Амттай омлет хийх 7 төрлийн жор

3

Омлетийн тухай хэлэх сайхан үг дуусахгүй биз – зөөлөн, алтлаг, өег, өглөө хийхэд амархан, бэлтгэх хугацаа бага, омлет гэхээр цэцэрлэг санаанд ордог хүмүүс олон байх. Дэлхийн аль ч зочид буудалд амтлаж болохоос гадна улс орны үндэсний онцлогоос хамаарч юутай ч тохирно: ногоо, далайн хүнс гээд л улам л амттай болно.

Таны омлетийг улам амттай болгох шинэ жорыг та туршиж үзээсэй гэж хүсч байна. Хэрвээ та омлетийн өөрийн жортой бол бусадтайгаа хуваалцаарай.

Испани омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 3

Орц:

  • 1/3 аяга хайлуулсан масло
  • Дөрвөлжин хэрчсэн 500 гр төмс
  • Том хэрчсэн сонгино
  • Давс, нунтаг перец
  • 14 өндөг
  • 2 хоолны халбага том хэрчсэн яншуй/петрушка

Бэлдэх:

  1. Шарах шүүгээг 260 хэм хүртэл халаана. 30 см диаметртэй наалддаггүй хайруулын тавган дээр хайлуулсан масло хийнэ, гэхдээ нэг хоолны халбага масло үлдээгээрэй. Галаа нэмж төмсөө 15 минут хэртэй шаргал өнгөтэй болтол нь шараад сонгино, давс, перец нэмнэ. Сонгино зөөлөртөл 3 минут хэртэй шарна. Түлж болохгүй.
  2. Галыг багаар нэмж үлдсэн маслог хийгээрэй. Өөр саванд өндгөө хутгаад чимх давс, перец хийнэ. Амталсан өндгөө хайруулын тавагны захаас эхлүүлээд төв хүртэл нь асгана. Ингээд 4 минут хэртэй шарна.
  3. Халаасан шарах шүүгээнд омлетоо хийж шаргал өнгөтэй болтол нь 5 минут орчим байлгана. Бэлэн болсон омлетийг тасалгааны хэм хүртэл хөрсний дараа адил хэмжээтэй хувааж яншуйгаар чимэглэн зооглоорой.

Ногоогоор амталсан омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 5

Орц:

  • 5 өндөг
  • 2 хоолны халбага хэрчсэн яншуй
  • 1 хоолны халбага хэрчсэн эстрагон
  • 1 хоолны халбага хэрчсэн зэрлэг сонгино
  • ¼ цайны халбага давс
  • ¼ цайны халбага перец
  • 1 хоолны халбага давсгүй масло
  • 1 ½ цайны халбага рапсын тос

Бэлдэх:

  1. Өндгөндөө яншуй, эстрагон, сонгино, давс болон перец нэмж хутгана. 25 см диаметртэй хайруулын тавганд цөцгийн болон рапсын тосоо хийж халаана.
  2. Халсан тосон дээрээ өндгөө хийж ширүүн гал дээр өтгөн тараг шиг болтол нь хутгаж шарна. Дараа нь 1 минут гаран омлетэнд хүрэхгүйгээр шарна. Омлетийг хайруулын тавагнаас салгахын тулд ширүүхэн сэгсэрч омлетний гуравны нэг хэсгийг хайруулын тавагны голд авчирч хэсэг хугацаанд шарна. Хайруулын тавган дээр таваг тавьж хөмөрч омлетийг тавган дээр гаргана.
  3. Омлетоо адил хэмжээтэй хуваан таваглаарай.

Виски, беконтой омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 4

Орц:

Бекон, вискийг бэлдэх:

  • 3 хоолны халбага давсгүй масло
  • 500 гр канад бекон
  • 1 ½ хоолны халбага шотланд виски
  • 2 цайны халбага бор элсэн чихэр
  • Нунтаг шинэ перец

Омлетонд:

  • 12 өндөг
  • Давс
  • Нунтаг шинэ перец
  • 4 хоолны халбага давсгүй масло
  • 1 1/3 стакан чеддер бяслаг
  • 12 ширхэг жижиг улаан лооль
  • Базиликийн 12-20 навч

Бэлдэх:

  1. Беконтой виски. Жижиг саванд маслог халааж беконыг ширүүн гал дээр 2 минут шарна. Шарж байгаа беконыг эргүүлж виски, сахраа хийгээрэй. Ширүүн гал дээр сэгсэрч 30 секунд орчим виски бүрэн уурштал шарна. Перец нэмээд галаас авна.
  2. Омлет. Саванд өндгөө хагалж чимх давс, перец нэмж сайтар хутгана. 20 см-ийн диаметртэй сайтар халаасан хайруулын тавганд 1 хоолны халбага тосоо халааж өндөгний дөрөв хуваасны нэгийг хийж ширүүн гал дээр 20 секунд орчим шараарай. Гал дээрээс хайруулын тавгийг авч омлетийг тэнцүү хэсэгт хувааж дээрээс нь үрж жижиглэсэн бяслагаа цацаж 3 ширхэг улаан лоолио тавиарай. Буцааж гал дээр тавьж бяслаг хайлтал зөөлөн гал дээр болгоно. Бэлэн болсон омлет дээр базилик цацаж, хэрчсэн омлетийг давхарлаж тавина. Бэлэн болсон омлетийг вискитэй беконтой хачирлаж иднэ.

Мексик омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 1

Орц:

  • 8 өндөг
  • 1 авокадо
  • 3 лайм
  • Кинзи 2 ш
  • 3 хоолны халбага тослоггүй йогурт
  • 3 хоолны халбага оливийн тос
  • 1 дунд зэргийн сонгино
  • 1 лууван
  • 100 гр цагаан байцаа
  • 1 улаан болон халуун чинжүү
  • 60 г чеддер бяслаг

Бэлдэх:

  1. Авокадогийн зөөлөн эдийг бутлагчаар бутлана. 2 лаймын шүүсийг шахаж, йогурт дээр кинзийн хамт хийнэ. Бүгдийг сайтар холино.
  2. Арилгасан сонгино, луувангаа жижиглэн үрнэ, харин байцаагаа нарийхан хэрчээрэй. Халуун чинжүүг мөн жижиглэн хэрчиж авокадо-лаймын холимог бэлдэц дээр нэмнэ.
  3. Саванд өндгөө хагалж хийгээд давс, перцээ нэмээрэй. Дунд зэргийн гал дээр наалддаггүй хайруулын тавгаа халааж өндгөө шарна, дээрээс нь жижиглэж үрсэн бяслагаа хийж хэдэн минут омлетоо шараарай.
  4. Зөөлөн омлет дээр ногоог хийж болгоомжтой нугалж тавганд дээр гаргаад салатны навч болон зүсэм лаймаар чимэглэн иднэ.

Омлеттэй сэндвич

Амттай омлет хийх 7 төрлийн жор 6

Орц:

  • 8 өндөг
  • 120 гр серрано эсвэл прошутто хэрчсэн гахайн өөх
  • Давс, хар перц
  • 3 хоолны халбага оливийн тос
  • 4 зүсэм хэрчим итали ролл эсвэл урт багет (4 хэсэгт хуваасан байна)
  • 1 том улаан лоолийг тэнцүү хэд хэд хэрчинэ.

Бэлдэх:

  1. Жижиг саванд өндгөө хийж хутгана. Давслаад, бага зэрэг перцээр амтална. Том хэмжээтэй хайруулын тавганд 3 хоолны халбага масло хийж халаан өндөгний зуурмагаа шарна. Гахайн өөхийг жигд тараана.
  2. Хутгуураар омлетийн захыг өргөж омлетний дээд болоогүй хэсгийг тараан өгч шарна. Галаа нэмж 2-3 минут доод хэсэг шаргал өнгөтэй болтол шарна. Харин дээд тал нь багахан түүхий байна. Омлетийг нугалж тавган дээр гаргана.
  3. Талхыг улаан лоолиор үрээд, 4 хэсэг болгон хуваасан омлетийг талхан дээр тавьж сэндвичээ бэлдэнэ. Тасалгааны хэмд хөрсөн сэндвичийг амтархан идээрэй.

Шарах шүүгээнд болгосон ази омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 7

Орц:

  • 8 өндөг
  • 6 том шалот сонгино жижиглэн хэрчинэ
  • Давс, нунтаг перц
  • 1 хоолны халбага рапсын тос
  • 60 гр утсан гахайн мах
  • 100-120 гр хэрчсэн цагаан мөөг
  • 3 хоолны халбага жан
  • 1 аяга ногоон вандуй
  • 1 аяга маш шош
  • 100-120 гр сам хорхой
  • 1 цайны халбага будааны уксус
  • ½ цайны халбага кунжутын тос
  • Хэдэн дусал Чили тос
  • 2 хоолны халбага хэрчсэн кинзы

Бэлдэх:

  1. Шарах шүүгээг 210 хэм хүртэл халаана. Жижиг аяганд өндгөө хийж жижиглэсэн шалот сонгиноо хийж хутгана. Давслаад, перц нэмээрэй.
  2. Дунд зэргийн хайруулын тавганд маслоо халааж дээрээс нь гахайн махыг 1 минут орчим шарна. Хүрэн бор болсон гахайн утсан махан дээр мөөгөө хийж зөөлөртөл нь шарна. Жангаа нэмж 30 секунд хуурна. Ногоон вандуйг хийж мөн 30 секунд орчим хуурч, маш шошоо хийж болгоно. Давслаад перц нэмнэ. Ногоон дээрээ сам хорхойгоо хийж дээрээс нь өндгөө хийж жигд тарааж өгнө. Ингээд 12 минут шарах шүүгээнд хийж болгоно.
  3. Омлет болж байх хооронд жижиг аяганд 2 хоолны халбага жан, будааны уксус, кунжутын тос, чили тосыг хийж сайтар хутгана. Бэлэн болсон омлетоо гарган ирж тавган дээр таваглаж кинз цацна. Омлетийн адил тэнцүү хувааж бэлдсэн жангаар амталж иднэ.

Гүзээлзгэнэтэй омлет

Амттай омлет хийх 7 төрлийн жор 2

Орц:

  • 6 өндөг
  • 2 хоолны халбага ус
  • 50 г бяслаг
  • 1 аяга гүзээлзгэнэ
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • Давс, хар перц

Бэлдэх:

  1. Өндөг, ус, давс, перцээ хольж сайтар хутгана. Цөцгийн тосыг халааж өндөгний холимгоо хийж шарна.
  2. Бяслагаа жижиг дөрвөлжин, гүзээлзгэнээ – дундуур нь хувааж хэрчинэ.
  3. Омлет бараг бэлэн болоход нэг талд нь бяслагаа тарааж, чихэр, гүзээлзгэнээр амтална.
  4. Омлетийг дундуур нь нугалж 2 минут орчим шарна.

 

15
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *