Англид амь насанд халгаатай цэцэгс ургамал тариалдаг цэцэгс бүхий цэцэрлэгт хүрээлэн байдаг

0

Англид амь насанд халгаатай цэцэгс ургамал тариалдаг цэцэгс бүхий цэцэрлэгт хүрээлэн байдаг


Английн зүүн хойд хэсэг дэх Northumberland нэгдсэн дүүргийн зүрхэнд, Alnwick шилтгээний дэргэд маш өвөрмөц цэцэрлэгт хүрээлэн оршдог. Нэгдсэн Вант улсын хэмжээнд томоороо хоёрт тооцогддог энэ цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг Alnwick Garden хэмээдэг бөгөөд тус цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэгт хүний амь насыг ч авч одох чадалтай хүчирхэг хор бүхий ургамал, цэцэгсээр дүүрэн Poison Garden нэртэй цэцэрлэг байдаг. Дэлхийн хамгийн ер бусын цэцэрлэгт хүрээлэн болох тус цэцэрлэгт хүрээлэнгийн цоожтой хаалганы ард зочдыг хүлээх хөтөч нар үхлийн хор агуулсан ургамлуудын үлгэрийг хүүрнэн өгүүлдэг.Энэ ер бусын цэцэрлэгт хүрээлэнг санаачлан байгуулсан Northumberland-ын гүнгийн авхай хэлэхдээ “Би Дэлхий дээрх маш олон цэцэрлэгт хүрээлэнгүүд ургамлын хөнөөх хүч чадлаас илүүтэй анагаах чадварыг нь голчлон харуулахыг зорьдог юм бол гэж гайхдаг. Би олонх хүүхдүүд ургамал хүний амь насыг хэрхэн хөнөөдөг, ургамлын хоронд хордсон бол хэр удаан тарчлах, хэрвээ хортой ургамал идээд, ургамлын хороор хордон үхэж байгаа бол тэр үхэл ямар аймшигтай, зовлон шаналалаар дүүрэн байх бол гэж маш их сонирхдог болохыг өөрийн биеэр мэдэрсэн.” гэсэн байна. Гүнгийн авхай 1995 оныг хүртэл зүгээр л дөрвөн хүүхдийн ээж, Jane Percy гэгч нэгэн байжээ. 1995 онд нөхрийн нь ах цаг бусаар нас нөгчсөнөөр түүний нөхөр Northumberland-ын 12 дахь гүн болон өргөмжлөгдөж, Alnwick шилтгээнийг хариуцан авч явах үүргийг хүлээх болсон байна. Гүнгийн авхай болсон Jane өв залгамжлан авсан шилтгээнийхээ олонхыг нь Английн агуу цэцэрлэгч Lancelot “Capability” Brown-ы зохион бүтээсэн өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ганц ч булан тохой үлдээлгүй нэгд нэггүй судалж эхэлжээ. 1750 онд анхны гүнгийн албан ёсоор байгуулсан хүрээлэнгийн энэ хэсэг Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл ажиллагаатай хэвээр байсан ч 1950 онд хаагдсан байсныг гүнгийн авхай эргүүлэн сэргээж, орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдсэн байна. Poison Garden-д 100 орчим нэр төрлийн үхлийн хортой ургамал ургадаг. Эдгээр ургамлын зарим нь үхэлд хүргэх аюултай гэж хэлмээргүй туйлын үзэсгэлэнтэй, гоё сайхан ургамлууд байдаг байна. Байнгын хяналтан доор оршдог энэ цэцэрлэгт хүрээлэнгийн зарим ургамлууд өргөстэй тороор хүрээлэгдсэн байхын зэрэгцээ “Ургамалд бүү хүр, ургамлуудыг бүү үнэрт. Эдгээр ургамлууд таныг хөнөөж чадна.” гэсэн анхааруулга хаа сайгүй бичээтэй байдаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/24 at 10:58

    1st wow

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/24 at 14:28

    yahavdee bjh bloh ym

  3. SoL0

    2012/07/24 at 15:23

    aimar2

  4. Зочин

    2012/07/24 at 17:40

    1 iim ym tarii gej bodoj bsiin ashgvi dee hytadiin yg gold n iim tsetsegvvdiig chimeegvihen tariad bwl ch ynztai daajavascript:justreturn()javascript:justreturn()

  5. Зочин

    2012/07/28 at 11:19

    аймаар юмаа

  6. Зочин

    2012/07/28 at 17:03

    uuniig hyataduudiig ui olonoor n *** zebseg bolgon ashiglamaar yum bna da
    kkkkkkkkkkkkkkkkk

  7. Зочин

    2012/08/08 at 18:11

    идсэн ч болно гэсэн бичиг тавиад хятадад энд тэндгүй суулгах талаар шууд л толгойд орж ирж байна шдээ хахахаха алаад өгөх юм сан энэ *** нарыг.

  8. Зочин

    2012/11/28 at 09:05

    gashish marijuana weed l taisan baina shde. mongold bvgd urgadag. hetrvvlj hereglewel vhne.
    javascript:justreturn()

  9. Зочин

    2015/09/24 at 15:59

    thh MARIJUANA BNA BS WEED COHIBA HURTEL BAINSHDE HAHA MANSUURAAD YWAAD BAIWAL TA UHNE GEJ BGN BHDA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *