Google Earth-д ажиглагдсан нууцлаг мартагдсан пирамидууд

0

Google Earth-д ажиглагдсан нууцлаг мартагдсан пирамидуудВиртуал газрын зураг, газарзүйн мэдээллийн Google Earth программын тусламжтайгаар хүн төрөлхтний түүхийн урт удаан хугацаанд мартагдсан байсан аварга том пирамидуудыг олж илрүүлжээ. Энэхүү нууцлаг пирамидуудыг археологи сонирхогч, хиймэл дагуулын судалгаа хийгч Анжела Микол /Angela Micol/ 2012 онд олж илрүүлсэн бөгөөд Умард Каролина мужийн Майден хотын судлаач бүсгүйн илрүүлсэн пирамидуудын цогцолбор байж магадгүй уг газрыг үнэхээр олон зуун жилийн туршид хаягдсан байсан пирамидууд мөн болохыг энэ онд баталсан байна. Хоёр хэсгээс бүрдэх энэ цогцолборын нэг нь Дээд Египетэд, Нил мөрний дагууд орших Абу Сидхум хотоос 19 км-ийн алсад орших ба дөрвөн хиргисүүртэй. Хоёр дахь нь Каир хотоос урагш, Нил мөрний баруун зүгт орших элсэн цөлийн дундах Файюум баянбүрдээс хойш 144 км-ийн зайд байрладаг. Энэхүү хэсэг нь ойролцоогоор 45,7 м өргөнтэй дөрвөн талт хэмхэрсэн хиргисүүр болон диагональ хэлбэрээр нэг шугамд байрласан гурван жижиг хиргисүүрээс бүрддэг. Элсэн хиргисүүр хэмээн нэрлэгдэж байгаа энэ пирамидууд нь нүхнүүд болон багануудтай. Анх Анжелаг энэ пирамидуудыг нээсэн тухайгаа олон нийтэд мэдэгдэх үед шүүмжлэх, үл итгэх олон хүмүүс гарч ирж байсан ч жилийн дараа үнэхээр ийм пирамидууд байдаг болох нь батлагдсан юм. Түүгээр ч үл барам эртний газрын зургуудад энэ пирамидууд тэмдэглэгдсэн байдаг нь батлагдсан билээ. Урьд Оманы султан, элчин сайд байсан Медхат Камал Ел-Кади түүний эхнэр Хайди Фароук Абдел-Хамид нар нь газрын зураг сэлт агуулагдсан эртний эдлэлийн баялаг цуглуулгатай бөгөөд 1154 онд Сицилийн хаан II Рожерт зориулан Аль-Шариф Аль-Идриссигийн зурсан Дэлхийн зурагт энэхүү цогцолбор тод дүрслэгдсэн байдаг аж.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/08/08 at 14:55

    zzz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *