Нэгэн бүсгүй янз бүрийн насны хүмүүсээс “зураг дарах” үйлдлийг гараараа үзүүлэхийг хүсжээ. Тэдний үзүүлсэн үйлдлүүд эрс ялгаатай байв – хүмүүсийн насыг мэдэх шилдэг арга!

0

Үе үеийнхний ялгааг харуулахад гүн ухааны дүгнэлт хийх ямар ч шаардлага байхгүй – ганцхан дохио зангаа үзүүлэхэд л хангалттай. Үүнийг TikTok-ийн хэрэглэгч Хизер Окли өөрийн ойр дотнын хүмүүс дээрээ туршиж үзжээ. Хизер насанд хүрсэн болон хүүхдүүдийг “гэрэл зураг дарах” үйлдлийг үзүүлэхийг хүсжээ. Энэ хоёр үеийнхэн зураг дарах үйлдлийг өөр өөрсдийнхөөрөө үзүүлсэн байна.

Хизер Окли – TikTok-ийн хэрэглэгч

heather_nnx

Хизерийн саяхан тавьсан бичлэг 3,7 сая үзэлттэй болоод байна. Янз бүрийн насны хүмүүсийг “зураг дарах” үйлдэл үзүүлэхийг тэрээр хүснэ. Насанд хүрэгчид болон залуу үеийнхэн өөр өөр хөдөлгөөн ашиглаж байгаа нь тодорхой боллоо.

 

Ахмад үеийнхэн гэрэл зургийн камерыг дүрсэлж байв

heather_nnx

Би 1973 онд төрсөн.

 

heather_nnx

1981 онд төрсөн.

 

Харин хүүхдүүд болон өсвөр насныхан ухаалаг утсаар зураг дарж байгаа юм шиг үйлдэл үзүүлжээ

heather_nnx

2011 онд төрсөн.

 

2004 онд төрсөн.

Ийм ялгаа байх нь ойлгомжтой – хуучин цагт гэрэл зургийн камераар зураг авдаг байлаа. Дараа нь гэрэл зураг дарах үйлдэлтэй ухаалаг утас гарч ирсэн юм.

 

Хизер өөрийнхөө туршилтыг TikTok дээр байрлуулж бусадтай хуваалцжээ. Хэрэглэгчид ийм их ялгаа байгаад нэг л итгэж өгөхгүй байв.

Хуучны хальстай камераар л үйлдлийг үзүүлнэ гэж бодож байлаа. Бүх зүйл ингэж өөрчлөгдсөн чинээ санасангүй.

Би 24-тэй, TikTok-оос болоод өөрийгөө 50 настай гэж бодоход хүрлээ.

 

Бас сэтгэл сэргээм өөр сэтгэгдлүүд ч бас бий:

  • Миний 7 настай хүү гэрэл зургийн камераар дохиог үзүүлсэн шүү.
  • Нөхөр маань 1993 оных, тэр хүүхдүүдийн үзүүлсэн шиг дохиогоор илэрхийлсэн.
  • 2006 оных, томчууд шиг л үзүүлж байна.
  • 2000 оноос өмнө төрсөн хүүхдүүд хуучин гэрэл зургийн камераар үйлдлийг үзүүлж байна, яагаад гэвэл тэд ухаалаг утасгүй эрин үед өссөн, тиймээс эцэг эхийнхээ үйлдлийг авч үлдсэн бололтой.
  • Бүх зүйл өөрчлөгджээ, бидний хүүхдүүд биднээс ухаантай болсон байна.

Үе үеийн ялгааг өөр бусад дохио зангаа ч тодорхой илэрхийлдэг. Жишээ нь, утсаар ярья гэдгийг хүүхэд болон томчууд өөрөөр үзүүлнэ. Энэ жишээг TikTok-ийн  guesswho_718 гэх нэртэй хэрэглэгч өөрийн гэр бүл дээр туршиж үзжээ.

43
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дөлгөөнбаяр Б.

    Дөлгөөнбаяр Б.

    2021/02/15 at 01:41

    81 onih ymr ovortoinbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *