Коронавирус аэрозоль буюу агаарт ууршсан шүлсээр дамжин халдварлах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд олж тогтоосон байна!

1

Шинэ коронавирусын халдвар агаар дуслын замаар дамжин халдварладаг гэж мэдээлж байсан бол, давхар аэрозолоор буюу агаарт ууршсан шүлсээр дамжин халдварлах боломжтой болохыг баталсан байна.

Уг мэдээллийг Шанхайн Иргэний Хэрэг Мэдээллийн Товчооны тэргүүн Zeng Qun хоёрдугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд тайлбарлажээ.

“Вирусын халдвар авах өөр нэг нөхцөл бол контакт үүсгэх, агаар дуслын зам, аэрозолоор дамжин халдварлах явдал гэж мэргэжилтнүүд үзэж байна.”

Medical News Today

Тэрээр мөн Хятадын нийт ард иргэд нийгмийн бүхий л үйл ажиллагаанаас хол байж, олон нийт цугларсан газарт очилгүй, цонхоо тогтмол онгойлгож, гэр байшин доторх агаарын урсгалыг нэмэгдүүлж, гэрийн эд хогшлоо цаг ямагт ариутгаж байх хэрэгтэй гэж зөвлөгөө өгчээ.

Хүн бүрт ойлгомжтой байдлаар хэлэхэд шинэ коронавирусын халдварыг авч болох цөөн арга замуудад агаар дуслын зам аэрозоль багтаж байгаа юм.

Гэхдээ агаар дуслын зам болон аэрозоль гэсэн хоёр ойлголт хоорондоо адилхан сонсогдож байгаа нь нууц биш.

Summit Janitorial

Эхлээд агаар дуслын замаар халдварлахыг авч үзье. Өвчнийг Хянах ба Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлж буйгаар энэхүү коронавирус халдвар авсан хүн ханиалгах эсвэл найтаах үед тархдаг гэж үзэж байгаа бөгөөд бусад амьсгалын замын өвчнүүдийн тархалттай ижилхэн гэж ойлгож болох ажээ. Тархаж болох хүрээ нь 1-2 метрээр хязгаарлагдана.

“Эдгээр агаарт дэгдсэн дуслууд хүний ам эсвэл хамар дээр бууж, амьсгал авах үед уушгинд нэвтэрч орно.”

Тэгвэл аэрозолоор хэрхэн халдварлах вэ? Шүлс бол дуслуудыг бодоход жижиг тоосонцор гэж хэлж болно. Эдгээр тоосонцрууд агаарт удаан хугацаанд оршиж чаддаг байна. Энэ талаар Маунт Синай эмнэлгийн зүгээс тайлбар хийжээ. Эмгэг төрүүлэгчид хуурай орчинд тэсвэртэй бөгөөд илүү том дуслаар халдварыг тээнэ гэсэн үг юм.

TES

Агаар дуслын зам болон аэрозолийн харьцуулалтыг авч үзвэл, шинэ коронавирус хүнийг амьсгалах үед эмгэг төрүүлэгчтэй вирус хавсарч, халдварыг хүний биед оруулдаг гэж үзэж байгаа юм байна.

Та ариун цэврээ ямагт сахиж, гараа тогтмол угааж, гэрээ ариутгаж, гадуур гарахаар бол заавал нүүрний маск зүүгээрэй гэж зөвлөе. Мөн аль болох олон нийт цугласан газар очихгүй байх нь чухал юм шүү.

12
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Otgontsetseg Otgoo

    Otgontsetseg Otgoo

    2020/02/11 at 08:30

    Delxii deer negch xvn vldexgvi yum bn

  2. Adiya Suren

    Adiya Suren

    2020/02/11 at 09:05

    Бурхан өршөөг,бүү муу амла .Хүний оюун ухаан хүчтэй ялж л таарна,ИТГЭЛТЭЙ байгаа шүү

  3. Namjilmaa Nyamdorj

    Namjilmaa Nyamdorj

    2020/02/11 at 09:30

    Maskaa sain zyyn bai l daa maskgyi hymyys yavaad l bhiin irgedee yadaj maskaar n hangchih teh uu gyij bna (henees ch yum)

  4. Бооряа Мөн Жяа

    Бооряа Мөн Жяа

    2020/02/11 at 12:00

    заваарсан юм

  5. Munkh Munkh

    Munkh Munkh

    2020/02/11 at 14:48

    yasan yoriin yumbe.

  6. Бадамханд Данзан

    Бадамханд Данзан

    2020/02/11 at 15:40

    Маскаар хангаачээ. Гадуур үнэтэй дэлгүүрт зарж бна шүү дээ. Нөгөө тусламжийн маск чинь яасан вэ. Ирээд дэлгүүрт тараагаад өгсөн юмуу.

  7. М. Очмаа

    М. Очмаа

    2020/02/11 at 16:17

    Zaluuchuud gaduur shvlsee ih hayj bh ym. Tamhi tataj bgaad l bitvv shvlsee hayna. Eniig olj unshaasai

  8. Enkhtuvshin Mandshir

    Enkhtuvshin Mandshir

    2020/02/11 at 21:27

    Нус цэр шүлсээ хаяхаа болих хэрэгтэй дулаан орвол гэсээд бөөн вирус дэгдэнэ Корона байх ч магадлалтай болгоомжтой байх хэрэгтэй

  9. Ganbaa Ganbat

    Ganbaa Ganbat

    2020/02/11 at 22:39

    toirood l ongoroosoo manaiaan gaigvi bhaa

  10. Baagii Bak

    Baagii Bak

    2020/02/12 at 15:16

    .ssdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *