Цагтаа тогооч байсан өвөө маань энэ аргыг зааж өгснөөс хойш би төмсөөр гайхалтай амттай хоол хийж сурсан

3

Хүмүүс хэлэхдээ: “Талх бол номер нэг хүнс! Төмс бол хоёрдугаарт орно!” гэдэг, гэхдээ магадгүй талх үнэхээр хэрэгтэй хүнс байж болох ч, төмс бүр ч илүү их хэрэгтэй!

Төмсөөр хоол хийх маш олон жор бий, гэхдээ бидний ихэнх нь дараах байдлаар төмсийг хэрэглэдэг – буцалгаж, шарж, нухаж гэх мэт. Заримдаа үнэхээр амттай байдаг, харин заримдаа бас ч яг тийм биш.

Тэгвэл бид танд гайхалтай жорыг хүргэж байна. Гэр бүлийнхэн болон зочдоо дайлахад үнэхээр тохиромжтой.

 

Бяслагтай жигнэсэн төмс хийх жор

Орц:

  • 1 кг төмс
  • 50 гр хатуу бяслаг (насанд хүрсэн хүмүүс идэх бол нэмж болно)
  • 30 гр тос
  • 1 хоолны халбага майонез
  • 1 хоолны халбага хэрчсэн ногоон гоньд (эсвэл өөрийнхөө дуртай бусад хүнсний ногоог хэрэглэж болно)
  • ½ хоолны халбага давс
  • 4 ширхэг хумс сармис

 

Хийх заавар:

Эхлээд та төмсөө маш сайн угааж цэвэрлэх хэрэгтэй.

Дараа нь зууханд хийж 45 минутаас 1 цагийн хугацаанд жигнэж болгоно (төмсний хэмжээнээс хамаараад цаг өөр байж болно). 180 хэмд жигнэнэ.

Төмсийг жигнэсэн бол бяслагаа арилгаж бэлтгэнэ.

Үүний дараа бяслагийг тос, сармис, ногоон гоньд, майонез зэрэгтэй хольж, дээр нь амтлагч хийнэ. Гэхдээ амтлагч гэж ногоон гоньд эсвэл сармиснаас нэмж хийх боломжтойг анхаарна уу!

Үр дүнд нь бөөрөнхий хэлбэртэй бяслаган бөмбөлгүүд бий болно.

Жигнэж болгосон төмс хөрсний дараа дундуур нь зурганд үзүүлсний дагуу зүсэж зай гаргана.

Гаргасан зайнд бяслаган бөмбөлгүүдээс хийнэ. Зуухандаа хийж хэдэн минут зөөлөртөл нь дахин жигнэнэ.

Төгсгөлд нь та хоолоо яаж ч чимэглэж болно.

Та энэ жорыг гэртээ туршиж үзээд үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай. Мөн хоол хийх дуртай найзууддаа дуулгахаа мартав аа!

19
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Лхүмбэ Отгонцэцэг

    Лхүмбэ Отгонцэцэг

    2019/03/06 at 16:22

    Та бүхэндээ баярын мэнд хүргэж амжилтын дээдийг хүсье.

  2. Bolortsetseg Turbat

    Bolortsetseg Turbat

    2019/03/06 at 16:27

    Army’s Sodgerel

  3. Tsbr Tsengelee

    Tsbr Tsengelee

    2019/03/07 at 08:44

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *