Үеэс үед дамжсаар ирсэн энэ худал ойлголтуудаас одоо салах цаг нь болжээ. Орчин үед амьдарч байж ийм юманд итгээд яваад байв даа!

2

Энэ цаг үед мэдээллийн хомсдолд орно гэж байхгүй нь тодорхой: сошиал сүлжээ ямар ч төрлийн сонин хачин мэдээллээр дүүрэн байна. Энэхүү олон сонин хачин мэдээлэл дундаас аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгаж ойлгоход тун хэцүү байх үе тохиолддог. Ийм байдлаас болж Манделагийн эффект гэх зүйлийн хохирогч болох магадлал их бөгөөд энэ нь олон түмнийг хамарсан буруу ойлголтын тухай юм. Ийм буруу ойлголт сая сая хүний тархи толгойд салшгүй зүйл болон үлдэж үе дамжин удамшдаг байна.

1. Зүүн тархи логик сэтгэлгээг хариуцдаг бол баруун тархи нь хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой

© wikipedia

Яг үнэндээ тархины талууд нь ямар нэг авьяас чадварыг хариуцна гэдэг нь худал зүйл юм. Энэ төөрөгдөл нь доктор Майкл Газзанигигийн хийсэн туршилт болох зүүн нүдээр “улаан” гэсэн бичиг бүхий цаасыг уншиж, баруун нүдээрээ “гадил” гэсэн үгийг уншдаг хэмээх туршилтаас бий болсон ойлголт билээ. Дараа нь туршилтад оролцогчдыг зүүн гараараа ямар нэг зүйл зурахыг (зүүн гарыг баруун тархи удирдана) хүсжээ. Тэгэхэд тэд гадил зурсан байна. Туршилтад оролцогчоос яагаад ингэснийг асуухад тэд гадилыг зүүн гараараа зурахад амархан байсан гэх боловч үүнийг батлах зүйл үгүй байв. Үүнээс болж доктор маань хүний зүүн тархи нь ямар нэг таамаг гаргадаг бололтой хэмээн дүгнэжээ.

 

2. Алкохол тархины эд эсийг үхүүлнэ

© AlexLMX/easyfotostock/Eastnews

Бүр архаг архичин байлаа ч гэсэн тархины эд эс ихээхэн гэмтэхээс биш үхжиж үгүй болно гэж үгүй юм.

 

3. Адам ба Ева алим идсэн тухай


© wikipedia

Тэд танин мэдэхүйн модны хориотой жимс идсэн гэх боловч Библид бичсэнээр бол тэр нь яг алим байсан гэх ямар ч зүйл үгүй билээ.

 

4. Усыг нэгээс илүү удаа буцалгаж болохгүй бөгөөд ингэвэл диоксин хэмээх хорт бодис ялгарч хорт хавдар үүсгэнэ

© maxpixel

Усыг дахин буцалгахад дейтерий агуулсан (устөрөгчийн хүнд изотоп) хүнд ус бий болох боловч энэ нь маш бага хэмжээгээр байна. Бас усыг дахин буцалгахад түүнд байх давс, кальци улам бүр л бага болно.

 

5. Хүнийг унтаж байхад нь чигчий хуруунаас нь барьж хүссэн зүйлээ асуухад тэр хүн асуулт болгонд хариулдаг

blackandystar / instagram

Хүн унтаж байх үеийнхээ нэгэн тодорхой үед л асуултанд хариулах магадлалтай бөгөөд энэ нь тухайн үед зүүдэлж байгаа зүйлтэйгээ л холбоотой бол.

 

6. Хүн найтаалгах үед зүрх болон бусад бүх эрхтэн хэсэг хугацаанд ажиллагаагүй болж зогсдог

© EAST NEWS

Энэ ойлголт аль дундад зуунаас эхтэй бөгөөд хүн хэт их агаар амьсгалснаас болж найтаахдаа үхэж болно гэж боддог байжээ. Яг үнэндээ хүн найтаалгах үед хүний цээжний хөндийн даралт маш их болдог байна. Энэ үед шинэ нөхцөл байдалд тохирохын тулд зүрхний цохилт өөрчлөгддөг.

 

7. Статистик судалгаагаар улаан хүрэн үстэй хүн бусдыг илүү их хуурдаг

© ANGELA WEISS/AFP/East News

Энэ буруу ойлголт бүр эрт дээр үеэс эхтэй бөгөөд бор үстэй хүмүүсийг тэр үед муу хүчний төлөөлөл гэж үздэг байсан ба хүн яагаад ийм өнгөтэй үстэй байж болох талаар ямар нэг тайлбар үгүй байснаас ийн боддог байжээ.

 

8. Солонгост гэр бүлээс гадуур харилцааны төлөө 2 жилийн ял авдаг

© Moon Lovers: Scarlet Heart Ryeo / NBCUniversal

1953 оноос Өмнөд Солонгост гэр бүлээс гадуур харилцааны төлөө шийтгэл оногдуулах хууль хэрэгжиж байжээ. Гэхдээ энэ хуулийг 2015 онд үгүй болгосон бөгөөд үүний шалтгаан нь хувь хүний эрхийг зөрчиж байгаатай холбон тайлбарладаг.

 

9. Антарктид дээгүүр нисдэг тэргээр нисэх хориотой бөгөөд ингэвэл богино хүзүүтэй оцон шувуу түүнийг харах гэж өлийж байгаад халтирч унадаг

© flickr

Ийм ямар нэг хорио цээр байхгүй, харин цаг агаарын хүнд нөхцөл нь нисдэг тэрэг нисэхэд хэцүү болгодог юм. Тэнд ямар нэг тогтсон чиглэл бүхий тээврийн хэрэгсэл явахгүй учир нисдэг тэрэг нь тээврийн гол хэрэгсэл болдог байна.

 

10. Эволюцын үед хүний тархи 3 дахин томорсон

evolution_soup / instagram

Үнэндээ бол бүх зүйл эсрэгээрээ болсон байдаг: эволюцын үед тархи харин ч багасах чиглэлтэй байж. Жишээ нь неандерталийн тархи нь одоогийн хүнийхээс 15%-иар том байжээ.

 

11. 1504 онд Лондоны алдарт Биг Бенийг хоригдол хорих шоронгийн зорилгоор ашиглаж байсан

_roohb / instagram

Нэгдүгээрт Биг Бен гэдэг бол байшин биш, Гэгээн Стефаны байшинд байрлах хонх юм. Хоёрдугаарт Гэгээн Стефаны байшин нь 1859 онд баригдсан буюу дээр хэлсэн хугацаанаас сүүлд бий болжээ.

 

12. Сугар гариг цагийн зүүний эсрэг эргэдэг

© pixabay

Сугар гариг нь харин ч эсрэгээрээ буюу цагийн зүүний дагуу эргэх ба энэ нь нарны аймгийн бусад олон гаригаас ялгарах нэг шинж нь юм. Мөн иймэрхүү хөдөлгөөний чигтэй бас нэг гариг нь Тэнгэрийн ван билээ.

 

13. Ойрын хараа муудахыг дасгалаар эмчилж болно

© depositphotos

Ямар нэг хэмжээгээр үнэн байж болох ба зөв сонгож хийсэн дасгал нь нүдний эд эрхтнийг амраахад тус болно. Гэхдээ энэ нь элдэв нүдний өвчний эсрэг л үр дүнтэй байх билээ. Харин ойрын хараа нэгэнт муудаж эхэлсэн бол иймэрхүү дасгал нь харааг эргэж сэргээхгүй юм.

 

14. Бохь залгивал тэр нь ходоод дотор 7 жилийн турш боловсрогдоно

© 0000001 / Reporter

Хүүхдээ бохь залгичих вий гэж айсан эцэг эхээс л ийм яриа гарсан болов уу. Бохь ходоодонд ороод бусад хүнстэй адил эхлээд ходоодны шүүсээр боловсрогдоно. Бохинд байх будаг болон амт үнэр оруулагчийг тэрхүү ходоодны шүүс дор нь учрыг нь олох бол бохины үндсэн эдтэй нилээд удаан “ноцолдох” билээ. Эцсийн дүндээ боловсрогдож үгүй болоогүй бохь нь гурав хоногийн дотор хэвийн байдлаар гадагшилдаг байна.

 

15. Үсээ байнга хусвал үсний ургалт, өтгөрөлтийг улам нэмэгдүүлдэг

© depositphotos

Энэ нь зөвхөн харагдах өөрчлөлттэй холбоотой юм: үсээ хуссаны дараа дахин үс ургахад таслагдсан үсний хэсэг болох үзүүр нь илүү бүдүүн харагддаг. Гэтэл яг бодит байдал дээрээ үсний ургалт нь зөвхөн даавартай холбоотой билээ.

 

16. Үсний үзүүрийг тайрвал илүү хурдан ургадаг

© depositphotos

Үсний үзүүрийг тайрч тэгшлэх нь ус ургахтай ямар ч холбоогүй юм. Үс нь ямар хэмжээтэй ургасан зэргээс үл хамааран ургах ба энэ хэмжээ нь зөвхөн бидний гентэй холбоотой. Гэхдээ үе үе үзүүрийг нь тэгшилж байх хэрэгтэй бөгөөд ийм бол ядаж л сайхан харагдах билээ.

Танд эдгээр буруу ойлголт дээр нэмэх зүйл байна уу? Энэ тухайгаа коммент дээр бичээрэй.

35
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Bolor Bolormaa

    Bolor Bolormaa

    2019/10/01 at 11:44

    Худлаа ч биш л дээ битгий ургаасай гэсэн газарых бол аймаар өтгөрөөд хурдан ургадаг, ургачихаасай гэсэн газрых бараг ургадаггүй юм шиг л санагдсан

  2. Bolor Bolormaa

    Bolor Bolormaa

    2019/10/01 at 19:43

    Худлаа ч биш л дээ битгий ургаасай гэсэн газарых бол аймаар өтгөрөөд хурдан ургадаг, ургачихаасай гэсэн газрых бараг ургадаггүй юм шиг л санагдсан

  3. Gbit

    Gbit

    2019/10/01 at 23:43

    Nurshu ?

  4. Химич

    2019/10/02 at 08:21

    Авах гээхийн ухаанаар хандаарай. 4 дээр залруулга хийе. Гарчиг дээр бичсэн ойлголт худлаа. Залруулга тайлбар ч шал худлаа. Юун хүнд ус үүсэх тийм боломж байхгүй. Усыг буцалгаад давсыг алга болгоно ууршуулна гэж бас байхгүй ээ! Юманд жоохон шинжлэх ухаанч ханд. Баярлалаа

  5. Химич

    2019/10/02 at 08:21

    Авах гээхийн ухаанаар хандаарай. 4 дээр залруулга хийе. Гарчиг дээр бичсэн ойлголт худлаа. Залруулга тайлбар ч шал худлаа. Юун хүнд ус үүсэх тийм боломж байхгүй. Усыг буцалгаад давсыг алга болгоно ууршуулна гэж бас байхгүй ээ! Юманд жоохон шинжлэх ухаанч ханд. Баярлалаа

  6. Содбилэг Билгүүн

    Содбилэг Билгүүн

    2019/10/02 at 10:40

    Neandartali chin odoogiin hunees uur turlin hun shuude

  7. Altan Erdene B

    Altan Erdene B

    2019/10/02 at 16:29

    Estoi hydlaa shvv Bi hysaj bn.Hydlaa um bn le.

  8. Bymba Tseren Bymbaa

    Bymba Tseren Bymbaa

    2019/10/03 at 00:52

    Hudlaa…ulam shingen bolson ..shal demii 2 jil halzan yvsan…kkkkk

  9. Сэтгэл Татам

    Сэтгэл Татам

    2019/10/03 at 02:36

    Us otgorch urgadag gej unen hudlaa unen shaatsan medee tavihaa bolimooriin svg chine

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *