Хадгалах хугацаа нь дууссан ч гэсэн асуудалгүй хэрэглэж болох 10 бүтээгдэхүүн. Хамгийн гол нь зөв орчинд хадгалсан байх хэрэгтэй

0

Хадгалах хугацаа – худалдан авагчийн хувьд маш чухал мэдээлэл. Заасан хугацаанд уг бүтээгдэхүүн муудахгүй тул санаа зовох зүйлгүйгээр ашиглаж болохыг үйлдвэрлэгч баталгаажуулж байгаа юм. Зарим нэг тохиолдолд савлагаан дээр заасан хадгалах хугацаа өнгөрсөн ч гэсэн өөрийн шинж чанараа огт алддаггүй бараа бүтээгдэхүүн гэж байдаг.

Гэртээ удаан хугацаагаар чухам ямар бараа бүтээгдэхүүнийг ашиглаж болохыг бид судалж үзсэн юм.

Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах тос хэрэглэж эхэлснээс хойш 2 жилийн дараа ч муудахгүй, гэхдээ ихэнх үйлдвэрлэгчид хадгалах хугацааг богиноор тавьсан байдаг. Таны арьсны онцлогт тохирсон, түрхэх дуртай нарны тосны үйлчилгээг аль болох удаан хадгалахын тулд чийгнээс хамгаал, мөн аль болох шүршдэгийг авахыг хичээгээрэй. Энэ төрлийн савлагаа нь нян, бохир орохоос хамгаална.

 

Ариун цэврийн хэрэглэл, тампон

© Pexels

Ариун цэврийн хэрэглэл, тампоныг арвин ихээр нь нөөцөлж болно. Яагаад гэвэл үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 5 жил хадгалж болдог зүйл. Гэхдээ чийглэг орчинд хадгалбал нян үржих таатай нөхцөл бүрдэхийг анхаараарай. Тийм учраас ариун цэврийн хэрэглэлийг угаалгын өрөөнд биш хуурай тасалгаанд хадгалах ёстой.

 

Зовхины будаг

© Pixabay

Хуурай тень гоо сайхны үйлчилгээгээ алдахгүйгээр мөн эрүүл мэндэд хор xохирол учруулахгүйгээр хэдэн жилээр хадгалагддагийг мэргэжилтнүүд баталжээ. Гэхдээ уг гоо сайхны бүтээгдэхүүнийг түрхэхдээ ашигладаг багсны ариун цэврийг сайтар сахих ёстой. Багсыг тогтмол угааж цэвэрлэх эсвэл шинээр сольж заншаарай.

 

Сүү

Ариутгаж, цэвэршүүлсэн сүү нь савлагаан дээрх заасан огнооноос илүү хугацаагаар хадгалагддаг. Өөрөөр хэлбэл хадгалах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа ч гэсэн шинээрээ байдаг ажээ. Гашилж ээдээгүй л бол санаа зовох зүйлгүй хоол хүнсэндээ тайван хэрэглэж болно.

 

Өндөг

© Pexels

Өндөг худалдан авснаас хойш 3-аас 5 долоо хоног хүртэл аюулгүй хүнсэнд тооцогдоно. Таны хийх ёстой зүйл гэвэл – хөргөгчинд байнга хөдөлгөөд байхааргүй тайван газар л олоод тавьчих.

 

Тараг

© Pixabay

Тараг нь өндөр хэмээр ариутгагдсан, мөн онгойлгосноос хойш хөргөгчид хадгалсан бол савлагаан дээрх хадгалах хугацаа дууссан ч гэсэн 2-3 долоо хоногт хүнсэндээ хэрэглэж болно. Хэрвээ хөлдөөсөн бол амттай цагаан идээгээр өөрийгөө хэдэн сарын турш эрхлүүлэх боломжтой.

 

Шоколад

© Pixabay

Чанартай шоколад хугацаа нь дууссан ч хэдэн долоо хоногоор амтаараа таныг баярлуулна, хамгийн гол нь та шоколадыг хуурай, харанхуй газар 20⁰С хэмээс ихгүй нөхцөлд хадгалах ёстой. Шоколадан дээр цагаан өнгөр тогтсон байсан ч гэсэн уг хүнс муудаагүй. Уг өөрчлөлт хэмийн огцом өөрчлөлттэй холбоотой юм (жишээ нь, шоколадыг хөргөгчид хадгалсан бол), энэ нь эрүүл мэндэд хоргүй гэдгийг танд дуулгая.

 

Чипс

© Pexels

Төмсний чипс – эрүүл бус хүнсэнд багтдаг, гэхдээ хадгалалт сайн даадаг бүтээгдэхүүн. Хамаг учир давсанд байгаа юм. Давс – нян үржих нөхцлийг дарангуйлдаг бодис. Хугацаа нь дууссанаас хойш 2-3 сарын дараа ч гэсэн шаржигнуулан идэж болох нь.

 

Гич

© Pixabay

Гич – тагийг нь нээснээс хойш хадгалалтын хугацаа дуусаад 1 жил болсон ч та хүнсэндээ айлтгүй хэрэглэж болно. Гичийг хөргөгчид л хадгална, мөн хоол хүнсэндээ хэрэглэхээс өмнө амт, үнэрийг нь сайтар шалгаарай.

 

Амтлагчууд

© Pexels

Хуурай амтлагчууд худалдаанд гарснаас хойш 2-3 жилийн дараа ч гэсэн амт, үнэрээ алдахгүй. Амтлагчуудыг битүү саванд хийж чийгээс хол байлга, энэ тохиолдолд л та хадгалах хугацааг нь уртасгаж чадна.

Савлагаан дээрх хугацаанаасаа хэтэрсэн бүтээгдэхүүн танай гэрт бий юу?

17
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sara Nara

    Sara Nara

    2021/10/26 at 19:30

    Hun alah n dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *