Яагаад сэтгэл санааны таагүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

2

Бидний бие организм ярьдаг, заримдаа бие физиологийн нөхцөл байдал сэтгэл санаатай шууд холбогддог байна. Бид бүхэн тааламжгүй, сөрөг мэдрэмжийг мэдрэх үед, энэ нь бие физиологид асуудал үүсгэдэг. Мөн аз жаргалтай байдлаар сэтгэл хөдлөх нь өвчин тусах магадлалыг илүү багасгадаг аж. Тэгвэл хамтдаа сэтгэл санаа болон бие физиологийн асуудлууд ямар өвчин тусахад хүргэдэг болохыг дараах мэдээллээс олж мэдэцгээе.

Манай хамт олон уншигчдынхаа бие физиологи болон оюун санааны эрүүл мэндэд үргэлж анхаарал хандуулж, энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг жишгийнхээ дагуу энэ удаа ч гэсэн дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Айдас нь харшил болон дерматит тусах үндэс болдог

Зарим судлаачид түгээмэл харшлын байдал нь оюун санаатай шууд холбоотой байдаг гэж үзжээ. Экзем, маш их ядралт болон астма зэрэг нь оюун санаанаас үүдэлтэй өвчнүүд юм. Та магадгүй олон жилийн турш харшлаас болж, зовж шаналж байгаа ч, онош нь тогтоогдохгүй нөхцөл байдалтай нүүр тулгарч байж болзошгүй. Тэгвэл энэ нөхцөл байдалд айдас хүргэж байгаа юм.

Астма болон дерматитын шинж тэмдгүүдийг сэтгэл санааны байдлаа өөрчилж, дээрдүүлж чадах юм бол, арилдаг гэж үздэг байна.

Illustrated by Sergey Raskovalov

 

2. Сэтгэлийн зовлон илүүдэл жинтэй болоход хүргэдэг

Жин нэмэх асуудал сэтгэлийн зовлон эсвэл хэт их бодолд автах явдалтай холбоотой байдаг, өөрөөр хэлбэл, өөрийгөө сөргөөр ургуулан бодох эсвэл хий дэмий санаа зовох гэх мэт. Та магадгүй үрчлээс, жижиг хөх эсвэл биеийнхээ бусад хэсгүүдэд хэтэрхий их санаа зовдог байх.

Бие организмдоо анхаарал хандуулах нь мэдээж хэрэг буруу зүйл биш, гэхдээ анхаарал хандуулах ёстой болохоос биш, хэт ургуулан хийсвэрлэж бодох нь аюултай нөхцөл байдалд хүргэдэг болохыг анхаараарай.

© depositphotos.com

 

3. Айдас болон сэтгэлийн зовлонгоос болж олон төрлийн өвчин тусдаг

Та магадгүй ноцтой өвчний талаар бодож, санаа зовж эхэлнэ, гэхдээ үүнд ямар ч учир шалтгаан байхгүй. Хэтэрхий их бодсоны дараа, та тэрхүү өвчний шинж тэмдгүүд таны биед илэрч байгааг анзаарна. Сэтгэлийн зовлон эсвэл айдас энэ нөхцөл байдалд хүргэнэ.

Заримдаа бид асуудлуудыг хэтрүүлэн хүлээж авдаг. Сөрөг мэдрэмж, сөрөг байдлаар ургуулан бодсоны үр дүнд нөхцөл байдал улам дорддог байна.

© depositphotos.com

 

4. Сэтгэл хөдлөл болон стресс ходоодны эмгэг болгодог

Бидний ходоод бол хянагдаж болдог систем юм. Амьдралын стресс бие организм дахь эд эрхтнүүдийг ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлж, ачаалахад хүргэдэг.

Ходоодны үрэвсэл болон гастрит нь таны мэдрэмжтэй шууд холбоотой байж болно: үүрэг хариуцлага хүлээх, асуудлыг шийдвэрлэх гэх мэт. Бид сэтгэл хөдлөл болон стрессээ тархиныхаа тусламжтай хянах чадваргүй болох үед, дотоод эд эрхтэн энэ үүргийг гүйцэтгэдэг гэж ойлгож болно.

Illustrated by Sergey Raskovalov

 

5. Өөрийгөө шүүмжлэх зан чанар болон айдас толгой өвдөхөд хүргэдэг

Өөрийгөө шүүмжлэх, өөртөө итгэлгүй байх болон дотоод айдас нь бүгдээрээ нэгэн зэрэг санаа зовж, стресстэй нүүр тулсны үр дүн юм. Та магадгүй бусдад доромжлогдож, үл ойшоогдож, яаж ч хичээсэн өөрийгөө уучилж чадахгүй тийм хүнд нөхцөл байдалд орсон байж болно.

Өөрөөр хэлбэл, таны толгойд маш их мэдээлэл байна гэсэн үг! Үр дүнд нь тархи, толгой өвдөнө.

© depositphotos.com

 

6. Депресс болон сэтгэл зовнил зүрхний судасны өвчин үүсгэдэг

Тогтмол депресстэй нүүр тулах болон сэтгэл зовних нь титэм судасны өвчин тусахад шууд нөлөө үзүүлдэг байна. Мөн, зүрх судасны өвчин тусахад нөлөөлдөг хүчин зүйлсэд депресс болон сэтгэл зовнил багтдаг аж.

Та магадгүй өдөр ирэх тусам илүү их сэтгэл зовниж, нервийн систем чинь ачаалах болсон бол, зүрх илүү хүчтэй цохилно гэсэн үг юм. Үр дүнд нь зүрх судасны асуудал бий болно.

© depositpohtos.com

 

Хэрхэн сэргийлэх вэ?

  1. Бид бүхэн бие физиологийн асуудлаас болж, эмч дээр очихоос гадна, сэтгэл зүйч дээр бас очих хэрэгтэйг санаарай, ингэснээр тохирох эмчилгээг зөв хийлгүүлэх боломжтой.
  2. Бясалгал болон оюун бодлоо цэгцлэх дасгал сургуулилт хийх нь стрессээс ангижрахад нэмэртэй байдаг.

Мэргэжилтнүүд оюун бодлоо цэгцэлж, сэтгэл санаагаа аль болох тайван байлгах хэрэгтэйг сануулж байна. Мөн, өөрийгөө аль болох шүүмжлэлгүй, бусадтай жишиж, харьцуулахгүй байх тал дээр анхаараарай.

© depositphotos.com

Танд энэхүү мэдээлэл хэрэгтэй юм шиг санагдсан уу? Найзууддаа энэ мэдээг заавал дуулгаарай. Танд эрүүл энхийг хүсье!

7
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/07/08 at 18:15

    Greibel Battuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *