Цус сорох хачигнаас зуны турш аврагдах энгийн арга

6

Удаан хүлээсэн зуны улирал халуун нар, бүлээн салхи бэлэглэхээс гадна цус сорогч хачигны дайралтад өртүүлдэг. Уг хачиг нь маш аюултай өвчин тээдэг, жишээ нь Лаймын өвчин.

Цаг агаар дулаараад эхлэнгүүт хотын оршин суугчид зуслан, агаар салхинд гарцгааж эхэллээ. Харин зэрлэг байгальд навч, өвсөн дунд аймшигтай өвчин тээгч хорхой амьдарч байна.

Хачиг хаврын сүүл болон зуны эхэн сард идэвхтэй байдаг. Гэсэн хэдий ч хачиганд хазуулсан тохиолдлууд нь 3-р сараас 10-р сар хүртэл бүртгэгдсэн байна. Ямартай ч тэдний идэвхтэй үе нь 5-р сарын сүүлээс 7-р сарын дунд үе хүртэл гэж ойлгох хэрэгтэй.

Хачигнаас хэрхэн салах вэ?

Бие жижигтэй ч хор хөнөөл ихтэй амьтан. Статистик тоо сонирхоцгооё. Орост гэхэд л жилд 100 орчим хүн хачигт хазуулснаас болж нас бардаг.

Хэрвээ та цэвэр агаарт гарахыг хүсдэг бол хачигнаас хамгаалах аргуудыг мэдэж байх ёстой.

Хачиг хурц үнэрт дургүй учраас өөрөө “үргээгч” хэрэгсэл бэлдэж болно: нунтаг цинамон, хадаасан цэцгийг усанд хийж буцалгаад өмсөх хувцас, толгойгоо ороох алчуураа зайлна. Хатаагаад агаарт гарахдаа өмсөөрэй.

Бас нэгэн шалгарсан арга. Эфирийн тос, бээлий байхад л болно. Эфирийн тосоо хувцас руугаа шүрших эсвэл биедээ түрхэж болно. Энэ арга нь зөвхөн хачгийг үргээгээд зогсохгүй ялаа, шумуулыг ч давхар үргээнэ.

Хортон шавьж үргээх эфирийн тос

1. Эвкалипт

Дангаараа эсвэл өөр бусад эфирийн тостой хольж хэрэглэж болно. Ямар ч хортон шавьжийг үргээнэ.

2. Нимбэгийн тос

Нимбэгийн тосыг хятад нимбэгээс гаргаж авдаг. Цитрусын хурц үнэртэй тос нь бясаа, хачгийг найдвартай үргээж чаддаг.

3. Намгийн гаа

Хортон шавьжид хортой учир тэд үнэрээр нь үргэдэг байна.

4. Лаванда

Бид лавандагийн үнэрт дуртай бол хачиг дургүй, тэд энэ үнэрийг тэсвэрлэж чаддаггүй. Мөн шумуул зэрэг бусад цус сорогч хортон шавьж ч дайжна.

Анхаарал болгоомжтой байх сэрэмжлүүлэг

Хачигт хазуулахгүйн тулд зарим нэг арга хэмжээ авах ёстой.

1. Хачиг хамгийн нимгэн арьсыг хазах сонирхолтой байдаг: өвдөгний ар, гарын нугалам хэсэг, чихний ар, суга, хүзүү, толгой.

Эдгээр биеийн хэсгүүдийг битүүлэх хэрэгтэй, урт өмд өмс, гутлаа бүрэн үд, толгойдоо алчуур зүү.

2. Өмднийхөө түрийг оймсныхоо дотуур хийнэ, халуун байсан ч хамаагүй шүү.

3. Толгойг бүхэлд нь далдлах малгай, алчуур зүүгээрэй. Бас шилэн хүзүүгээ мартаж болохгүй. Нэлэмгэр угладаг малгай байсан ч болно.

4. Хэрвээ задгай агаарт хонох гэж байгаа бол сайн түгжээтэй майхан авна. Майхны хаалганы тор нь нарийн ширхэгтэй байвал илүү тохиромжтой, хачиг майханд орж чадахгүй.

5. Биед наалдсан хачиг арьсанд нэвтрэхэд ойролцоогоор 30 минут зарцуулдаг, тийм учраас 20 минут тутамд биеэ шалгаж байгаарай. Хачиг нь бут сөөг, өвсөнд амьдардаг учраас хүний бие дээр гараад дээш авирна.

6. Бусад нэмэлт хамгаалалтуудыг мартаж болохгүй. Химийн гаралтай төрөл бүрийн цацдаг бодисууд бий – хачигнаас хамгаалахаас гадна мөн устгана.

Ийм төрлийн цацлага хэрэглэхээс өмнө заавартай сайтар танилцахыг зөвлөж байна. Дэлхий дахинд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бас нэг арга: вакцинжуулалт. Үнэндээ вакцин нь зөвхөн энцефалитаас л хамгаалдаг байна.

7. Амрах эсвэл хоноглох газраа сонгохдоо хуурай ойтой, элсэн сул хөрстэй бага ургамалтай газар сонгохыг хичээгээрэй. Унтахаасаа өмнө хувцас, бие, үсээ сайтар шалгана.

 

Хачигт хазуулсан бол ямар арга хэмжээ авах вэ?

Хачиг 15-20 минутын дотор арьсанд шигддэг, энэ хугацаанд өвчин мэдрүүлэхгүй хазахын тулд мэдээ алдуулагч шингэн ялгаруулна. Мэдээ алдуулагчийн үйлчилгээ хэдэн цагийн дараа гарах тул өвчнийг хэзээ хойно л мэдэрдэг байна.

Хачиг хүний эсвэл амьтны биед 12 өдөр хүртэл байх чадвартай. Насанд хүрсэн хачиг 2-3 хоногийн дараа шигдсэн нь мэдрэгдэнэ, хазсан газар нь хавдаж улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд хачиг өөрөө томорсон байдаг.

Хачиг шигдсэнийг мэдэнгүүтээ нэн даруй сугалж авахыг оролдох хэрэгтэй. Дараа нь гэж хойшлуулж огт болохгүй. Хачиг хэдий хэр удаан цус сорно төдий чинээ биед халдвар тараана.

Хачгийг шинжилгээнд өгөхөөр шийдсэн бол амьдаар нь гэмтээлгүй сугалж авахыг хичээгээрэй. Зөвхөн амьд хачгийг л шинжилгээнд авдаг болохыг анхаарна уу. Хачгийг гэмтээхгүйн тулд хүчтэй огцом татаж болохгүй.

Хачгийг хавчаараар/пинцепт татаж авахад эвтэйхэн байдаг. Хавчаараа аль болох толгой эсэхээс нь чимхэж дээш татна, бага зэрэг эргүүлээрэй. 2-3 удаа бага зэрэг эргүүлэхэд хачиг бараг гараад ирнэ.

Хачиг сугалах тусгай хэрэгслүүд ч байдаг – ихэвчлэн мал, амьтны эмийн сангуудаар зарагддаг. Хачиг арьсанд дөнгөж шигдээд өөрөө томорч амжаагүй байгаа бол зүүгүй шприцээр соруулж болно.

Утсаар сугалах бас нэг арга бий. Тасрахгүй бөх утсыг хачигны толгой хэсгээр углаад нэг чиглэлд багахан дээш татна. Энэ арга тийм ч амархан биш, ялангуяа амьтны биеэс сугалах гэж байгаа бол.

Хэрвээ хачиг сугалахад хэцүү газар шигдсэн бас сугалахад туслах хүн үгүй бол боломжоороо сугалж авахыг хичээх хэрэгтэй. Тал бие нь үлдсэн ч хамаагүй сугалж ав, бусдаас тусламж автал хэдий хэр удахыг та мэдэхгүй. Хэрвээ хачигны толгой их биед үлдсэн бол спирт эсвэл ариутгагч бодис шархан дээрээ түрхээрэй.

Мөн хачгийг сугалж авсан хэсгийг йод, спиртээр ариутгана, боолт тавих шаардлагагүй. Дөнгөж шигдсэн хачгийг сугалж авсан гээд тайвширч болохгүй, халдвараа тараасан байж болзошгүйг анхаарна уу.

Хачиг хэд хэдэн өвчний эх сурвалж болох тул шинжилгээнд өгөхөөр хадгалахыг хичээнэ. Лаборатори эсвэл халдварын эмнэлэгт зохих шинжилгээг хийнэ.

Бага зэрэг ус шингээсэн хөвөнтэй  шилэн саванд хачгийг хадгална. Сайтар таглаад хөргөгчинд хийгээрэй.

Хачигны халдвар авсныг өвдсөн гэж ойлгож болохгүй. Хачгийг шинжилгээнд өгч тайвшрах хэрэгтэй.

Өвдсөн эсэхээ шалгахын тулд цусны шинжилгээ өгнө. Шинжилгээг хачигт хазуулснаас 10 хоногийн дараанаас эхэлж өгнө. Энэ хугацаанаас өмнө өгсөн шинжилгээгээр юу ч илрэхгүй.

Зөвлөгөө

Агаар салхинд гарахдаа гялгар уут болон чимхлүүр бэлдэж яваарай.

Хачгийг нүцгэн гараараа алах гэж бүү оролд, эс бөгөөс өвчин тусаж болзошгүй. Хачгийг тусгай хэрэгслээр л устгана, дараа нь гараа сайтар угаана.

Хачигны энцефалит – хачгийн хамгийн аюултай халдвар. Тархи, нугасыг гэмтээж төв мэдрэлийн үйл ажиллагааг доголдуулна. Өвчин хүндэрч, удаан эдгэдэг.

Энэ үед сэтгэл санаа тогтворгүйжих, тулгуур эрхтний үйл ажиллагаа доголдох, хараа, сонсгол муудна. Хүн тахир дутуу болох муугаар төсөөлбөл үхэж ч болзошгүй.

Хачигны боррелиоз – нууц байдлаар явагдсаар тахир дутуу болоход хүргэнэ.

Уг өвчин нь анхан шатандаа эмчилгээ амархан авч эдгэдэг, тийм учраас хачигт хазуулсан сэжиг төрсөн л бол эмчид яаралтай хандаарай. Хачигны боррелиозын үед яаралтай авах арга хэмжээ гэвэл хачигт хазуулснаас 72 цагийн дотор нэг ширхэг доксициклин уух хэрэгтэй.

Эрүүл агаарт аюулгүй зугаалцгаая! Энэ нийтлэлийг найз нөхөддөө хуваалцаарай.

48
ГайхмаарГайхмаар
33
БурууБуруу
17
БахархмаарБахархмаар
15
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Zoloo Tugso

    Zoloo Tugso

    2018/04/22 at 16:20

    Саранзаяа М.

  2. Amka Ann

    Amka Ann

    2018/04/22 at 16:38

    Azjargal Azaa

  3. Gantuya Mishig

    Gantuya Mishig

    2018/04/22 at 16:45

    Sambuu Erdenedalai

  4. Nara. Nara

    Nara. Nara

    2018/04/22 at 20:08

    Enkhbaatar Kharchin Banushka

  5. Гантулга Баттулга

    Гантулга Баттулга

    2018/04/22 at 20:22

    Т. Буяндэлгэр Б. Be careful! get bkb hha

  6. Erdeen Bileg

    Erdeen Bileg

    2018/04/23 at 01:09

    Энхтунгаа Түмэндэмбэрэл

  7. Moon River

    Moon River

    2018/04/23 at 04:43

    Enkhjin Batchuluun

  8. Uunuu Zorigoo

    Uunuu Zorigoo

    2018/04/23 at 12:05

    Damdinbazar Daimaa Har!!!

  9. Uunuu Zorigoo

    Uunuu Zorigoo

    2018/04/23 at 12:06

    Nomundari Byambakhishig

  10. Tseegii Byambadorj

    Tseegii Byambadorj

    2018/04/23 at 13:51

    Vaccin-g ( 3-n dos ) n hiilgechihvel nasan turshdaa aih yum bhgui ee. Gevch mongold vaccin n bgaa boluu bas undur l unetei bgaadaa.

  11. Azbileg Bandi

    Azbileg Bandi

    2018/04/23 at 20:49

    Ariunaa Ariuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *