Оросын “Челябинск-40” хэмээх хаалттай хотод 80,000 гаруй хүн амьдарч байсныг дэлхий нийтэд мэдэгдэлгүй 49 жил өнгөрсөн байжээ. Хотын оршин суугчид нь зөвлөлтийн иргэний бүртгэлд ч бүртгэлгүй байсан гэнэ

0

Алс холын, зах хязгааргүй Уралын ой модны цаана Озерск гэх нэгэн хаалттай хот бий. Өргөстэй тороор хүрээлүүлсэн оньсого шиг газар яг л өөр ертөнц гэлтэй харагдана хэмээн нэгэн хэвлэлд бичжээ.

Озерск буюу нөгөө нэршил нь Челябинск-40 хот зөвлөлт засгийн үед Дэлхийн хоёрдугаар дaйны дараа цємийн зэвcэг боловсруулах хөтөлбөрийн гол цөм нь болсон газар юм.

boredpanda.com

Олон арван жилийн турш хотод зуун мянган хүн амьдарч байв, гэхдээ ямар ч газрын зураг дээр дурдагдаагүй, хотын оршин суугчид нь зөвлөлтийн иргэний бүртгэлд ч бүртгэлгүй явжээ.

817 дугаар комбинатын (“Маяк” нийгэмлэгийн үйлдвэрийг урьд нь ингэж нэрлэдэг байв) ажилтнуудыг бүрдүүлэхийн тулд маш нарийн сонгон шалгаруулалт явуулсан байдаг.

 

Нууц объектод ирсний дараа тэд хэдэн жилийн турш ойр дотнын хүмүүстэйгээ уулзах нь битгий хэл захидал ч бичих эрхгүй байжээ.

boredpanda.com

 

Хаягдсан хотын оршин суугчдыг “цємийн бамбай, дэлхийг аврагч” хэмээн тодорхойлжээ. Энэ хотоос гарвал дaйсантай учирна гэж суртал ухуулга явуулж байсан түүхтэй.

boredpanda.com

Энэ үеэр ЗХУ-ын бусад ард иргэд өлсөж цангаж маш хүнд амьдралаар амьдарч байхад озерчууд Дэлхийн диваажин дээр жаргаж байлаа. Тэд өөрсдийн гэсэн тусгай статусыг мэдэрсэн, бүр зохих хэмжээний хангамжтай тансаг амьдралаар амьдарч байжээ.

Хүн болгон өөрийн гэсэн байр сууцтай, хоол унд элбэг дэлбэг – тэр дундаа халуун орны ховор жимс (гадил зэрэг), ногоо, лаазтай сүү, лаазтай загас, сайн сургууль, чанартай эмнэлэг, соёл урлагийн төрөл бүрийн үзвэрийн газрууд бүгд байв. Тухайн бүс нутгийн радиацын нөлөө хотын оршин суугчид, тэдгээрийн үр хүүхдэд сөргөөр нөлөөлж эхэлснийг тухайн үеийн удирдлагууд тас нуужээ.

 

Хотын ихэнх оршин суугчид маш аюултай орчин болох “Маяк” станцын ойролцоо ажиллаж, амьдарч байсан юм.

boredpanda.com

1940-өөд оноос эхлэн хүмүүс өвдөж, үxэх болжээ: үүний шалтгаан нь радиацын xордлого.

Челябинск-40-ийн оршин суугчид станцад гарах осол аваараар ч их үxнэ. Жишээ нь, Кыштыимскийн осол дэлхий дээр Чернобылийн осол болохоос өмнөх хамгийн аймшигтайд тооцогддог. Гэхдээ зөвлөлтийн удирдлагууд үүнийг тас нууж чадсан байдаг юм.

“Маяк” үйлдвэрийн удирдлагууд хог хаягдлаа ойролцоо орших нуур, голд хаяж байв. Эдгээр гол нь Обь, Хойд Мөсөн далайд цутгадаг ажээ. “Маяк” үйлдвэр 40 жилийн хугацаанд 200 сая кюри радио идэвхит хог хаягдал хаяжээ, энэ нь Чернобылийн 4 осолтой тэнцэх хэмжээний хог хаягдал. Гэсэн хэдий ч засгийн газар үүнийг одоо болтол няцаасаар байгаа юм.

 

Өнөөгийн Озерчуудын амьдралд ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт байхгүй. Оршин суугчид нь өөрсдөө сүсэг бишрэлээрээ л тэндээ үлджээ.

boredpanda.com

Тэд өөрсдийгөө “сонгогдсон” гэж үзэх ба хаалттай бүсэд амьдарч байгаагаараа бахархдаг. Тэд энд төрж өсөцгөөсөн, гэр бүлтэй болсон. Тэд энд эцэг, эхээ оpшуулсан, зарим нэг нь үр хүүхдээ ч оpшуулсан байгаа.

Оршин суугчид нь төрөлх хотынхоо үнэнийг бүгдийг нь мэддэг: ус нь бохир, жимс, ногоо нь xортой, харин хүүхдүүд нь удахгүй ямар нэгэн өвчтэй болно.

 

Озерск болон хотын эргэн тойрон – дэлхий дээрх хамгийн өндөр радио идэвхит бүс, зарим нэг нь энэ газрыг “Дэлхийн оpшуулгын газар” гэдэг.

boredpanda.com

Хаалттай хотын оршин суугчид хотоо орхин явж болно, гэхдээ тусгай зөвшөөрөл авах ёстой болно. Хүсвэл бүрмөсөн орхин явах эрх нь ч бий. Гэхдээ энэ эрхээ цөөхөн хүмүүс л эдэлжээ. Тэнд хотоосоо явбал сүсэг бишрэлээ алдана гэж эмээдэг бололтой.

Оршин суугчдын ихэнх нь, гэхдээ бүгд биш шүү – Озерск тэднийг хүчээр бариагүй гэж үздэг. Энэ бол тэдний хувьд жижигхэн диваажин ажээ. Тэд гадны хүмүүст төдийлөн тааламжтай ханддаггүй улс. Өргөстэй тор нь хотын салшгүй дүр зураг бөгөөд бидний хувьд үнэхээр харийн нутаг мэт ажээ.

8
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *