Эмээ маань надад “ид шидийн үйлчилгээтэй йод”-ын тухай хэлж өгсөн юм. Айдас төрүүлсэн янз бүрийн өвчнийг үүгээр нам дарна

5

Ид шидийн йод – сармисны хандтай йодыг ийн нэрлэдэг бөгөөд анагаах чадалтай бодис юм. Ардын уламжлалт анагаах ухааныг баримталдаг хүмүүс сармистай йодоор маш олон төрлийн өвчнийг анагааж чадна гэж баталж байна. Судас бүдүүрэх, хумс мөөгөнцөртөх, тэр ч бүү хэл хөх томруулахад ч хэрэглэх ажээ.

© DepositPhotos

Уг ханд нь хөхрөлт, шархыг ч эдгээнэ. Хавагнах, цус шүүрэх байдал нь хэдхэн хоногт л арилдаг. Үе мөчний өвчний хувьд бол өргөн хэрэглээтэй юм.

 

Үе мөчийг ардын уламжлалт эмчилгээгээр анагаах нь

Сармис болон йодын эмчилгээний нууц юунд оршино вэ? Уламжлалт анагаах ухаанд йодыг бие махбодийг сэргээх болон нөхөн төлжихөд нөлөөлөх бодис гэж авч үздэг. Йодоор тор зурахад үе мөчний хэд хэдэн төрлийн өвчний үед үр дүнтэй байдаг – үений үрэвсэл, тулай, артроз гэх мэт.

Албан ёсны анагаах ухаан йодыг арьсан дээр түрхэх эмчилгээний аргад төдийлөн итгэлтэй байр сууринаас ханддаггүй ч гэлээ хэрэглэсэн хүмүүсийн сэтгэгдэл үнэхээр үр дүнтэй гэдгийг нь нотлоод байгаа юм.

Йод нь арьсанд нөлөөлж өвчний мэдрэмжийг арилгана. Арьсаар нэвтрэн судасны хананд шингэдэг, цаашлаад бие махбодиор тарж хялгасан судсанд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Спиртийн хандтай йод нь судас тэлэх, үе мөчний үрэвслийг багасгадаг ажээ.

Сармисны хувьд бол уг ногоонд аллицин агуулагддаг тул байгалийн гаралтай антибиотик хэмээгддэг. Сармис нь үрэвсэл дарахаас гадна хортой бичил биетүүдийг устгана.

 

Ид шидийн йод

Орц:

  • 3-4 хумс сармис
  • 30 мл йод (ойролцоогоор 3 жижиг шил йод)
  • Бэлэн болсон бэлдмэлийг хийх хар шил

Бэлдэх арга:

1. Сармисаа жижиглэн хэрчинэ.

2. Урьдчилан бэлдсэн саванд хэрчсэн сармисаа хийнэ.

3. Йодоо дээрээс нь хийнэ, сармисыг бүрэх ёстой.

4. Сайтар сэгсрээд харанхуй газар долоо хоног амраана.

Сармистай йод зөвхөн гадуур хэрэглэнэ. Үрэвссэн хэсэгтээ гурван долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд түрхэнэ. Йод түрхэхээс өмнө арьсаа савантай усаар сайтар угаагаад хаттал нь арчина. Хэтэрхий ихээр, бүдүүн тор зурахгүй, эс бөгөөс арьс цочроох аюултай.

Энэ гайхалтай уусмалаар асуудалтай бүх хэсгийг эмчилж болно: өвдөг, нуруу, үе мөч, дурын шарх, хөхрөлт. Өвчин болон хөхрөлт хурдан арилна. Уг уусмал маш хүртээмжтэй бас хаана ч гэсэн зарагддаг.

Зөвлөгөө

Йодын уусмалаар эмчилгээ эхлэхээс өмнө харшилтай эсэхээ шалгах хэрэгтэй. Арьсны мэдрэг хэсэгт (шууны дотор тал, тохойны дотор тал) 2-3 нарийн зураас йодоор татна. 15 минутын дараа арьсанд ямар нэгэн цочрол бий болсон эсэхийг ажиглаарай. Хэрвээ арьс улайсан, товойсон байвал таны хувьд йод тохирохгүй байна гэж үзнэ.

Анхаар: бамбай булчирхайн өвчлөл, харшлын хариу үйлдэл, өндөр халуун, жирэмслэлтийн үед хориглох заалттай.

Уг уусмалыг туршиж үзээд өвчнөөсөө салж амьдралын сайн сайхныг мэдрээрэй.

34
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
17
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Сэка Нямаа

    Сэка Нямаа

    2018/12/07 at 15:53

    Haana zardag be

  2. Зол Заяа

    Зол Заяа

    2018/12/07 at 16:10

    Ээж маань ханиад хүрэхээр ёодоор ар нуруунд уушигны харалдаа сээтэглэж зурдаг байсан. ханиад эдгэдэг байсан

  3. Sanjjav Bor

    Sanjjav Bor

    2018/12/07 at 16:56

    Энэ орос иод их сайн. Олдохгүй байнаа. Монгол иод бол зүгээр л өнгө оруулсан ус.

  4. Болормаа Цагаан

    Болормаа Цагаан

    2018/12/07 at 19:21

    Yg vnen iod irehee bolson

  5. Zolka Zoloo

    Zolka Zoloo

    2018/12/07 at 23:35

    Oros Baraa

  6. Oros Baraa

    Oros Baraa

    2018/12/08 at 11:01

    Яг энэ иодыг орсоос авчирнаа

  7. Oros Baraa

    Oros Baraa

    2018/12/08 at 11:02

    30 гр нь 6000 төгрөг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *