Нуруунд үүссэн нууцлагдмал байгаа асуудлыг олж илрүүлэх 5 энгийн тест (мөн дотор эрхтний асуудлыг ч илрүүлнэ)

2

Эрүүл нуруу – зөвхөн сайхан гадаад үзэмжээр хязгаарлагдахгүй. Нурууны үе болгон дотор эрхтэнтэй холбоотой байх бөгөөд үйл ажиллагаанд нь нөлөөлдөг. Тийм учраас нуруу нугасны мурийлт нь дотор эрхтний үйл ажиллагааг доголдуулна гэж ойлгоно. Жишээ нь, хүзүүний яс мурийхад толгойн өвчний эх сурвалж болно. Харин “суулт” болсон нурууны яс нь ходоодны өвчлөлд хүргэнэ.

Нурууны гажиг – зөвхөн бөгтийсөн, дугуйрсан нуруу гэж ойлгохгүй. Зарим нэг тохиолдолд нурууны мурийлт далд хэлбэрээр явагддаг буюу нүдэнд ил харагдаггүй. Тиймээс та бүхэндээ нурууны асуудлыг тодорхойлох энгийн 5 тестийг санал болгож байна. Ингээд яагаад зүрх өвдөөд эсвэл толгой өвдөөд байгаагийн шалтгааныг тогтооцгооё.

Нуруунд юу нөлөөлдөг вэ?

Гэхдээ юуны түрүүнд чухам нурууны мурийлт эсвэл бөгтийлт юунд хүргэж болохыг мэдэж авцгаая.

Хүзүүний яс (толгойн өвчин, нүдний доорх хөхрөлт)

© depositphotos

Хүзүүний ясны эхний 7 үе тархийг тэжээж байдаг том судастай холбоотой байдаг. Хүзүүний байрлал буруу байх нь цусан хангамжийг доголдуулна. Үр дагавар нь – толгой өвдөх, хараа муудах, нүд ядрах, хавагнах, хөхрөх зэргээр илэрнэ.

 

Хүзүү болон цээжний суурь (зүрх, ходоодоор өвдөх)

© depositphotos

Энэ хэсгээр зүрхтэй холбоотой мэдрэл явдаг. Нурууны буруу байрлал нь зөвхөн зүрхний булчин чөлөөтэй ажиллах ёстой цээжний орон зайг багасгаад зогсохгүй мөн мэдрэлийн захуудыг базаж хэвийн үйл ажиллагааг нь доголдуулна. Тийм учраас зарим нэг тохиолдолд зүрх өвдөж байвал нурууны асуудлаа шийдэх дохио гэж ойлгож болно.

Нурууны энэ хэсэг мөн хоол боловсруулах эрхтнүүдтэй холбоотой байна. Тиймээс нурууны мурийлт зэрэг асуудал нь ходоодны шархны эх сурвалж болох талтай.

 

Цээжний доогуур (бие засах асуудлууд)

© depositphotos

Цээжний нурууны ясны 11 болон 12 дугаар үе нь шээс ялгаруулах системийн үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ хэсгээр нуруу мурийлттай буюу асуудалтай байвал шээс гадагшлах замын өвчлөлд хүргэх аюултай, мөн хэвлий хэсгээр ч өвдөнө. Энэ төрлийн өвчлөлийг нурууны булчин “сунасантай” холбон тайлбарладаг, үнэндээ нарийн шинжилгээ хийхэд нуруу нугасны мурийлттай холбоотой байх нь элбэг.

 

Бэлхүүс (мөн л бие засах асуудлууд)

© depositphotos

Бэлхүүс орчмын нурууны ясны асуудал гэдэс, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Зөвхөн бэлхүүсээр чилж өвдөөд зогсохгүй мөн өтгөн гаралтад ч нөлөөлнө, үүнийг дисбактериоз гэж оношлоод байдаг (үнэн хэрэгтээ ийм өвчин байхгүй, ходоодны үйл ажиллагаа доголдсоноос болж илэрсэн олон шинж тэмдгүүдийг цогцоор нь илэрхийлэх л нэршил юм).

 

Нурууны далд асуудлыг илрүүлэх 5 тест

© depositphotos

Таныг дараах 5 энгийн тестээр өөрийгөө шалгаж үзэхийг хүсч байна. Уг тестийн тусламжтайгаар таны нуруунд  далд асуудал байгаа эсэхийг илрүүлнэ. Тест болгонд та хэдхэн минут л зарцуулах юм. Компьютерээсээ холдохгүйгээр ч хийх боломжтой тестууд шүү.

 

1. Эрхий хуруу гуя руугаа харах

Гартаа харандаа бариад гараа суллаад буулгана. Харандаа хаашаа чиглэж харсан байна? Хэрвээ урагшаа харсан байвал – та тестийг амжилттай давлаа. Хэрвээ харандаа гуя руугаа их, бага өнцгөөр харсан байвал нурууны асуудал байна гэж үзнэ.

Гарын байрлал нь ромбо хэлбэрийн булчингаас шууд хамаарна. Уг булчин нь хүзүүний 6-р үеийг далтай холбодог – зөв ажиллагаатай байвал мөр арагшаа байх бөгөөд зүүн талын зураг шиг харагдана. Хэрвээ булчин сул дорой бол – мөр нь урагшилж гар эргэдэг буюу баруун талын зураг шиг харагдана.

 

2. Шагай хөлийн улаас дотогш байрлалд байх

Гарынхаа алгыг дэлгээд босоогоор нь хөлийнхөө дотор талд хэдхэн сантиметрийн зайтай байрлуулна. Хөлөө суллана. Хэрвээ шагай гарын алганд хүрч байвал – магадгүй таны нуруу мурийлттай байж болно.

 

3. Эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй байх

Толгойгоо аль болох доошлуулна, гэхдээ амаа нээхгүй. Хэрвээ та ямар нэгэн хүч гаргалгүйгээр эрүүгээ цээжиндээ хүргэж чадаж байвал – хүзүү, нурууны яснууд ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож болно. Хэрвээ амаа нээлгүйгээр эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй байвал эсвэл маш хүндрэлтэй хүргэж байвал магадгүй танд нурууны далд асуудал байна гэж үзнэ.

 

4. Өгзөг хэтэрхий оцойдог

Хананд толгойн арын хэсэг, дал, өгзөг болон хөлийн өсгийг хүргэж зогсоно. Хэрвээ нурууны өнцөг ихээр гарсан байвал нурууны асуудал байна гэж үзэх ажээ.

 

5. Гарын арьс онцгой шалтгаангүйгээр бэржийх

Даараагүй бас тайван үедээ амьсгалаа ажиглаарай. Амьсгал авах эсвэл гаргахад гарын арьс бэржийгээд байвал – магадгүй нурууны асуудал байна.

Энэ өөрчлөлтийг мөн ромбо хэлбэрийн булчинтай холбон тайлбарлаж болно (дугаар 1-д дурдсан байгаа). Уг булчин сул дорой байгаа тул амьсгалтай холбоотой цээжний булчин агшина, энэ нь мэдрэл болон судас агшааж өгдөг – ингээд л амьсгал авах, гаргахад гарын арьс бэржийдэг ажээ.

Хэрвээ тестийн үеэр өөртөө ямар нэгэн дутагдал илрүүлсэн бол санаа зовох зүйлгүй. Нурууны мурийлтыг бид амархан засаж чадна. Танд илэрч байгаа таагүй шинж тэмдгүүд нь зөвхөн нурууны асуудалтай л холбоотой гэж үзэж болохгүй. Хэрвээ өвчин улам нэмэгдээд эсвэл дасгал хийгээд үр дүн гарахгүй байвал – бие даан эмчлэх гэж оролдсоны хэрэггүй заавал мэргэжлийн эмчид хандан үзүүлэх шаардлагатай.

Та бидний танилцуулсан энгийн тестийг давж чадсан уу? Хэрвээ хүсвэл коммент хэсгээр үр дүнгээ танилцуулаарай.

8
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. А. Билэгмаа

    А. Билэгмаа

    2019/02/09 at 01:51

    А. Дугар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *