20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв?

1

Peter Menzel гэх нэрт гэрэл зурагчин 90-ээд оны эхээс эхлэн дэлхийн улс орны иргэд хэрхэн аж төрдөг байсан тухай “Материаллаг ертөнц. Орон орны гэр бүлийн зураг” хэмээх фото төсөл дээр ажиллажээ. Peter дэлхийн 30 орноор аялсан бөгөөд ЮНЕСКО-гийн мэдээлэл дээр үндэслэн орон сууцны хэмжээ, орлого, ам бүлийг харгалзан дундаж амьдралтай гэр бүлийг хайжээ. Тэрээр тухайн гэр бүлээс гэрт байгаа бүх эд зүйлсээ гадаа гаргахыг хүсэж, гэрт байгаа зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй зүйл нь аль болохыг асуужээ.
Энэхүү фото төсөл нь хүн бүрийн эд зүйл хуримтлуулах хүслийн хил хязгаар болон тэдний хувьд “баялаг” гэдэг утга учир юунд оршдогийг олж харахад тусалсан юм. Эдгээр асуултууд 90-ээд оны эхээр ч, одоо үетэй ч салшгүй холбоотой. Нэмж хэлэхэд 20 жилийн хугацаа өнгөрч бүх зүйл өөрчлөгдсөн ч зарим байшингууд нь өдийг хүртэл урьдынхаараа үлдсэн байгаа ажээ.

АНУ, Калифорни

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 1

Кейвений гэр бүл гэрийн бүх эд хогшлын хамт (зурагт гаражинд хадгалаастай байсан хайрцагтай номууд ороогүй болно).

Хятад

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 2

Ву-гийн гэр бүл 9 ам бүлтэй. Тэд Юньнань-ийн газар нутагт 57 кв.м 3 өрөөтэй байшинд амьдардаг. Тэд зурагт болон 2 радиогоо хамгийн үнэ цэнэтэй зүйлд тооцдог аж. Энэ цөөрөмдөө булуу цагаан загас үржүүлэхээс гадна 100 мандариний мод, 3 гахайтай ажээ.

Куба

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 3

Костагийн өнөр гэр бүл Гавана хотын гудамжинд бүх эд хогшлын хамт.

Монгол

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 4

Эсгийгээр хучсан 19 метрийн гэрт 6 ам бүлтэй гэр бүл амьдардаг. Энэ газарт цахилгаан байхгүй ч тэд хууль бусаар цахилгаанаа холбосон ажээ. Эндхийн хүмүүс ус авахаар нийтийн худаг руу явцгаадаг.

Исланд

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 5

Тородсений хөгжмийн гэр бүл гэрийнхээ урд, Рейкьявикээс холгүй Хабнарфьордюрын өмнө зогсож зургаа даруулжээ. Өрхийн тэргүүн – Iceland Air агаарын тээврийн компанийн нисгэгч, харин түүний эхнэр – оёдолчин.

Бутан

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 6

Налим болон түүний 13 гишүүнтэй өнөр гэр бүл тосгоны захад орших энэхүү 3 давхар шавар барилгад багтдаг аж. Эхний давхарт амьтад, хоёр давхарт гэр бүлийн гишүүд амьдардаг бол гурван давхарт борц, үр тариа, сүрэл хадгалах агуулах байдаг юм байна. Тэд хоолоо ил гал дээр бэлтгэдэг. Харин гэрэлтүүлэгт тосон чийдэн ашигладаг гэнэ.

АНУ, Техас

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 7

Скиний гэр бүл Техас мужийн Пэрленд гэх харьцангуй жижиг хотод амьдардаг (100 мянган оршин суугчтай). Тэдний байшин 155 кв.м зай эзэлдэг. Хөргөгч, хөлдөөгч, мод боловсруулах машин, компьютер, эрвээхэйний шилтэй цуглуулга болон олон зүйлс зураг дээр багтаагүй юм. Тэд гэрийн хамгийн үнэт зүйлээ Библи гэж үздэг ажээ.

Кувейт

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 8

Абдуллын гэр бүл Эль-Кувейт хотод доороо зоорьтой, гаднаа майхантай, 450 кв.м талбайтай нэг давхар цэлгэр байранд амьдардаг. Тоо томшгүй буйдан, хивс, хэд хэдэн машин зурган дээр гарсан байна – энэ бүгд тэднийх. (Сануулж хэлэхэд тэд дундаж орлоготой гэр бүл юм шүү.)

Орос

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 9

Капраловын гэр бүл хоёр охинтой. Тэд Суздалийн хотын захад амьдардаг. Зурган дээр тэд бараг бүх эд хогшлынхоо өмнө зогсож зургаа авахуулжээ.

Мали

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 10

Сумана Намотогийн гэр бүл 2 эхнэр, 8 хүүхэдтэй бөгөөд тэд 50 болон 42 кв.м шавран байшинд Куакуру хотын Нигер голын эрэг дээр амьдардаг. Тэднийд цахилгаан байхгүй ба төрөл бүрийн гудас, дэр, сандал, сав суулга ихтэй ажээ. Гэрийн хажуугийн цэцэрлэгт 30 мангоны мод ургадаг. Тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол өвөөг нь колончлогчдын маш сайн харуул байсных нь төлөө шагнаж гардуулсан одон ажээ.

Япон

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 11

Юкитогийн гэр бүл 4 ам бүлтэй бөгөөд тэд Токио хотын захад байрлах 132 кв.м талбайтай байранд амьдардаг. Тэднийх маш олон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй. Тэд гэрийнхээ хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хуримын алтан бөгж болон эртний шаазан цуглуулга гэж үздэг аж.

Тайланд

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 12

Куенкаугийн гэр бүл будаа тариалж амьдралаа залгуулдаг ажээ. Тэд цагаан будааны талбайгаар хүрээлүүлсэн жижиг модон байшинд амьдардаг.

Мексик

20 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байв? 13

Гвадалахарад амьдардаг Кастильо Балдерасын хөгжилтэй гэр бүл хөрш байшингийн дээвэр дээр зургаа авахуулжээ. Тэдний ард гэрийнх нь эд хогшил харагдаж байна.

12
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/09/06 at 10:59

    kuveitchuud bol unen daam tansag amidardag yum bnado

  2. Зочин

    2016/09/06 at 13:48

    Монгол Мали 2 шиг өрөвдөлтэй амьдардаг улс ер алга байна даа хөөрхий усгүй цахилгаангүй. Одоо хүртэл иймэрхүү зөвшөөрөлгүй айлууд дийлэнх хэсэг нь байгаа.

  3. Эрка

    2016/09/06 at 23:16

    Энэ зураг авах үед Монгол айл хамгийн үнэ цэнэтэй зүйлээ юу гэж хэлсэн бол тэр л их сонин байна.

  4. Зочин

    2016/09/07 at 00:17

    Yapon aimr ih hog nofshtoi yurn ih nofsh tsugluldag humus bnle

  5. Tumurbaatar Belegtsog

    Tumurbaatar Belegtsog

    2016/09/07 at 02:35

    Bitgi huts uhana

  6. Uranchimeg Urnaa

    Uranchimeg Urnaa

    2016/09/07 at 04:59

    Odoo ch gesen ingej amidarch l bga sh de uyg n gaihaad bgaan bol doo

  7. Зочин

    2016/09/07 at 19:40

    mongoliin bairnii ailiin zurag baisan bol orostoi yag adilhan bh bailaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *