Жин нэмэхийн эсрэг тэмцэхэд тань тусладаг амтлагчууд

1

Бүх бүсгүйчүүдийн хувьд гоолиг сайхан бие галбиртай байна гэдэг туйлын мөрөөдөл байдаг гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ хүсэл нь тэр бүр тийм ч амархан биелээд байх зүйл биш байдаг. Олон бүсгүйчүүд жин нэмэхээс сэргийлж, эсвэл илүүдэл жингээсээ салахын тулд биеийн тамирын заал руу байнга явж, хатуу чанд хоолны дэглэм барихын зэрэгцээ янз бүрийн тураах эм бэлдмэл, хэрэглэл хэрэглэдэг. Мэдээж хэрэг таргалчихаад турах гэж оролдож байснаас жингээ тогтмол хэмжээнд барих нь хавьгүй хялбар байх. Тэгвэл дараах амтлагчууд таныг жингээ хэвийн хэмжээнд барихад тусалдаг аж.

Эрдэмтэд, хоол тэжээлийн мэргэжилтнүүд ямар нэгэн амтлагч хэрэглэж амт оруулаагүй хоолноос амталж бэлтгэсэн хоол илүү өл дарж, цатгалан мэдрэмж төрүүлдэг болохыг тогтоосон бөгөөд түүгээр ч үл барам доор дурдсан амтлагчнууд нь бодисын солилцоог түргэсгэж, өөх тосыг түргэн задалж өгдөг байна. Бүсгүйчүүдийг гоолиг турьхан байхад нь ямар амтлагчнууд тусалдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

1. Синнамон /Cinnamon/

Хоолны дэглэм баригчдын хувьд хамгийн шилдэг амтлагч бол синнамон. Ердөө цайны халбаганы дөрөвний нэг хэмжээний синнамон нь нүүрс усны бодисын солилцоог хорь дахин сайжруулдаг. Түүнээс гадна цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Түүнчлэн синнамоны үнэр нь таны хоол идэх хүслийг хуурч, цадсан мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ амтлагчийг цай, кофе, бяслаг, тараг, жигнэсэн алим болон хулуунд нэмж хэрэглэж болно.

2. Халуун чинжүү /Cayenne pepper/

Хоолондоо чимх халуун чинжүү чимсэн байхад л бодисын солилцоо 25 хувиар нэмэгдэх ба цусан дахь сахарын хэмжээ багасч, хоол идэх дур хүслийг дардаг. Гэхдээ ходоод гэдэсний өвчлөлтэй хүмүүс энэ амтлагчийг хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.

 3. Турмерик буюу куркума /Turmeric/

Энэтхэгийн энэ алдарт амтлагч нь гайхалтай сайн антиоксидант мөн бодисын солилцоог дээд зэргээр идэвхжүүлэгч юм. Куркуманы өвөрмөц найрлага нь биед өөх хуримтлагдахаас сэргийлж, хоолны шингэцийг сайжруулдаг. Төрөл бүрийн мах, соус, салатанд хэрэглэдэг.

 

4. Кардамон /Cardamom/

Энэтхэгээс гаралтай энэ халуун амтлагч нь гайхалтай антиоксидант мөн өөх тосыг шатаагч байдаг. Холестериныг задалж, дархлааг сайжруулахын зэрэгцээ стресс ядаргааны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Энэ амтлагчийг бараг бүх төрлийн хоолонд хэрэглэнэ.

5. Далиу буюу улаан гоньд /Anise/

Хоолны дуршлыг бууруулах гайхамшигтай чанартай энэ амтлагчийг бүр Гипократ, Авиценагийн үед хэрэглэж байсан ба эртний грекийн тамирчид хариуцлагатай, чухал тэмцээний өмнө гэдсээ дүүргэхгүйгээр өлсгөлөнгөө дарахын тулд далиуны үр зажилдаг байжээ. Түүнчлэн далиу нь сэтгэл санааг сэргэлэн болгож, амны хөндийг цэвэрлэдэг байна.

 

 6. Цагаан гаа /Ginger/

Гоолиг биеийн туслах болсон цагаан гаа нь хоолонд маш сайхан амт оруулахаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь холестерины хэмжээг багасгаж, бодисын солилцоог сайжруулдаг байна.

 

7. Хар перец /Black pepper/

Айл бүрийн гал тогоонд байдаг энэ амтлагчны ач тусыг тийм ч өндрөөр үнэлдэггүй хүмүүс байдаг. Өөх тосыг хайлуулж, илүүдэл калорийг устгахаас гадна тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг хар чинжүү нь шар хөөрөх, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудахыг анагаана.

 

8. Тунхуу /Horseradish/

Эмнэлзүйн ач холбогдолтой тунхуу хэмээх энэхүү амтлагч нь үрэвсэл, халдварын эсрэг үйлчлэхээс гадна шээс хөөх үйлчлэлтэй. Гэхдээ цусны даралт ихэсгэдэг учир тун хэмжээг нь тааруулах нь зүйтэй.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/17 at 13:38

    монголд олддог болвуу? олдлоо гэхэд хэр үнэтэй байх болдоо…

  2. Зочин

    2013/03/17 at 13:59

    haluun chinjuu , har perts, tsagaan gaa ,gonid etr haanaas ch oldono doo

  3. capaa7g

    2013/03/17 at 14:59

    ihenh n oldiishd

  4. Зочин

    2013/03/18 at 13:24

    oldonoo dalai eej-s ochood avaa

  5. Lighting_ghost

    2013/05/02 at 22:06

    olddog bol hereglenee

  6. Зочин

    2015/11/15 at 16:26

    яасан аятайхан юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *