыг хуурайшуулж, хагарал үүсгэдэг. Магадгүй та амныхаа булан хэсгийг байнга хэлээрээ долоож, дулаан болон чийглэг болгож байгаа нь хагарал үүсэх гол хүчин зүйл болж байгааг үгүйсгэхгүй.

Бохирдол бол хагарал үүсэхэд хүргэж бас нэгэн шалтгаан юм. Хэрэв таны амны булан хэсэг байнга хагарах болсон бол эргэлзэлгүй эмчид үзүүлээрэй.

 

2. Уруул хуурайших болон сайртах

Уруул хуурайших нь таны бие шингэний дутагдалд орж буйтай холбоотой. Үүнд уур амьсгал эсвэл стресс бас нөлөөлж болно. Энэ нөхцөлд илүү их ус уух болон чийгшүүлэгч тос түрхэх шаардлагатай.

Түүнчлэн уруул сайртах нь харшлаас болдог. Жишээ нь уруул загатнах шинж тэмдэг илрэх юм бол, энэ нь сайртсан гэсэн үг юм.

© depositphotos.com © depositphotos.com

 

3. Уруул дээр юм гарах

Уруул дээрх булцруу өвдөлттэй эсвэл тав тухгүй байдаг, гэхдээ ихэнх нөхцөлд аюулгүй байдгаас гадна, эмчилгээ шаардахгүйгээр өөрөө алга болдог.

Эсвэл гэмтэл байж болно, жишээ нь гиалуроны хүчлийг тариулсны дараах реакц. Мөн хоол хүнсэнд үзүүлэх реакц ч байж болно.

Түгээмэл хэлбэрийн халдвар, тухайлбал герпес вирусыг авах үед илэрч болно. Тэгэхээр яаралтай эмчид үзүүлэх ёстой.

 

4. Уруулыг тойроод улаан цагираг үүсэх

Уруулыг тойроод улаан цагираг үүсэхэд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан бол уруулаа долоосноос болж үүсэх дерматит юм. Уруулаа байнга долоох нь арьсан дахь байгалийн тосыг хатааж, улмаар улаан цагираг үүсэж, арьс нь загатнадаг байна.

Энгийн чийгшүүлэгч тос хэрэглэх болон энэ зуршлаасаа салснаар асуудлыг шийдэж болно.

© depositphotos.com

 

5. Дээд уруулд үрчлээ суух

Хэрэв та дээд уруулд чинь их хэмжээний үрчлээ сууж байгааг анзаарвал, энэ нь бие организм болон сэтгэл санаатай шууд холбоотой байдаг.

Муу зуршлууддаа анхаарал хандуулаарай, тухайлбал юм уухдаа соруул хэрэглэх эсвэл стрессээс болж их хэмжээгээр тамхи татах гэх мэт.

© depositphotos.com

 

6. Уруул өнгөө алдах

Цэнхэр уруул цусны эргэлтэнд хүчилтөрөгч дутагдаж буйн илрэл гэж үзэж болно. Мөн таны гар болон хөлийн хуруунд ижилхэн шинж тэмдэг илэрнэ.

Цагаан эсвэл цонхигор уруул нь цусны дутагдалтай холбоотой, энэ нөхцөлд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Мөн цусан дахь сахар хэтэрхий багасах, цусны эргэлтийн системд асуудал үүсэх эсвэл витамины дутагдалд орсон байж мэднэ.

© shutterstock.com

 

7. Уруул хавдах

Хавдах нь харшлын реакц байж болно. Хэрэв таны уруул ердийн үеийнхээс илүү том хэмжээтэй болж байгааг та анзаарвал, гоо сайхны бүтээгдэхүүнээс түр татгалзаарай.

Хэрэв таны уруул томорсоор байвал цаг алдалгүй эмчид үзүүлээрэй.

© depositphotos.com

 

8. Уруул дээр хар толбонууд гарах

Уруул дээр хар толбо үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн шалтгаанууд байдаг ба эдгээрийг тоолгүй өнгөрч болохгүй. Хамгийн сайн сонголт бол эмчид үзүүлж, оношлуулах явдал юм.

Гиперпигментаци нь ихэвчлэн бор толбоноос үүдэлтэй байдаг. Та магадгүй үүнийг зөвхөн уруул биш, мөн хацар, хамар болон духнаасаа анзаарч болно.

Нарны толбо бас нэг шалтгаан нь. Энэ нөхцөлд та үүнийг харахаас илүү мэдэрнэ. Хорт хавдрын өмнөх үе шат болтол нь даамжруулалгүй, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Таны бие организм магадгүй идэж буй хоол хүнснээс чинь их хэмжээний төмрийг уусгаж авч байж болно.

© shutterstock.com

Энэ мэдээлэл танд хэрэгтэй санагдаж байна уу? Та өөр бусад уруулын анхааруулга өгдөг шинж тэмдгүүдийг мэдэх үү? Бидэнтэй мэдлэгээсээ хуваалцаарай.

61
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Narantsetseg Ravdandorj

    Narantsetseg Ravdandorj

    2019/10/02 at 20:14

    Saranchimeg Rentsendorj

  2. Oyun Erdene

    Oyun Erdene

    2019/10/02 at 21:53

    Jvzk

  3. Ч. Батцэцэг

    Ч. Батцэцэг

    2019/10/02 at 22:22

    Samii Otgoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *