Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд

0

Заримдаа өчүүхэн жижиг зүйл бүх л өдрийг үймүүлээд хаячихдаг. Нэг бол дарс онгойлгогчоо мартсанаас болж үйсэн бөглөөг юу ч үгүй болтол нь сэглэж орхино эсвэл машины цоож хөлдөөд онгойхгүй. Иймэрхүү асуудлуудтай бид өдөр бүр тулгардаг.

Ийм нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай дараах зөвлөгөөнүүдийг танд хүргэж байна.

Задгай мөнгөгүй үедээ хэрхэн супермаркетаас тэргэнцэр авах вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 2

Гадны дэлгүүрүүдэд тэрэг авахад задгай мөнгө хэрэгтэй болдог, харин халаасандаа задгай мөнгөгүй байх үеүд хүн бүрд бий. Энэ тохиолдолд дугуй хэлбэртэй энгийн түлхүүр танд туслах болно. Зоос хийдэг нүхэнд түлхүүрээ хийхэд цоож онгойх болно.

Түлхүүрээ машиндаа мартсан үедээ хэрхэн машинаа онгойлгох вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 3

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 4

Энэ арга зөвхөн хуучны машинуудад л ажиллах болно. Хаалгыг онгойлгохын тулд гутлын үдээс ашиглаарай. Үүний тулд үдээсийг яг зураг дээрх шиг зангидаж гогцоо үүсгэнэ. Дараа нь үдээсийг хаалганы булангаар оруулан урагш-хойш хөдөлгөөнөөр доошлуулна. Гогцоогоо хаалга онгойлгох товчинд оруулаад үдээсийг татаж хаалгаа онгойлгоорой.

Цоож хөлдсөн үед хэрхэн машинаа онгойлгох вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 5

Түлхүүрээ асаагуураар халаагаад цоожныхоо нүхэнд шургуулаарай. Эхний оролдлогоор бүтэхгүй байж болох учир хэд хэдэн удаа оролдоод үзээрэй. Хэрэв түлхүүр урт бол цоожноос нь гаргалгүй халааж болно. Ингэвэл үйл явц илүү түргэсэх болно.

Лифтээр явж байхдаа хэрхэн давхар бүр дээр зогсолгүй явах вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 6

Хэрэв та хаа нэг газар луу яарч яваа бол энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Гэхдээ муу санаагаар бүү ашиглаарай, бусад хүмүүс ч бас лифтэнд суухыг хүсэж байгаа шүү дээ. Лифтэнд зогсолтгүй явахын тулд хаах товчийг лифтний хаалга хаагдтал хуруугаа салгалгүй дарна. Үүний дараа хаах товчноос хуруугаа салгалгүйгээр өөрийн очих давхар дээрээ дарахад л хангалттай.

ШТС-ын бензиний чанарыг хэрхэн шалгах вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 7

Бензиний нэг дуслыг цагаан цаасан дээр дусаа. Дараа нь уурших үйл явцыг хурдасгахын тулд үлээгээрэй. Бензин хатсаны дараа цаасан дээр үл ялиг мөр үлдэх ёстой. Хэрэв цаасан дээр тосон эсвэл өнгө өнгийн толбо үлдсэн бол бензиний чанар муу байгаагийн шинж юм. Жишээ нь, шар тосон толбо нь бензинд дизель тос нэмсэн гэсэн үг, харин хар цагирган толбо нь хүнд металл, давирхай агуулж байгааг илтгэнэ.

Онгойлгогч авахаа мартсан үедээ хэрхэн дарс онгойлгох вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 8

Лонхыг хана эсвэл модоор онгойлгох боломжтой. Үүний тулд лонхны ёроолыг алчуураар ороогоод эсвэл дээрх зураг дээр үзүүлсэн шиг гуталд хийнэ. Бөглөө тал хүртлээ гарч иртэл лонхны ёроолыг хатуу гадаргуу дээр цохиорой. Үүний дараа бөглөөг хуруугаараа татаж онгойлгож болно.

Хэрхэн хувцсан дээр уруулын будаг үлдээхгүй байх вэ?

Тулгамдсан асуудлыг хялбархан шийдэх аргууд 9

Цаасан салфеткийг давхарга бүрээр нь салга. Хамгийн нимгэн давхаргыг аваад уруул дээрээ тавина. Салфеткаа уруулын орчимд бийрээр пудрдээрэй. Энэ аргын тухай илүү дэлгэрэнгүйг эндээс олж мэдэж болно.

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *