Дүрдээ зориулан өөрийгөө золиослосон жүжигчид

0

Дүрдээ зориулан өөрийгөө золиослосон жүжигчидЖүжигчин хүмүүс кино эсвэл жүжигт дүр бүтээхийн тулд тухайн дүрийнхээ талаар маш сайн судалгааг хийх хэрэгтэй. Дүрийн онцлог шинж чанар, зан араншингийн талаар төдийгүй гадаад дүр төрхийн өвөрмөц байдлын талаар ч өндөр мэдлэгтэй байх нь дүрийг илүү сайн, тод томруун, үзэгчдэд хүртэл бүтээхийн үндэс болно. Тэгвэл жүжигчин хүмүүс өөрт оногдсон дүрийг бүтээхийн тулд багагүй зүйлийг уншиж судлахын зэрэгцээ гадаад дүр байдлын хувьд хэрхэн хувирч өөрчлөгдөж, хэрхэн өөрийгөө золиослодог болохын жишээ болсон зурагнуудыг та бүхний өмнө дэлгэж байна.

Мария Кожевникова – Вера Скрыдлова

Оросын жүжигчин Мария Кожевникова кино зураг авалтанд оролцохын тулд урт шаргал үсээ авахуулах шаардлагатай болжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн батальоны даалгавар гүйцэтгэх офицер бүсгүй Вера Скрыдловагийн дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулсан бөгөөд Вера Скрыдлова нь Жеоржийн загалмай одонгоор шагнуулсан цорын ганц эмэгтэй юм.

Деми Мур /Demi Moore/ – G.I. Jane

Жүжигчин Деми Мур АНУ-ын тэнгисийн цэргийн дайны тусгай бүлгийн туршилтын сургуулилтанд оролцож байгаа анхны эмэгтэй болох Жордан О’Нейл /Jordan O’Neil/-ийн дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулаад зогсоогүй тусгай хүчний сургалтын хөтөлбөрт хэдэн сар хамрагджээ. Бартаат замын уралдаан, тулааны техник, булчингийн жинг нэмэгдүүлэх хүндийг өргөлтийн дасгалууд, уулын дугуй, усан завь, сэлэлт болон бусад олон төрлийн дасгал сургуулилтуудыг гүйцээсэн Деми Мурын гол дүрийг нь бүтээсэн энэ кино BoxOffice-ыг хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн билээ.
Карен Гиллан /Karen Gillan/ – Guardians of the Galaxy киноны Небула /Nebula/-гийн дүр

Шарлиз Терон /Charlize Theron/ – Monster

Шарлиз Тероны өөрчлөлт үзэгчдийг төдийгүй шүүмжлэгчдийг ч гайхашруулсан юм. Хэрцгий тамлалын сорвинууд, бараг 6 килограмм шахмаар нэмсэн жин, эрэмдэг маягийн нүүр будалт гээд хэзээд үзэсгэлэнтэй гэгдэж байсан жүжигчин бүсгүйг огтоос өөр нэгэн болгож хувиргасан нь гайхалтай байсны дээр Шарлиз Тероны шилдэг жүжиглэлт түүнд Оскар авчирсан.
Руни Мара /Rooney Mara/ – The Girl with the Dragon Tattoo киноны Лисбет Саландер /Lisbeth Salander/

Энэ дүрийг бүтээхийн тулд Мара хөмсөг, хамар, урууландаа жинхэнээсээ пирсинг хийлгэсний зэрэгцээ үсээ хараар будуулж, хөмсгөө өнгөгүй шахам болгуулсан. Зоримог геометрийн засалттай үсээ харин зураг авалтын дараа ч хэвээр нь үлдээхээр шийдсэн.
Синтия Никсон /Cynthia Nixon/ – Пулитцерын шагналт Wit жүжгийн профессор Вивиан Биринг /Vivian Bearing/

Seх and the City цувралын Миранда /Miranda/-гийн дүрээрээ алдартай жүжигчин эмэгтэй энэ жүжигт тоглохын тулд үсээ хусуулж, багагүй жин хассан. Химийн эмчилгээ хийлгэж байгаа утга зохиолын профессор Вивиан Биринг бол эдгэршгүй өвчтэй нэгэн бөгөөд түүний дүрийг чадварлаг бүтээснээр Никсон Тонигийн шагнал хүртсэн.
Рене Зельвегер /Renee Zellweger/ – Bridget Jones’s Diary киноны Bridget Jones

Хачиртай талх, шарсан төмс, зайрмагийг хэмжээ хязгааргүй идээд байвал үр дүн нь хоёр дахин жин нэмсэн өөхлөг галбир болно. Жүжигчин Рене Зельвегер үүнийг маш сайн хийж чадсан. Зураг авалтын дараа анхныхаа биеийн галбирыг дахин олж авахаар асар их хүч чармайлт гаргасан ч 2004 онд Bridget Jones: The Edge of Reason нэртэй үргэлжлэл гарах болсон нь түүнд дахиад л илчлэг ихтэй хүнсийг их хэмжээгээр идэх шаардлагыг тулгасан. Гэхдээ тэр чадсанаар барахгүй үзэгчдийн хайр талархлыг Оскар, Алтан Бөмбөрцөгт нэр дэвшсэн явдал болон БАФТА шагналуудыг хүртэх боломжтой хамт авчирсан юм.
Николь Кидман /Nicole Kidman/ – The Hours киноны Виржиния Вульф /Virginia Woolf/

Натали Портман /Natalie Portman/ – V for Vendetta киноны Ивей Хаммонд /Evey Hammond/


Номи Рапас /Noomi Rapace/ – The Girl with the Dragon Tattoo киноны Лисбет Саландер /Lisbeth Salander/

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/20 at 18:55

    very very very >
    good

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *