Шивээсний тухай сонирхолтой баримтууд

1
1
52,875

Шивээсний талаар хүн бүр өөрийн гэсэн бодол, хандлагатай байдаг ч орчин үеийн соёлын салшгүй нэгэн хэсэг болсон нь үнэн. Тату буюу шивээсний урлаг эрт цагаас эхлэн хөгжсөөр өнөөг хүрчээ. Полинез хэлний “tatau” гэсэн үгнээс гаралтай гэгдэх энэ үг “чамин” гэсэн утга агуулна. Европт энэ ойлголт Жэймс Кукийн ачаар дэлгэрсэн гэдэг. Эртний занданшуулсан шарилууд шивээстэй байх бөгөөд антропологичид хүн төрөлхтний соёлын хөгжилд шивээс чухал үүрэгтэй байсан хэмээн үзэж байна. Энэ удаад шивээсний тухай бага дэлгэгдсэн баримтуудаас хүргэе.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 2

Зөвлөлт засгийн үед коммунизм ид мандаж байхад хоригдлууд цээжиндээ Ленин, Сталины хөргийг шивүүлдэг байжээ. Шалтгаан нь эх оронч үзлээс дэндүү хол бөгөөд хуягуудад удирдагчдын зураг руу буудах эрх байгаагүй юм.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 3

Вин Дизель “Хонгил ба луу” тоглоомыг бараг 20 жил тоглож байгаа гэнэ. “Би энэ тоглоомын ачаар хэн болохоо мэдэж авсан” гэж ярьжээ. Жүжигчин залуу энэ сонирхолдоо тун их ач холбогдол өгч, Мелькорын дүрсийг хэвлийдээ шивүүлжээ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 4

Америкийн жижиглэн худалдааны томоохон сүлжээ болох Macy’s-ын лого нь таван хошуутай байдаг. Үндэслэгч Роуленд Хасси Мэйси нь халим агнуурын хөлөг дээр багадаа ажиллаж байхдаа улаан таван хошуу шивүүлсэн учраас компанийнхаа билэгдэл болгожээ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 1

Дэлхийн хоёрдугаар дайны үед Ваффен-СС гишүүдийнхээ бие дээр цусны бүлгийг нь бичиж шивдэг байжээ. Яаралтай цус сэлбэх хэрэгтэй үед ухаан алдсан эсвэл цусны бүлгээ хэлж чадахгүй болох тохиолдлыг бодолцож ийнхүү шивсэн гэдэг. Харин дайны дараа энэ нь нацистуудыг олж, цэргийн гэмт хэрэгт буруутгах үндэслэл болжээ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 5

“Бөгжний эзэн” киноны Ахан дүүсийн холбооны гишүүдийн дүрийг бүтээсэн 9 жүжигчнээс 8 нь эльфийн билэгдэл 9-ийн тоог биедээ шивүүлжээ. Харин одой буюу Жон Риз-Дэвис үүнээс хувийн шалтгаанаар татгалзсан бөгөөд киноны зарим хэсэгт шивээстэй орлон тоглогч гардаг гэнэ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 16

Японы зарим наран шарлагын газрууд шивээстэй хүмүүсийг хүлээж авдаггүй. Шалтгаан нь – якузатай /Японы мафи/ холбоотой болгоомжлол.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 6

Жонни Дэпп бүх насаараа хоригдсон Дэмиен Эколсыг дэмжих үүднээс түүнтэй ижил шивээс хийлгэжээ. Дэмиен гэм буруугүй гэдэг нь нотлогдох хүртлээ 18 жил торны цаана суусан юм. Жонни Дэпп түүнийг суллуулах талаар хөөцөлдөж тусалжээ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 7

Стивен Болдуин өсвөр үеийнхний “Ханна Монтана” /Hannah Montana/ олон ангит кинонд шимтэн дурлаж, киноны нэрний эхний үсгүүдийг “HM” эгмэндээ шивүүлсэн аж. Энэ киноны гол дүрийн жүжигчин Майли Сайрус энэ хоббиг нь гайхан биширсэн гэнэ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 8

Освенцимд эх баригчаар ажиллаж байсан Станислава Замбжицкая /Лещинская/ гэх польш бүсгүй нялх хүүхдүүдэд нууцаар шивээс хийж байжээ. Ирээдүйд эцэг эх нь хүүхдүүдээ олоосой хэмээсэн ганцхан зорилготой байсан гэнэ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 9

Хамгийн анхны шивээсний буу бол үнэндээ Томас Эдисоны зохион бүтээсэн цахилгаан өдөт үзэг байжээ. Мэдээж эхэндээ тэс өөр зорилгоор бүтээсэн боловч энэ үзгийг шивээсэнд ашиглаж, арьсан доор бэх шахах болсон байна.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 10

Дэлхийн хоёрдугаар дайны үед Сингапурыг эзлэн авснаас хойш япончууд шивээстэй хүмүүсийг хороож байв. Нууц бүлгэмийн гишүүн гэж хардсанаас ийнхүү гэмгүй хүмүүсийг үй олноор нь хороосон түүхтэй.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 11

2008 онд Калифорнийн цагдаа нар хугацаа нь дууссан бичиг баримттай жолоо барьж явсан гэмт бүлэглэлийн гишүүн Энтони Гарсияг зогсоожээ. Цагдаа нар 4 жилийн өмнө гараад илрээгүй байсан дээрмийн хэргийн үйл явцыг бараг бүтэн зурсан шивээсийг нь ажиглаж байж илрүүлсэн байна. Энтони эцэст нь тухайн дээрмийг хийсэн гэдгээ хүлээжээ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 15

Нидерландын Апенхёуль амьтны хүрээлэнгийн орангутанг Сибу бусад орангутангтайгаа ойртох хүсэлгүй ажээ. Тэрээр үзэгч хүүхнүүдийг илүү сонирхдог бөгөөд шивээстэй шаргал үст бүсгүйчүүдэд туйлын дуртай гэнэ.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 12

Вито Мортенсен оросын гэмт хэргийн бүлэглэлийн тухай “Eastern Promises” кинонд тоглохдоо бодит гэж андуурмаар шивээснүүд хийлгэжээ. Лондон хотын орос ресторанд хооллож байсан хүмүүс Вигог жүжигчин гэж сонсоод ихэд гайхацгаасан гэдэг.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 13

Компанийн нэр, логог духан дээрээ шивүүлж цалин авдаг хүмүүс ч бий. Мэдээж арилдаг шүү дээ. Сүүлийн үед ийм реклам оюутнуудын дунд моодонд ороод байгаа юм.

Шивээсний тухай сонирхолтой баримтууд 14

3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Bold Bold

    2016/04/15 at 13:24

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.