Жижиг xэмжээтэй гал тогооны өрөөнд зай хэмнэж, аяга таваг болон бусад эд зүйлсийг бүгдийг нь багтаах хамгийн зөв аргууд

2

Ихэнх хүмүүс бага зай талбайтай байранд амьдрах хандлагатай байдаг. Тэр тусмаа гал тогооны өрөөнийх нь xэмжээ жижиг байх нь элбэг. Гал тогооны бага зайд зохицуулалт хийх хүндрэлтэй. Гэхдээ эд зүйлсийг энэ өрөөнд байрлуулахын тулд, илүү мөнгө үрэх хэрэггүй ба та дараах энгийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх болно.

Эд зүйлсийг өлгөх

Боломжийн зайтай, эд зүйлсийг эмх цэгцтэй байрлуулсан гал тогооны өрөө маш ховор. Гэхдээ хэрэв танд гал тогооны маш их эд зүйлс болон бусад хогшил байдаг бол, эдгээрийг бүгдийг нь ширээ болон тавилгын гадаргуу дээр тавих шаардлагагүй. Ханан дээрээс өлгөхөд болно. Та хормогч, хайруулын таваг, бас аяга тавагны алчуур зэргийг доорх зурганд үзүүлсэн шиг өлгөж болно.

Paulius Beinaravicius / Shutterstock.com

 

Хоосон зай үлдээх хэрэггүй

Гал тогооны өрөөний хамгийн жижиг зайг хүртэл ашигла. Жишээ нь угаалтуурын доорх зайг эвтэйхэн янзалж, алчуур, порлон болон бусад ижил төрлийн эд зүйлсийг хадгалах боломжтой.

Raisa Suprun / Shutterstock.com

 

Зайг ихэсгэх

Тодорхой зорилгоор хэрэглэдэг эд зүйлсийг нэг хэсэг болгож, нэг дор шүүгээнд хий. Мөн хоол хийхэд хэрэг болох хэрэгслийг тус тусад нь биш, комоор нь худалдаж авах ашигтай байдаг. Жишээ нь та хэсэг тавгийг нэг дор эгнүүлж тавьбал, багагүй хэмжээний зайг хэмнэнэ.

Myvisuals / Shutterstock.com

 

Нээлттэй тавиурыг сонгох

Нээлттэй тавиурууд орчин цагт өргөн хэрэглэгддэг болсноос гадна гал тогооны өрөөг шинэлэг харагдуулдаг. Эдгээр тавиур зай хэмнэнэ. Гэхдээ үүн дээр хуучны эд зүйлс тавих хэрэггүй. Шинэ болон загварлаг аяга таваг болон бусад хэрэгслийг тавиарай.

shutter_o / Shutterstock.com

 

Шүүгээг зөв зохицуулах

Шүүгээ бол бүх зүйлийг нэг газар тавих боломжтой газар. Харин үүнийг ухаалаг арга замаар ашиглах хэрэгтэй. Амтлагч, хуурай бүтээгдэхүүн, ногоо зэрэг таглах шаардлагагүй хүнсийг нэг дор эгнүүлэн тавь. Ингэснээр асар их зайг хэмнэх боломжтой. Мөн давхар тасалгаатай шүүгээг сонгож, бусад жижиг сажиг зүйлсийг зай хэмнэх зорилгоор дотор нь хийж болно.

Wizdata / Shutterstock.com

 

Сагс хэрэглэх

Халбага, сэрээ, бас амтлагч зэргийг сагсанд хийж тавиарай. Ингэснээр таны бодож байгаагаас ч илүү зай хэмнэнэ. Үүний зэрэгцээ та өөрийнхөө гал тогооны өнгө үзэмжинд тохируулан гоёмсог сагс сонгож болно. Гал тогооны өрөөг чамин харагдуулах нь энэ өрөөнд илүү өнгө үзэмж нэмдэг байна.

GoodMood Photo / Shutterstock.com

Хүмүүс ихэнх цагийг гал тогооны өрөөнд өнгөрүүлдэг, тийм учраас энэ өрөөг тав тухтай байлгах нь чухал юм. Бид танд дээрх зөвлөгөөнүүд зай хэмнэж, гал тогооны өрөөг эмх цэгцтэй, тав тухтай болгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

Monticello / Shutterstock.com
5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *