Гоо сайхны мэс заслын хоxирогчид: Амжилтгүй гоо сайхны хагалгаанаас болж жүжигчний карьераа харамсалтайгаар алдсан алдартнууд

3

Хелена Бонэм Картер, Тильды Суинтон эсвэл Вупи Голдберг-гүйгээр кино урлагийг төсөөлөхийн аргагүй. Тэднийг олон сая үзэгчид шүтэн биширч, эрэлт хэрэгцээ ихтэй байсан хэдий ч тэднийг царай муутай гэж үздэг хүмүүс ч бас байжээ. Уулга алдахаар гоо үзэсгэлэн биш ч гэлээ үзэгч олны сэтгэлийг татах өөрийн гэсэн увдистай жүжигчид ч бий. Тэдний дунд гадаад үзэмжээ сайжруулах арга хэмжээ авсан боловч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй алдартнууд бий.

1. Мэг Райн

“Sleepless in Seattle” болон “French Kiss” киногоороо алдаршсан энэ бүсгүй 90-ээд оны үед эрэлт хэрэгцээ өндөртэй жүжигчин байлаа. Даанч хөгшрөлттэй арай эрт тэмцэж эхэлсэн юм.

Getty Images / Ideal Image

Анхны мэс заслын дараанаас л жүжигчний нэр алдар буурчээ. Мэс заслаас гарсан өөрчлөлтүүд гэвэл хөмсгөө татуулж, эрүүнийхээ хэлбэрийг өөрчилж, уруулаа томсгожээ.

Getty Images / Ideal Image

 

2. Меган Фокс

Меган Фокс олон кинонд дүр бүтээсэн ч “Transformers” кино түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн юм. Толгой эргэм амжилттай зэрэгцээд тэр өөрийгөө төгс болгохыг хүсжээ.

Getty Images / Ideal Image

Олон хүүхэд төрүүлсний ул мөр үлдсэнийг бид ойлгоно, мөн тэр спортоор идэвхтэй хичээллэдэг. Үүний зэрэгцээ нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэхээ бас орхисонгүй. Гэхдээ Фокс мэс заслаар чухам аль хэсгээ өөрчилснийг шууд хэлэхэд хэцүү байгаа юм. Ямартай ч залуу сайхан Меган Фоксийн тэр дүр төрх үгүйлэгдэж л байна.

Getty Images / Ideal Image

 

3. Лара Флинн Бойл

“Twin Peaks” кино авьяаслаг жүжигчний өмнө кино ертөнцийн хаалгыг бүрэн нээж өгсөн хэдий ч харамсалтай нь тэр гоо сайхны мэс заслыг арай л эрт сонирхож дээ.

© «Твин Пикс» (1990-1991) / CBS Television Distribution

Нүүрний хэлбэрээ өөрчлүүлж, уруулаа томруулсан нь түүнийг танигдахын аргагүй болтол өөрчилж даажигнажээ. Түүний тоглосон олон кино алдаршиж чадаагүй, залуу насны гоо үзэсгэлэнгээс ч ул мөр үлдсэнгүй.

Getty Images / Ideal Image

 

4. Женнифер Грэй

Өхөөрдөм царайтай Бэби нэг өглөө л алдартай болж сэрсэн юм. 1987 онд “Dirty Dancing” дэлгэцнээ гарснаас хойш тэр од болжээ. Тэр үед түүний унжсан гэмээр хамар нь жүжигчний амжилтын нэрийн хуудас байх болно гэдгийг гадарлаа ч үгүй явсан биз ээ.

© «Грязные танцы» (1987) / Lionsgate

Хамраа янзлуулсны дараа түүний нүүрний харьцаа зөв болсон. Гэхдээ өөрийнхөө онцгой өнгө төрхөө нэгэнт алджээ – түүнийг танихаа больж. Дараа нь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч дандаа туслах дүрүүд л байв.

Getty Images / Ideal Image

 

5. Лиза Ринна

“Days of our Lives”, “Melrose Place” киногоороо алдаршсан од том уруулаараа тэр үед шуугиулж байв. Анхны тариагаа 1988 онд 24 настайдаа хийлгэсэн гэдэг.

Getty Images / Ideal Image

Жүжигчин коллагены тариа байнга хийлгүүлсний үүний үр дагаварт филлер нь бүр чангарч, сэргээн засах мэс засалд хүртэл орж байжээ. Ринна уруулаа томсгохоо хэзээ ч зогсохгүй бололтой.

Getty Images / Ideal Image

 

6. Женис Дикинсон

Анхны супер загвар өмсөгчдийн тоонд багтах Женис бүр 70-аад онд ч алдартай байсан юм. Тэр үед гоо бүсгүйн тэмцээнд орж ажлын амжилтын үүд хаалгаа нээжээ. Алдартай болсон хойноо гоо сайхны мэс засалд донтох болсон.

Getty Images / Ideal Image

Загварын тайзнаа шинэ үе гарч ирэхэд нөхцөл байдал улам хурцадсан гэж үздэг. Гадаад үзэмж нь өөрчлөгдөж байгаагаа үл тоон тэрээр сүүдэрт үлдэж, мартагдахыг хүссэнгүй. Телевизийн олон төсөлд оролцохын зэрэгцээ өөрийн гэсэн загварын агентлаг нээжээ.

Getty Images / Ideal Image

 

7. Жоан Ван Арк

Гоо сайхны мэс засалд донтохоосоо өмнө “Days of our Lives”, “The Young and the Restless” мөн “Dallas” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээж байсан тэрээр 80-аад оны үеийн дур булаам бүсгүйчүүдийн нэг мөнөөс мөн. Түүний эелдэг зөөлөн царай нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг байжээ.

Getty Images / Ideal Image

Хийлгэсэн гоо сайхны мэс засал болгон нь амжилттай болж чадаагүй юм. Тэглээ гээд жүжигчин бүсгүй санаагаар унасангүй – мэс дор хэвтсээр л. Жүжигчин хэрхэн өөрчлөгдсөнийг та өөрөө харж байна.

Getty Images / Ideal Image

 

8. Жессика Симпсон

Жессика амжилттай дуучин болсныхоо дараагаар кинонд дүр бүтээж эхэлсэн. Түүний дүр бүтээсэн сүүлийн үеийн хэд хэдэн кино амжилт олоогүй тул түүнд кинонд тоглох санал ч ирэхээ байжээ.

Getty Images / Ideal Image

Гоо сайхны мэс заслын хувьд гэвэл, Симпсон залуудаа уруулаа томсгох мэс засал хийлгэсэндээ их харамсаж явдаг. Гэхдээ сүүлийн үед авахуулсан гэрэл зурагнуудаас харахад гоо сайхны мэс засал хийлгэх сонирхлоо орхиогүй байгаа нь харагдана.

Getty Images / Ideal Image

Стандарт биш дүр төрхтэй хүмүүс амжилтын оргилд хүрч байсан тохиолдлууд их байдаг. Өөрийнхөө гоо сайхнаар оролдох нь зөв гэж та бодож байна уу? Эсвэл “нугасны муухай дэгдээхэй” хэвээрээ л явж байх уу?

46
ТэнэглэлТэнэглэл
42
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Золзаяа Золоо

    Золзаяа Золоо

    2019/07/09 at 04:40

    Nehh uurclult hrgdhqui l bh ymu zgrr plom jilin drah hugshrult ch ym shig

  2. Nomin Erdene

    Nomin Erdene

    2019/07/09 at 07:35

    Zarim neg n bol zugeer l hogshirson haragdaj bn

  3. Sansa Sansa

    Sansa Sansa

    2019/07/09 at 08:38

    Hogshirood iim bolson BH

  4. Ундрахжаргал Буян

    Ундрахжаргал Буян

    2019/07/09 at 10:24

    Мэс засал

  5. З. Галя

    З. Галя

    2019/07/09 at 10:39

    Ийм хөөрхөн бж сонин юмаа яах гэж оролддог бнаа харамсалтай

  6. Tojil Luvsandamba

    Tojil Luvsandamba

    2019/07/09 at 10:45

    Khishgee Ganbat

  7. Munkhzul Erkhmee

    Munkhzul Erkhmee

    2019/07/09 at 12:35

    Bayrmagnai Bayrtsetseg чи нөгөө тарилга нтр яриад бсан газраа зөв сонгож хийлгээрэй аймар юм бна шүү найз минь

  8. Sunjidmaa Nyamjav

    Sunjidmaa Nyamjav

    2019/07/09 at 14:29

    Өөрийн төрхөөрөө сэтгэл хангалуун байсан нь бас л нэг амжилтанд аваачна. Гоо сайхны мэс засал … аймаар

  9. Сүх Мөнхтуул

    Сүх Мөнхтуул

    2019/07/09 at 14:37

    Шал дэмий ямарч хүн өөрөөрөө өтлөх сайхандаа

  10. Хайран хөөрхөн царай

  11. Boloroo Gundsamba

    Boloroo Gundsamba

    2019/07/09 at 22:43

    Ene odoo yu bicheed bgambe de chavas ?

  12. Bayrmagnai Bayrtsetseg

    Bayrmagnai Bayrtsetseg

    2019/07/09 at 23:04

    ok nz xiilgxee bolisn shv

  13. О. Хосоо

    О. Хосоо

    2019/07/10 at 13:37

    Hudal medeelel

  14. Amgalan Baigal

    Amgalan Baigal

    2019/07/11 at 17:12

    Dandaa deer veiin jujigchid. Udiid hugshirch l taaraashdee. Mes zasliin urshig bish bhoo.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *