
Хүн амьдрал дээрээ бас интернетэд нэг зүйлийн хоёр өөр талыг харуулж болно. Хятадын блогер бүсгүйн дагагчид үүний гэрч болжээ. Тэрээр өөрийн өхөөрдөм царайгаараа олны хайрыг татсан нэгэн байсан юм. Гэтэл бодит амьдрал дээр сошиал хувилбартайгаа огт адилгүй болох нь тодорхой болов. Тэр дагагчдынхаа төсөөлж байснаас тэс өөр нэгэн байжээ: гадаад төрх, жин, өндөр, нас, тэр ч бүү хэл орд нь хүртэл өөр. Худлаа хэлээгүй цорын ганц зүйл нь түүний хүйс л байв.
Хятадын блогер бүсгүй гадаад төрхөөрөө нутагтаа ихэд алдаршжээ, гэтэл тэр бусдыг хуурч байсан нь тодорхой болов


西红柿ovo (жинхэнэ нэр нь — Зин На) гэх нэртэй Хятадын блогер бүсгүй сошиал сүлжээнд гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан нэгэн. Дагачид нь түүнийг сахиусан тэнгэр гэнэ, харамсалтай нь түүний тухай мэдэж байсан бүхэн худал хуурмаг болж хувирчээ. Зөвхөн түүний гадаад төрх төдийгүй нас, өндөр, жин нь ч худлаа байв.
Зин На-гийн алдар нэр худал хуурмаг дээр боссон байна. Бүсгүй фотошоп болон камерын филтерийн тусламжтайгаар 80,000 гаруй дагагчтай болж чаджээ.

Түүний жинхэнэ зураг сошиал сувгаар санамсаргүй байдлаар тарахад дагагчид нь бүгд сэтгэл дундуур хоцорчээ: сошиал сүлжээний дүр төрх нь бодит амьдралтайгаа нийцсэнгүй.
Эхний зургийн хувьд бүсгүй фотошоп гэх ид шидийг ашигласан байна, харин баруун гар талынх нь түүний бодит зураг.


Блогер бүсгүйн нас ч гэсэн худлаа байгаа нь тодорхой болжээ. Тэр өөрийгөө 1999 онд төрсөн гэх хэдий ч үнэн хэрэгтээ 3 насаар эгч, өөрөөр хэлбэл энэ жил 25 настай. Зин На бас өөрийгөө хилэнцийн орд гэж дагагчдаа хуурчээ, бодит амьдрал дээр тэр 2 дугаар сард төржээ.
Түүнтэй найзалдаг байсан залуу бодит амьдрал дээрээ сошиал дээрх дүрээсээ эрс ялгаатай болохыг нь баталсан байна

Хосууд интернетээр танилцжээ, тэр үед өөрийгөө 40 кг жинтэй, 165 см өндөртэй гэж хэлсэн мөртлөө XL хэмжээтэй хувцас авч өгөхийг хүсдэг байсан нь залууг бүр төөрөгдөлд оруулж орхисон гэдэг. Хосууд болзож эхлэхэд блогер бүсгүй өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл дундуур явдгаа цухас дурдсан байна. Түүний жинхэнэ өндөр ойролцоогоор 155 см, харин жин нь 55 кг. Oriental Daily-ийн мэдэгдсэнээр, булхай нь илэрсэн блогер бүсгүй гэрэл зургаа засах хүсэлтэй хэнбугайд ч туслахад бэлэн хэмээжээ.
Энэ явдлаас хойш Зин На өөрийнхөө бодит дүрийг бусдаас нуухаа больж, хэн нэгнийг хууран мэхлэхээ зогсоосон гэж найдаж байна.








Bayarmaa Bayanbileg
2021/02/13 at 18:56
Энэ арга манайд ороод ирчихсэн ш дэ!! Эзэн нь л өөр царайлаг болохоос.
Enkhbayar Lucky
2021/02/13 at 21:15
Chadaj bgaa ymand arga bhgui lol
Anar
2021/02/14 at 01:40
ghde turcwl tsrailg blhin bishv hha
Kunku Suvd
2021/02/14 at 16:28
surteishd. . ..
Kunku Suvd
2021/02/14 at 16:28
dajgu l huuhen bshd ali ali ni
Bayr Batsukh
2021/02/14 at 16:36
Чи бас интeрнeтээс гоё хүүхэн хайж бгаа биздээ.😂😂😂 амьдрал дээр яг л ийм бгаа
Амкаа А.
2021/02/14 at 17:58
Б- Нинжин Чимгээ’ Цэкү
Anuke
2021/02/14 at 18:10
𝑐ℎ𝑑𝑎𝑗 𝑏𝑔𝑎𝑎 𝑦𝑚𝑛𝑑 𝑎𝑟𝑔𝑎 𝑏ℎ𝑔𝑢𝑒𝑒😂
Bilgun Zayah
2021/02/14 at 19:32
bugdeereee l ng iim zavaan tsaraitai bolh gj hicheegenagad
Жансаяа Ерлан
2021/02/14 at 22:13
instagram bgaa boluu hha😂
Namungrel Byambseikhon
2021/02/14 at 22:15
nuguhin medee bolgoj gargaa naagad
ᠡᠩᠬᠡᠴᠢᠮᠡᠭ ᠮᠢᠭᠮᠠᠷᠳᠣᠷᠵᠢ
2021/02/14 at 22:28
Засс интэрнэтэд үнэн байх алба уу? Гай л байна. 🤣
GanTseTseg GanBat
2021/02/15 at 00:44
55kg tiim bodvvn gejv
Анула
2021/02/15 at 01:06
Imao bpgl ylgaaq huuphn l bnsde tapgn tupnhai tm cuhal bish shvv dee k
Т. Ирмүүн
2021/02/15 at 01:08
80k yuun surtey😂
Зочин
2021/02/15 at 02:09
IIM HOGIIN MEDEE NIITLEHE BOLIOCH
Болороо Н.
2021/02/15 at 02:31
155cm undurte yur n bol tiim
Анука Г.Т.
2021/02/15 at 02:50
Хятад л бол хятад шүү дэээ хха
Ezuu Enkhzul
2021/02/15 at 10:28
Iixen ymand surtei xandax yma 😂
Enhjin Enhjin
2021/02/15 at 12:09
Eregtei ymuu huh baihgui bna shdee
Einn Buyna
2021/02/15 at 14:50
Shaltgn bsn l blgude
Battsetseg Baajii
2021/02/15 at 15:25
Suryei sh dee itgemtvii huuramch yumnuudyn lhohi biz
Б. Люсифер
2021/02/15 at 16:00
Sain l bnsht bolohgvmu😂
Отгонбилэг Сайнбилэг
2021/02/15 at 16:16
Quarantaine oroood targalaad osoo naatsnuuu hhha
Oyuka Oyuka
2021/02/15 at 16:57
mongold ch mun adil sh dee fb instagramiin zurgaasaa shal uur ohid bvsgvi zunduul bdag sh dee
Bolormaa Rentsendagva
2021/02/15 at 20:31
Фото шоптой,шопгүй аятайхан л хүүхэн бна.Би бүр нэг аймаар амьтан бсан бх гэж гарчгийг нь хараад бодсоныг нь яана.
О. Тэнгис
2021/02/16 at 02:26
Yooy za bayrllaa ymr aimr heregtei medeelel we
Э. Оюука
2021/02/16 at 03:08
Turchwal yg photo shop shigee bolnoo ug ni😹