
Үс бууралтаж эхлэх үед хариу арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Гэхдээ бид байгалийн жам ёсыг эсэргүүцэж чадахгүй. Та магадгүй стресс, ядралт болон дутуу нойртой явснаас болж үс бууралтдаг гэж боддог байх. Гэсэн хэдий ч үс бууралтах нь гентэй холбоотой байдаг.

Тэр тусмаа таны үс эрт бууралтаж эхэлбэл энэ нь гэр бүлийн удамшилтай холбоотой гэж ойлгож болно.

Түүнээс гадна үс бууралтахад хүргэдэг түгээмэл хэдэн шалтгаанууд гэж бий.
Үсний уутанцар үсийг бий болгодог бөгөөд өнгийг тодорхойлж, улмаар дахин өөрчлөгддөггүй. Нэгэнт меланин зарим нөхцөл байдлаас болж ялгарч эхэлснээр үсний уутанцар буурал үс бий болгодог байна.

Генээс гадна үс бууралтахад хүргэдэг бусад шалтгаануудыг дурдвал:
- Гэнэт үс унах, үүнийг “alopecia areata” гэж нэрлэдэг
- “Vitiligo” – үс болон арьсны өнгөнд нөлөөлдөг хүчин зүйл
- Бэрсүүт склерозиз
- Бамбай булчирхайн өвчин
- Мэдрэлийн фиброматозиз
- Витамин В12 амин дэмийн дутагдал

Гэсэн хэдий ч үс бууралтах нь насжилттай холбоотой байгалийн жас ёсны зүйл. Химичид энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга замыг судалсан байна, гэхдээ зөвхөн цөөн тооны хүмүүс л байгалийн гаралтай өнгө оруулагчийн талаар мэддэг. Эдгээрийн нэг нь төмсний цардуул юм!

Хэрхэн төмсний хальсны тусламжтай үс бууралтахыг зогсоох вэ?
1. Төмсний хальсыг буцалгах
5 эсвэл 6 ширхэг төмсийг хальсалж ус хийсэн тогоонд хийж, 20-30 минутын турш буцалгана. Та хэр их төмсний хальс хэрэглэнэ төдий чинээ илүү үр дүнтэй байх болно.

2. Ус бэлдэх
Төмсний хальсыг авч хаяна. Танд одоо хэрэггүй. Хамгийн ихээр хэрэг болох зүйл бол буцалсан ус. Усыг хөргөж саванд хийж хадгална. Ингэхдээ хуучин шампуний савыг ашиглаж болно.

3. Үсээ угаах
Үсээ шампунь болон ангижруулагчаар угаана. Алчуураар үсээ хатааж, дараа нь төмсний хальсны усыг буурал үсэндээ түрхэнэ. Хаттал нь байлгах бөгөөд угаах хэрэггүй.

Та энэ аргыг өдөр бүр хэрэглэж болно эсвэл үр дүн гарсан өдрөөс хойш дахин хэрэглэхгүй байх боломжтой! Харин төрөлхийн цайвар үстэй хүн энэ өнгө оруулагчийг хэрэглэж болохгүй, учир нь таны үсийг улам хатууруулах болно гэдгийг анхаараарай.

Энэ хялбар аргыг туршиж үзэхэд амархан бөгөөд үр дүнтэй, тийм биш байна гэж үү? Төмсний хальсны ус таны буурал үсийг далдлахаас гадна үсийг хурдан ургуулж, үсний уутанцрыг хүчирхэг болгож өгнө.

Нэмж хэлэхэд энэ аргын тусламжтай таны үс өмнөхөөсөө илүү гэрэлтсэн бас эрүүл харагдана. Магадгүй таны хамгийн хэрэглэх дуртай үс арчилгааны бүтээгдэхүүн ч болж мэдэх юм.







