Redmi Note 7 утас сансарт нисэж хэд хэдэн зураг дараад ширхэг ч зураас бололгүй дэлхийдээ эргэн ирлээ

0

Зугаагаа гаргах үүднээс зарим нэг өөдрөг бодолтой хүмүүс агаар мандалд зарим нэг эд зүйлсийг хөөргөж үзэж байв. Харин хятадын компани өөрийн бүтээгдэхүүн болох Redmi Note 7 ухаалаг гар утсыг хэрэглэгчдэд онцгой аргаар сурталчлахаар шийджээ. Туршилтанд орсон ухаалаг гар утсыг тусгай төхөөрөмжинд суурилуулаад -58 хэмийн хүйтэн, 1 кПа агаарын даралттай орчинд Дэлхийгээс 35,375 метрийн өндөрт хөөргөжээ.

Ухаалаг гар утасны сансар огторгуйн аялал агаарын бөмбөлөг хагартал буюу 2 цаг гаран үргэлжилжээ. Ухаалаг гар утас газардахдаа ч бас тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар газардсан юм. Энэ хугацаанд ухаалаг утас хүнд орчныг тэсвэрлээд зогссонгүй үндсэн камераараа дэлхийн хэд хэдэн гэрэл зургийг чанарын өндөр түвшинд авч чаджээ. Камер нь үндсэн хоёр модулиас бүрдсэн: f/1.8 өрцтэй 48 MP бүхий Samsung ISOCELL GM1 камер, мөн ууссан гэрэл зураг дарах зориулалт бүхий 5 Мп бүхий камер суурилуулсан байна.

Ухаалаг гар утас газардахдаа унтарсан, гэхдээ Redmi Note 7 утсыг асаахад ямар нэгэн доголдолгүйгээр ажилласан гэж туршилтын багийхан батлан хэлжээ. Өөрөөр хэлбэл сансар огторгуйн орчин ухаалаг гар утасны үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэж батлан хэлсэн байна.

Хэрвээ та уг гайхалтай утсыг худалдаж авахыг хүсвэл

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *