Нүүр Хэв маяг Мэдлэг Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд жирийн хүүхдээс юугаараа өөр байдаг вэ?

Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд жирийн хүүхдээс юугаараа өөр байдаг вэ?

3
1

Кесарево аргаар төрөх гэдэг нь эхийн хэвлийг мэс заслын аргаар зүсэж хүүхдийг төрүүлэхийг хэлнэ.

Хийсвэрээр төрөх – кесарево төрөлтийн хоёр дахь нэршил. Энэ төрлийн төрөлт нь төлөвлөгөөт болон яаралтай  гэж хуваагдана. Ихэвчлэн онцгой нөхцөл байдалд  буюу эх, хүүхдийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй гэж үзсэн үед ашиглана.

Зарим нэг тохиолдолд эх, хүүхдийн аюулгүй төрүүлэх шилдэг арга зам болох нь ч бий. Харин зарим нэг эмэгтэйчүүд төрөлтийн өвдөлтийг тэсвэрлэхгүй гэж үзэн сайн дурын үүднээс энэ аргаар төрөх сонголтыг хийдэг.

 

Кесарево төрөлтийн давуу тал

Олон түмний дунд маш олон цуу яриа, буруу ойлголтыг төрүүлсэн байх ажээ. Тийм учраас бид та бүхэнд зөв мэдээлэл хүргэхээр дараах нийтлэлийг бэлдлээ.

1. Хэт хөдөлгөөнтэй

Өсөж буй хүүхдийн хөдөлгөөн маш их байдаг гэцгээдэг. Үнэн хэрэгтээ, хэт их хөдөлгөөнтэй байх нь хүүхэд ямар арга замаар төрсөнтэй огт холбоогүй зүйл. Зөв хүмүүжүүлж чадвал эцэг эх энэ хүндрэлээс зайлсхийж чадна.

2. Оюун ухааны хөгжлийн асуудал

Кесаревогоор төрсөн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаачид ихээр анхаардаг. Та санаа зовох зүйлгүй! Энэ бол стандарт үйл ажиллагаа бөгөөд болгоомжлох үүднээс л авч буй арга хэмжээ юм. Хэрвээ хүүхэд оюун ухааны хувьд ямар нэгэн асуудалтай бол үүнд маш олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг ажээ.

3. Биеийн дутуу, сул хөгжил

Хүүхдийн хэвийн хөгжилд зориулсан тусгай хөтөлбөр огт хэрэггүй. Энэ аргаар төрсөн хүүхдүүдийн хувьд амьсгалын замын систем, анхны амьсгал оройтох эсвэл наркозын сөрөг гаж нөлөө байж болно.

Яаралтай кесарево хийх буюу эхийн бие төрөхөд бүрэн бэлтгэгдээгүй байхад хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх тухай яригдаж болно. Гэхдээ энэ тохиолдолд эрсдэл нэмэгдэх тухай яригдахаас бус 100 хувь нөлөөлнө гэсэн үг биш ажээ.

4. Байнга уйлах

Төрөлттэй холбоотой стрессээс болж төрөл бүрийн гормонууд идэвхжиж хүүхдийн мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Энэхүү байгалийн үзэгдлийг давж гараагүй хүүхдүүдийн хувьд мэдрэл болон бие махбодийн үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл мэдрэлийн системтэй холбоотой асуудлуудыг үүнтэй холбон тайлбарлах ажээ. Гэхдээ бас л батлагдаагүй зүйл шүү дээ.

5. Сүү дутагдах

Кесарево аргаар төрсөн хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа төрснөөс хойш 9 хоногийн дараа хэвийн хэмжээнд ирдэг бол өөрөө төрсөн хүүхдийнх эхний өдрөө л хэвийн ажиллаж эхэлдэг байна. Үүнээс гадна мэс заслын үеэр хэрэглэсэн эм тарианаас болж эхийн сүү гарахгүй байх явдал илэрнэ. Эхийн сүү нь хүүхдийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үндэс болдгийг тогтоожээ.

Тийм учраас энэ аргаар төрөхөөр шийдсэн бол туршлагатай эмчийг сонгохыг зөвлөж байна. Хөхний сүү нь стрессээс шалтгаалдаг учраас дэмий хоосон зүйлд санаа зовохгүй байсан нь дээр болов уу.

Ямар ч мэс засалд эрсдэл бий. Тиймээс эртнээс бэлдэж сайтар төлөвлөх хэрэгтэй. Туршлагатай эмч сонгох бөгөөд хүүхдийг сайн арчлах ёстойг мөн анхаараарай. Үр хүүхдүүд тань эрүүл байхын ерөөл дэвшүүлье.

40
ТэнэглэлТэнэглэл
18
БахархмаарБахархмаар
15
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мөнх

    Мөнх

    2017/07/17 at 16:46

    кесар гээч хийсвэр байхдаа яадгын хха.

  2. Bayarmaa Gs

    Bayarmaa Gs

    2017/07/18 at 18:01

    Yugaara ylgaatai bdag yum boloo orj uzej bolddguie

  3. Rapcid

    2017/07/27 at 11:04

    Хийсвэр гэж бас нэрлэдэг юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бидний одоо болтол үнэн гэж итгэж явдаг модны талаарх 6 буруу ойлголт

Бүх мод шатдаг, бүх мод усанд хөвдөг гэж бодож байна уу? Чихрийн мод зөвхөн үлгэрт л гарда…