Нурууны баруун доод хэсгээр өвдөх нь ноцтой өвчнүүдийн шинж тэмдэг байж мэдэх тул үүнийг тоолгүй өнгөрч болохгүй!

5

Амьдрах явцад бидний эрүүл мэндэд олон асуудал тулгардаг бөгөөд нэгэнт нүүр тулгарсан бол, эргэж буцах аргагүй байдаг. Жишээ нь, хамгийн түгээмэл тохиолддог өвчин бол нуруу өвдөх явдал юм. Хүмүүс нуруу нь өвдөх үедээ ихэнхдээ эмчид үзүүлэх эсвэл эмнэлэгт хэвтдэг боловч, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон гэрийн нөхцөлд эмчлэх бүрэн боломжтой байдаг байна.

Нурууны өвчинд дараах хүчин зүйлс нөлөөлдөг:

  • Насжилт
  • Өвчнүүд
  • Биеийн идэвхтэй хөдөлгөөн дутагдах
  • Эд зүйл буруу өргөх
  • Тамхи татах
  • Сэтгэл санааны асуудлууд

Аз болоход хүн бүр тогтмол дасгал хийж, үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм – эрүүл жинтэй байх, тамхи татахгүй байх болон нуруугаа уян хатан байлгах тал дээр анхаарах, булчингаа хөгжүүлэх гэх мэт.

Syda Productions / Shutterstock.com

 

Нурууны баруун доод хэсэгт өвдөх

Заримдаа бидний нуруу зөвхөн таллаж өвдөх нь бий. Энэ нь ямар учиртай вэ? Яагаад ингэж өвддөг вэ?

iPheung56 / Shutterstock.com

Үүнийг дараах учир шалтгаануудтай холбоотой гэж үзэж байна:

  • Дотоод эрхтнүүд, тэр дундаа бөөр, умай, бүдүүн гэдэс, нойр булчирхайн асуудлууд. Мөн аппендицит, жирэмслэлт болон эмэгтэйчүүдэд илэрдэг асуудлууд байж болно.
  • Эдийн гэмтлүүд. Автомашины осол эсвэл спортын гэмтлийн дараа, булчин, үе, нурууны диск орчмоор өвдөнө.
  • Ясны асуудлууд. Эмчид үзүүлж оношлогдоно. Үе мөчний өвчин, нурууны стеноз болон ясны шөрмөс гэх мэт.
u3d / Shutterstock.com

Мөн нурууны баруун доод хэсгээр өвдөх нь элэгний асуудал болон давсагны үрэвсэлтэй холбоотой байдаг. Гэхдээ ийм байх тохиолдолд харьцангуй бага байна.

 

Хэзээ эмчид үзүүлэх ёстой вэ?

Нурууны өвчинд 7 хоногийн 24 цагийн турш стресстэх хэрэггүй боловч, нуруу таллаж өвдөх үед нөлөөлөх хүчин зүйлс, илрэх шинж тэмдгүүдийг сайтар анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцоолох нь чухал юм.

mi_viri / Shutterstock.com

Дараах нөхцөл байдалд эмчид үзүүлэх хэрэгтэй:

  • Өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн хийх үед нуруу өвдөж зовиурлах
  • Бөөлжих, халуурах үед нуруугаар өвдөх
  • Шээх үед өвдөх
  • Гэнэт үе үе нуруугаар өвдөх
wavebreakmedia / Shutterstock.com

Эрүүл мэнд бол хүний хамгийн үнэт зүйл билээ. Бид үргэлж эрүүл мэнддээ анхаарч байх ёстой. Нуруунд ямар нэгэн өвчин зовиур илрэх үед өөрөө дур мэдэн эмчлэхгүй байх эсвэл интернетээс буруу ташаа мэдээлэл авахгүй байх тал дээр анхаараарай.

Хэрэв таны нуруунд ноцтой зовиур илрэх эсвэл бусад шинж тэмдгүүд ажиглагдвал, эргэлзэлгүй мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.

10
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *