Цай vs Кофе: Өглөөний ундны дайнд аль нь ялах бол?

0

Урт хугацааны туршид үргэлжилж буй энэхүү тулааны ялагч өнөө хэр нь тодроогүй л байна. Өглөө бүр хүмүүс нойрыг нь сэргээж, өдрийн туршид сэргэлэн цовоо, эрч хүчтэй байхад нь тус болох ямар нэгэн зүйлийг хайдаг. Тэрхүү зүйл нь цай эсвэл кофены аль нэг нь байдаг. Олон жилийн турш энэхүү хоёр ундааны аль аль нь өөрийн онцгой чанар, үр ашигтай талуудаа хүн төрөлхтөнд хүртээсээр ирсэн. Энэхүү нийтлэлийн зорилго нь цай, кофе хоёрын аль нь илүү болохыг тодорхойлох гэсэн оролдлого бөгөөд наанадаж л маргааш өглөөний ундандаа алийг нь сонговол илүү дээр болохыг уншигч танд ойлгуулах юм.

Цай vs. Кофе: Өглөөний ундны дайнд аль нь ялах бол? 2

Кофе цай хоёрын аль алинд антиоксидант их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь биеийн эд эсийг хавдар болон бусад өвчин үүсгэдэг чөлөөт радикалуудтай тэмцэхэд нь тусалдаг. Түүнээс гадна энэ хоёр ундаа нь хоёулаа кофейн агуулсан сэргээгч төрлийн ундаанууд учир таны төвлөрөх чадвар болон энергийн түвшинг өсгөж, өдрийн ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэхэд тус хүргэдэг. Тохиромжтой хэмжээний цай, кофе нь чихрийн шижин болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг.

Адил төстэй дээрх чанаруудаас гадна нэг нэгнээсээ ялгаатай ашиг тус ч энэ хоёр ундаанд хадгалагддаг. Цайнд теафлавин гэх мэт тэр бүр сонсогдоод байдаггүй тэжээллэг бодис агуулагддаг. Энэ нь ясны нягтшилыг нэмэгдүүлэх, булчингийн өвдөлтийг намдаахад биед тусалдаг. Түүнчлэн цайнд кофейнаас гадна өөр 4 төрлийн сэргээгч агуулагддаг нь кортизолын түвшинг бууруулж, стрессээс салахад тус үзүүлдэг.

Нөгөө талд, кофе нь витамин В, кали, манган, магнигаар баялаг. Мөн Альцгеймерын өвчин, депресс тэр ч бүү хэл элэгний хатууралд өртөх эрсдлийг бууруулдаг.

Гэвч энэ нь эдгээр ундаанууд дандаа гэрэлтэй талуудтай гэсэн үг биш юм. Цай нь шээс хөөдөг учир аяга цай уухтайгаа зэрэгцүүлэн хангалттай хэмжээний ус уухгүй бол таны биеэс шингэн алдагдаж, та цангах болно. Мөн цайны навчинд агуулагддаг оксалатын нэгдэл нь хэт ихээр цай хэрэглэсэн үед бөөрөнд чулуу үүсгэхэд хүргэдэг. Хуучин цайны навч нь фтор, хөнгөнцагаан агуулдаг учир ясны өөрчлөлт, тархины өвчлөл үүсгэх эрсдлийг дагуулдаг.

Цай vs. Кофе: Өглөөний ундны дайнд аль нь ялах бол? 3

Кофены хувьд биеийн давсны хүчил ялгаруулалтыг өдөөгч бөгөөд энэхүү хүчил нь хоол боловсруулалтанд чухал үүрэгтэй. Гол асуудал нь хүмүүс өглөө юу ч идэлгүйгээр кофе уудагт оршино. Кофе нэгэнт уусан л бол бие давсны хүчил ялгаруулснаар хоол боловсруулах систем хоосон ажиллаж эхэлдэг. Гэтэл тэнд кофеноос өөр боловсруулчих зүйл огт байдаггүй нь сөрөг нөлөөтэй юм.

Кофены нөлөөгөөр уураг ходоод гэдсэнд ердийнхөөс хурдан шингэж, ходоод болон бөөрөнд шимэгдсэн төмрийн нөлөөгөөр үйл ажиллагаа нь зүй ёсны бус болсноор туулгах нөлөө үзүүлдэг. Тиймээс ходоодны шарх болон ходоод гэдэсний асуудалтай хүмүүс өглөөний унданд ямар нэгэн зүйл идээгүй байхдаа кофе уух хэрэггүй юм.

Кофейны хэтрүүлсэн хэрэглээ нь хэт идэвхжил үүсгэснээр тархины төвлөрөх чадварыг үгүй хийдэг. Заримдаа салгалахад хүргэдэг учир ажил хийхэд саад учруулдаг.

Цай vs. Кофе: Өглөөний ундны дайнд аль нь ялах бол? 1

Тэгэхээр энэхүү мэдээллээр дурдсан хоёр ундааны сайн муу талуудын тухай өгүүлсэн байгаа учир аль нь ялагч болсныг мэдэхэд хэцүү юм. Аль алинд нь сайн болон муу талууд байгаа учир таны хийх ёстой хамгийн гол зүйл бол өөрийн биеийг сонсох юм. Зарим үед, ялангуяа бага зэрэг түгжрэлийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол тархи болон хоол боловсруулах эрхтнийг идэвхжүүлсэн ямар нэгэн юм уух хэрэгтэй. Эсвэл магадгүй цай уух нь таны биед хэт их хэмжээний хөнгөнцагаан хуримтлагдахад хүргээд байж ч болох юм. Тэгэхээр та өөрт чинь аль нь илүү хэрэгтэй байгааг л ойлгох ёстой болж байна. Өөр нэг арга нь та эмчтэйгээ зөвлөлдсөнөөр өглөөний ундандаа цай, кофены алийг сонгохоо шийдэж болох явдал юм.

Хэрвээ та яг одоо манай хэрэглэгчдийн дунд явагдаж буй бодит санал асуулгад оролцохыг хүсвэл доорх товчлуур дээр дарна уу

 

 

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/16 at 21:15

    Сэтгэгдэл * ene medeelel taalagdlaa. sain muu talaas n zereg harj bh heregtei. ihenhi medeenuud neg bol sain neg bol muu gej haruulaad bdiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *