Шингэн талх хэмээгддэг шар айрагны тухай мэдээллийг хүргэдэг RateBeer сайт нь шар айрагны үнэлгээний хамгийн алдартай 2 вэбсайтын нэг. Жил бүр хамгийн өндрөөр үнэлэгдсэн шар айрагнуудын жагсаалтыг гаргаж, дэлхийн шилдэг шар айргийг тодруулдаг тус сайтын мэргэжилтнүүд дэлхийн шилдэг 20 шар айргийг нэрлэжээ. Шингэн талханд дурладаг хэн бүхэн энэхүү жагсаалтанд багтсан шар айрагнуудыг амсаад үзэхийг хүсэх бизээ.
#20 Stone’s Imperial Russian Stout
Калифорний Эскондидо хотод нэрдэг энэ шар айрганд RateBeer дээр мэргэжилтнүүд 5 одноос 4,215 оноо өгчээ. Өтгөн, үхрийн нүд, кофе, улаан гоньдны холимог амттай энэ хар пиво дээрх үнэлгээг үнэр, үзэмж, амт зэрэг бүх зүйлсээрээ авсан байна.
#19 Bell’s Batch 7000 Ale
Мичиганы Каламазу хотод Bell’s Brewery-д нэрдэг энэ шар айраг RateBeer дээр 4,226 оноо авчээ. Бараан өнгөтэй энэ шар айрагнаас багар зэргийн ванил болон карамелийн амт амтагддаг байна.
#18 Bell’s Hopslam Ale
Bell’s Brewery-гийн үйлдвэрлэдэг бас нэгэн шар айраг болох энэ шар айраг 4,229 оноо авчээ. Энэ шар айргийг нэрэхэд цэцгийн болоод бэрсүүт жүржийн шинж чанарыг хадгалсан 6 төрлийн зөрөг цэцгийг орц болгон ашигладаг байна.
#17 3 Fonteinen’s Schaerbeekse Kriek
Бельгийн энэ шар айраг 4,236 оноо авсан байна. Амуу соёолж, улаан буудай, зөрөг цэцэг, ус болон ховор төрлийн Schaerbeek интоороос бий болдог энэ шар айрагны үл ялиг исгэлэндүү, жимслэг амттай улаавтар өнгө интоор жимснээс үүдэлтэй аж.
#16 Hurlimann’s Samichlaus
Швейцарийн Цюрих хотод нэрдэг энэ шар айраг 4,239 оноо авчээ. 14 хувийн алкохолтой энэ шар айраг дэлхийн хамгийн хатуу шар айрагнуудын нэг. Жилдээ ганцхан удаа 12-р сарын 6-нд нэрдэг энэ шар айраг лонхонд савлагдах хүртлээ 10 сарын турш хадгалагддаг.
#15 Hair of the Dog’s Fred from the Wood
4,241 оноо авсан энэ шар айргийг Орегоны Портлэнд хотод үйлдвэрлэдэг. Америкийн царс модон торхонд 6 сарын турш хадгалагддаг энэ шар айраг тамхины навч болон модны амттай.
#14 Deschutes Brewery’s The Abyss
Орегоны Бенд хотод нэрдэг энэ шар айраг 4,243 оноо авчээ. Америкийн хамгийн шилдэг шар айрагнуудын нэгээр нэрлэгдэж, олон арван шагнал хүртсэн энэ шар айраг хар бурам болон чихэр өвсний амтыг бага зэрэг агуулдаг.
#13 Surly’s Darkness
4,254 оноо авсан энэ шар айргийг Миннесотагийн Бруклин төвд нэрдэг. Бараан өнгийн, шоколад шиг энэ шар айраг нь 9,8 хувийн алкохолтой бөгөөд зөвхөн 10-р сард нэрдэг байна.
#12 Westvleteren’s Extra 8
Ямар ч шошгогүй, хөх бөглөөтэй хар хүрэн лонхонд савлагддаг энэ шар айраг 4,267 оноо авчээ. Бельгийн Westvleteren Brewery үйлдвэрийн Trappist Abbey of Saint Sixtus-ын лам нарын нэрдэг энэ шар айраг сүмийн үүднээс цөөн тоо хэмжээгээр худалдаалагддаг.
#11 Russian River’s Supplication
Оросын River Brewing Co. компаний нэрдэг энэ шар айраг 4,275 оноо авсан байна. Sonoma County-гийн дарсны үйлдвэрийн 12 сарын турш исгэлэн интоор хийсэн Pinot Noir торхонд хийдэг учир ихээхэн исгэлэн амттай, нүүрсхүчлээр баяжуулсан пиво аж.
#10 Hair of the Dog’s Adam
Орегоны Портлэндэд нэрдэг энэ пиво 4,227 оноо авчээ. Германы Дортмундын түүхэн шар айрагны хэв маяг бүхий энэ пиво Adam Kerchival-ын дурсгалд зориулагдан нэрэгддэг байна.
#9 Goose Island’s Bourbon County Stout
4,283 оноо авсан энэ шар айргийг Чикагогийн Goose Island brewery үйлдвэрт үйлдвэрлэдэг. 18 жилийн настай бурбон дарсны торхонд 2 жилийн турш нэрдэг энэ шар айраг бага зэрэг шоколадны амттай бөгөөд 13 хувийн алкохолтой.
#8 Russian River’s Temptation
RateBeer-ийн мэргэжилтнүүдээс 4,284 оноо авсан алтлаг шар өнгөтэй энэ шар айргийг хүчтэй исгэлэн амттай болгохын тулд Chardonnay дарсны торхонд 9-15 сарын турш нэрдэг.
#7 Russian River’s Pliny the Elder
4,289 оноо авсан энэ шар айргийг цитрус, нарс мод, цэвэр зөрөг цэцгийн холимгоор нэрдэг.
#6 Founders Brewing Co.’s KBS (Kentucky Breakfast Stout)
Мичиганы Гранд Рапидс хотод нэрдэг энэ шар айрганд мэргэжилтнүүд 4,29 оноо өгчээ. Найрлаганд нь ордог кофе, шоколад нь энэ пивоны өнгийг маш бараан болгодог ба бурбоны царс модон торхонд нэрсэн энэ шар айраг маш баялаг амттай.
#5 Three Floyds Brewing’s Dreadnaught Imperial IPA
Индианагийн Мюнстер хотод нэрдэг энэ шар айраг 4,3 оноо авчээ. Зөрөг цэцгийн хурц амт бүхий энэ шар айрагны амтыг манго буюу амро жимс, лийрийн амт бүр ч гайхалтай болгодог байна.
#4 Bell’s Expedition Stout
Мичиганы Каламазуд нэрдэг энэ шар айрганд мэргэжилтнүүд 4,34 оноо өгсөн байна. Хуурсан кофены үнэртэй, амтлаг, амуу тарианы амттай хар пиво юм.
#3 AleSmith’s Speedway Stout
Калифорний Сан Диегод нэрдэг энэ шар айраг 4,372 оноог мэргэжилтнүүдээс авсан. Хүчтэй, халуун амттай энэ шар айрагны найрлаганд кофе ордог бөгөөд 12 хувийн алкохолтой юм байна.
#2 Three Floyds Brewing’s Dark Lord Russian Imperial Stout
Three Floyds Brewing-ийн хамгийн алдартай шар айрагнуудын нэг энэ шар айргийг кофе, хар бурам, зөгийн бал зэрэг орцоор нэрж хийдэг. Пивоны мэргэжилтнүүдээс 4,279 оноо авсан энэ шар айргийг урьдчилсан захиалгаар ердөө 6000-хан лонхыг худалдаалдаг. Мөн зөвхөн 4-р сарын сүүлийн Бямба гаригт зардаг байна.
#1 Westvleteren’s 12
RateBeer-ийн мэргэжилтнүүдийн нэрлэсэн хамгийн шилдэг шар айраг бол 4,499 оноо авсан Westvleteren’s 12 шар айраг юм. Trappist Abbey of Saint Sixtus-ын лам нарын нэрдэг энэ шар айраг сүмийн үүднээс амралтын өдрөөр худалдаалагддаг ба шошгогүй шилэнд шар өнгийн бөглөөтэйгээр худалдаалагддаг байна. Энэ шар айрагны бүх орц нь ердөө хөрөнгө, зөрөг цэцэг, амуу соёолж, элсэн чихэр, карамель, ус аж.