Өөрийгөө эрс өөрчилж, төгс төгөлдөр болохын төлөө зориглон зүтгэсний эцэст гайхалтай амжилт гаргаж чадсан 14 хүний бодит жишээ

2

Эрс өөрчлөлтийг хийх зорилго тавин замдаа нэгэнт гарсан бол хазайхад маш хэцүү. Замд таарах бэрхшээлүүдийг үл тоон цааш үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд үүний тод жишээ болж чадсан. Зорилгодоо хүрэх арга зам нь ямар хүнд хүчир байсан ч хамаагүй, оргилд хүрэх зам урт бөгөөд удаан байсан ч хамаагүй зорилгодоо хүрэхийн тулд тэд урагш явцгааж чадсан. 10 өдрийн дараа эсвэл бүр 10 жилийн дараа хүрэх байсан ч хамаагүй.

Дотоод сэтгэлийн хүч энэ тохиолдолд маш чухал гэж хэлмээр байна. Тавьсан зорилгодоо хүрч чадсан эдгээр хүмүүсээр ч бахархах хүсэл төрлөө. Бонуст нь дэлхий дахинтай өөрийнхөө хүсэл зорилгыг хуваалцахыг хүссэн нэгэн бүсгүйн түүхийг хүргэх болно.

Гэрэл зургуудын ялгаа ойролцоогоор 10 орчим жил юм уу даа. Би контакт линз, шүдний аппарат болон хөмсөгний шивээсэнд “Баярлалаа” гэж хэлэх ёстой хүний нэг.

© MissBrightside13 / Reddit

 

Хамар болон эрүүний мэс заслын дараа, мөн нүүрний арьсаа татуулсан байгаа шүү.

© looksmaxxingcurry / Reddit

 

Одоо миний чих төгс болжээ, би аз жаргалтай байна гэж жигтэйхэн.

© faeriesprite8 / Imgur

 

Нүднийхээ солирыг засуулах мэс заслын өмнө болон дараа нь

© sheburnslikethesun / Reddit

 

Би ээжийнхээ арьсыг зөв, мэргэжлийн түвшинд арчлахын тулд гоо сайханчийн лиценз гардан авлаа. Ээжийн хацрын дээд хэсэг нь өмнө харагдаж байсан байдал. Доод хэсэг нь арчилгааны анхны үе шат дууссаны дараа.

© paytooonn / Reddit

 

Хамраа хугалуулснаас хойш хийлгэсэн гажиг засах мэс заслын өмнө болон дараах зураг. Хамрын гэмтлээс болоод инээмсэглэхээр л үзүүр нь унжаад байсан юм. Мэс засал энэ гажгаас минь салахад тусалсан.

© Angrykitty1112 / Imgur

 

Мансууруулах бодис, архигүй 6 сар! Эхнэр минь намайг өдөр ирэх тусам сайхан харагдаж байна гэх болсон.

© Teddy-Rux / Reddit

 

Хоёр жилийн хугацаанд миний биеийн жин 45 кг-аас 68 кг хүрч чадлаа, би чинь 1,8 м өндөртэй. Одоо ч гэсэн хоол идэх дуршил сайн биш л байгаа, гэхдээ сэтгэл зүйн хувьд энэ бэрхшээл арилаад байна. Баяртай, анорекс минь.

© GadnukBreakerOfWrlds / Reddit

 

2018 оны 5 дугаар сар болон 2019 оны 5 дугаар сар. Би өөрийнхөө арьсны учрыг аажмаар олж чадаж л байна

© Postgrad-dep18 / Reddit

 

Хамар болон доод эрүүнд хийсэн мэс засал амжилттай болжээ

© Omnimechanica / Imgur

 

Цагаан хоолтон болохоос өмнө ба дараах гэрэл зураг

© Dahki / Reddit

 

Би үүдэн 2 шүдээ хугалчихсан юм. Оронд нь аймшигтай хиймэл төмөр шүд суулгаж өгсөн. Харин одоо би өөрийн юм шиг л импланттай болсон. Инээмсэглэж байхдаа хэнээс ч ичихээргүй.

© chaberkern / Reddit

 

Би бүхэл бүтэн 16 өдөр уусангүй. Эхний таван өдөр сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд мэдэгдэж байлаа. Харин 6 дахь хоногоос бие махбодид өөрчлөлт гарч эхэлсэн, гэхдээ нааштай өөрчлөлт шүү. Гарах өөрчлөлт 10 хоног дотор гэхэд үнэхээр мэдэгдэхүйц байгаа биз?

© dixiemumbler / Imgur

 

Бонус: Хүнд халдвар авсны дараа яаралтай хагалгаанд орж трахеотоми хийлгэхээс өөр аргагүй болсон. Бага байхад минь хийлгэх ёстой бүхий л вакцинуудыг алгасалгүй хийлгэж байсан ч миний дархлааны систем маш сул. Вакцины эсрэг байр суурь илэрхийлдэг хүмүүс өвчтөнүүдийг эрсдэлд оруулж байгаагаа ойлгодоггүй, тийм ч учраас би өөрийнхөө энэ аймшигтай гэрэл зургийг та бүхэнтэй хуваалцаж байна.

© DaisyFay5 / Reddit

Таны танил хүмүүс дотор гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийж чадсан хүмүүс байгаа юу?

20
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ъ. Эес

    Ъ. Эес

    2019/07/09 at 15:17

    hench mes zasald irood iim boliishd ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *