Оюутнууддаа стрессийг даван гарах зөвлөгөө өгсөн багш алдаршжээ

0

Бретт Филлипс – Калифорнийн Окснард хотын сургуулийн сэтгэл зүйн багш. Хичээл эхлэхээсээ өмнө тэр оюутнууддаа нэгэн цаас тараана. Энэ бол хичээлийн жилд судлах утга зохиол биш, харин оюутнуудынхаа ирээдүйд санаа тавьсан багш хүний зөвлөгөө. Оюутнуудаа бага стресст ороосой гэж хүссэн багш хүний зөвлөгөө ажээ.

Түүний нэг оюутан болох Алина Рамерис зөвлөгөөг өөрийнхөө твиттерт байрлуулснаас хойш дэлхийн маш олон оюутнуудын анхаарлыг татжээ. 25,000 хүн энэхүү зөвлөгөөг дагаж өөрийн твиттерт байрлуулсан Алинад талархаж байгаагаас гадна багшид хандсан талархлын үгс ч цуварсаар байна.

Стрессийг даван туулах 101 арга:

  1. Босох ёстой цагаасаа 15 минутын өмнө бос.
  2. Маргаашдаа  урьд өдөр нь сайн бэлд.
  3. Бариу хувцаснаас татгалз.
  4. Эм, тариа хэрэглэхээс татгалз.
  5. Уулзалтын цагаа эрт товлож бай.
  6. Өөрийнхөө ой санамжид бүрэн битгий найд… Тэмдэглэж үлдээж бай.
  7. Туршлага судалж бай.
  8. Запас түлхүүртэй байж сур.
  9. “Үгүй” гэж хэлж сур.
  10. Амьдралаа онц чухал зүйлээр эрэмбэл.
  11. Сөрөг нөлөөтэй хүмүүсээс зайгаа барь.
  12. Цагийг ухамсартайгаар өнгөрөө.
  13. Тогтмол цагт хооллож байхаа бүү март.
  14. Чухал шаардлагатай бичиг баримтын хуулбарыг дандаа хийж бай.
  15. Өөрт юу хэрэгтэй байгаагаа урьдчилан мэдэж бай.
  16. Бүрэн гүйцэд ажиллахгүй эвдэрсэн зүйлийг засаж сур.
  17. Бодож чадахгүй бодлого байгаа бол бусдын тусламж авч бай.
  18. Том бодлогыг бага багаар нь бодож бай.
  19. Тулгарсан бэрхшээлийг түр зуурын гэж хүлээж авч бай.
  20. Тулгарсан бэрхшээлийн өөр өнцгөөс нь харж сур.
  21. Амьдралыг энгийнээр харж бай.
  22. Инээмсэглэ.
  23. Бороо ороход бэлэн, шүхрээ авч явж бай.
  24. Багачуудтай тоглож ноцолдож бай.
  25. Гэрийн тэжээмэл амьтдад хайр бэлэглэ.
  26. Бүх асуултын хариултыг чи мэдэх албагүй.
  27. Муу зүйлээс ч гэсэн сайн сайхныг олж сур
  28. Хэнд ч хамаагүй сайхан үгс хэлж сур.
  29. Хүүхдүүдэд цаасан шувуу хөөргөхөд нь тусал.
  30. Борооноор зугаал.
  31. Өдрийн цагийн хувиартаа өөртөө чөлөөт цаг заавал гарга.
  32. Хөөстэй усанд орж бай.
  33. Гаргасан шийдвэртээ итгэлтэй бай.
  34. Өөртөө итгэ.
  35. Өөртөө муухай зүйл хэлэхээ боль.
  36. Өөрийгөө ялагчаар төсөөл.
  37. Хошигнож сур.
  38. Өнөөдрөөр амьдар. Маргааш сайхан болно гэж бүү хүлээ.
  39. Өөртөө зорилго тавь.
  40. Бүжиглэж бай.
  41. Танихгүй хүнтэй ч мэндэлж сур.
  42. Найз нартайгаа тэврэлдэж бай.
  43. Од эрхсийг хар.
  44. Удаан, тайван амьсгалж сур.
  45. Өөрт таалагдсан аялгууг шүгэлдэж сур.
  46. Шүлэг унш.
  47. Симфони сонс.
  48. Балет үз.
  49. Хөнжилдөө ороод номоо унш.
  50. Ямар нэгэн шинэ зүйл эхлүүл.
  51. Муу зуршлаасаа эрт сал.
  52. Өөртөө ямар нэгэн шалтгаангүйгээр цэцэг худалдаж ав.
  53. Цэцгийн үнэрийг мэдэр.
  54. Дэмжих хүнтэй бай.
  55. Насны анд болох хүнийг ол.
  56. Энэ болгоныг өнөөдөр хий.
  57. Өөдрөг, хөгжилтэй байж сур.
  58. Юуны түрүүнд аюулгүй байдлаа бодож бай.
  59. Аливаа зүйл хил хязгаартайг санаж яв.
  60. Гадна төрхдөө анхаарал тавьж бай.
  61. Төгс төгөлдөр болох гэж биш зорьсондоо хүрэх гэж л эрмэлз.
  62. Өөрийнхөө боломжийг бага ч болов өдөр өдрөөр ахиул.
  63. Урлагийн бүтээл үзэж сонирх.
  64. Дуу аял.
  65. Жингээ хяна.
  66. Мод тарь.
  67. Шувуу хоолло.
  68. Тулгарсан бэрхшээлд хүлээцтэй ханд.
  69. Босоод дасгал хий.
  70. Дандаа төлөвлөгөө “Б”-тэй бай.
  71. Шинэ зураг зурж сур.
  72. Явган шог яриаг тогтоож ав.
  73. Сэтгэл зүрхээ сонс.
  74. Өөрт юу хэрэгтэй байгаагаа ойлгож сур.
  75. Хамгийн сайн сонсогч байж сур.
  76. Өөрийнхөө сул талыг мэд, үүнийгээ бусдаас бүү нууж бай.
  77. Хүмүүст сайн сайхныг хүсэж сур.
  78. Цаасан онгоц хийж бай.
  79. Өдөр болгон дасгал сургууль хийж бай.
  80. Шинэ дууны үг сур.
  81. Ажилдаа эртлэн орж бай.
  82. Шкафаа эмх цэгцтэй байлга.
  83. Хүүхдүүдтэй тоглож бай.
  84. Шорлог хийхээр салхинд гар.
  85. Байнга явдаг замаа соль.
  86. Зөвшөөрөл өгч байвал ажил, эсвэл хичээлээсээ эрт гарч бай.
  87. Машиндаа агаар цэвэршүүлэгч ажиллуулж бай.
  88. Кино үзэж, попкорн идэж бай.
  89. Алс хол байгаа найз нартаа захидал бичиж бай.
  90. Тэмцээн үзэж амаа сөөтөл хашхир.
  91. Лааны гэрэлд оройн хоолоо идэж бай.
  92. Хайрыг хүлээн авч бай.
  93. Стресс гэдэг бол нөхцөл байдалд санаа зовж байгаа хэрэг гэдгийг санаж яв.
  94. Өдрийн тэмдэглэл хөтөл.
  95. Инээмсэглэж сур.
  96. Хэзээд сонголт бий гэдгийг бүү март.
  97. Найз нарынхаа дэмжлэгт найдаж бай, тэдэнтэйгээ цуг дуртай газраараа орж цагийг өнгөрөөж бай. Өөрийнхөө дуртай зүйлсээр өөрийгөө хүрээлүүл.
  98. Бусдыг өөрчлөхийг оролдохоо боль.
  99. Сайн унтаж бай.
  100. Бага ярьж, их сонс.
  101. Эргэн тойрон байгаа бусад хүмүүсийг харамгүй магт.

БОНУС: Тайвшир, өдөр болгоныг үнэл… Бүхэл бүтэн амьдрал чинь өмнө нь байна.

Багш Бреттийн хэлж байгаагаар: “Оюутнууддаа эдгээр зөвлөмжийг тараагаад өөрт хамаатай,  ойр дотно санагдсан гэсэн  5-ыг нь сонгож ав гэдэг. Сонгосныгоо биелүүлэхийг зөвлөнө. Хүн амьдралаа хөнгөвчилснөөр маш ихийг хийж чадна гэж би боддог” гэжээ.

15
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/27 at 15:53

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  2. Зочин

    2016/09/27 at 17:57

    Uneheer setgel hudulgum saihan zuvulgee bna bayarlalaa

  3. Batmunkh Ganbaatar

    Batmunkh Ganbaatar

    2016/09/28 at 00:58

    Unshih geel stressdchlee hha just fun

  4. Оюунгэрэл П

    2016/09/28 at 17:12

    маш сайхан зөвөлгөө бн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *