Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил

2

Тагнуулч нарны шил

007 тагнуулчийн нарны шил нь нүүрээ хувиргаж буй тагнуулчид тохирсон нарны шил – өндөр чанараар видео бичлэг хийх бөгөөд доторх хүрээнд нь суурилуулсан жижиг камераар аудио бичлэг ч хийнэ. Багтаамжаар чамлагдаад байхгүй, 4GB-ийн санах ойтой буюу 2 цагийн видео бичлэгийг AVI форматаар бичнэ. Энэ бүхнийг жижиг товчлуур дараад л ажиллуулна. Литий-ионы аккумуляторын ачаар зогсолтгүй 60 минутын бичлэг хийнэ, поляриад линзтэй, энэ нь ямар ч нууц даалгавар биелүүлэхэд хангалттай.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 1

 

DropShades

Аялгуу дуу өндөрт хадах цагт сонсох дууны чинь тохирсон дүрслэл нүдэнд чинь харагдах болно. Энэ нарны шил нь LED технологи болон аудио системийн төгс хослолын гайхамшигт тооцож болох бөгөөд хөгжмийн ритмд тохирсон дүрсийг шилэнд суурилуулсан жижиг микрофоны тусламжтайгаар гарах дууг дамжуулж дүрсний дохио өгснөөр линз дээр LED гэрлээр зураг гарах болно. Dropshades-ийг компанийн цахим хуудсаар захиалга өгч 40 ам.доллараар хар, цагаан, гэрэлтсэн цэнхэр зэрэг өнгийн сонголттойгоор худалдан авч болно.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 2

SunnyCam

Тагнуулч нарны шилтэй төстэй, SunnyCam нь өндөр чанартай видео бичлэг буюу 720р нягтшилтай HD бичлэгийг хийнэ. Секундэд 30 хөдөлгөөн бичих бөгөөд сольж болох хар, цэвэрхэн линзтэй. 32GB санах ойн багтаамжтай, хэрвээ багтаамжийг нэмэхийг хүсвэл нэмэлт 16 GB карт суулгаж болно. Хэрвээ та гоёхыг хүсч байвал өнгөний өргөн сонголттой – цэнхэр, улаан, шар, ягаан.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 10

Atmos x Oakley Capsule Collection Jawbone

Энэ нарны шил нь Калифорнийн нарны шилний үйлдвэрлэгч Oakley компани болон Японы хувцасны компанийн хамтран гаргасан уран бүтээл. Хар өнгийн шил, харанхуйд гэрэлтэх хүрээтэй, линзийг нь Oakley-гийн иридийгээр бүрсэн, энэ нь шилний ойлтыг сайжруулахаас гадна тодруулж өгдөг. Гоёмсог гэрэлтдэг хүрээтэй энэ шилийг нар жаргах үед зүүхэд хүмүүсийн анхаарлыг татах нь мэдээж. Харанхуй болж байхад яагаад нарны шил зүүгээд эхлэв гэдэг асуудал нь өөр тайлбартай байх нь мэдээж юм.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 3

Polaroid GL20 камертай нарны шил

Lady Gaga-г Polaroid нарны шил зүүгээд явж байна гээд төсөөлөөрэй. Мэдээж, Polaroid GL20 –ийг ш дээ. 1.5” LCD линзийг нь чамин хүрээнд нь суулгаж өгсөн, зөвхөн гэрэл зураг аваад зогсохгүй авсан зургаа LCD-ээр үзэх боломжтой. Авсан зураг салгаж болдог USB дээр шууд хадгалагддаг тул зургаа хэн нэгэнтэй хуваалцаж болох боломжтой юм.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 4

Recon Jet

Спортоор хичээллэдэг хүмүүст зориулж хийгдсэн GPS, Bluetooth, HD камер, бас микрофон суурилуулснаас гадна чанга яригч төхөөрөмжтэй юм. Түүнчлэн, шилийг зүүж байгаа хүний спортын төрлийн үзүүлэлтүүдийг, жишээ нь алхааг метрээр хэмжиж гаргах зэрэг микрокомпьютертэй гэж хэлж болно. Бас нэг гайхамшиг нь touch бөгөөд батерей нь 4-6 цаг зогсолтгүй ажиллах хүчин чадалтай.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 5

EnChroma Cx-D

Clark Kent өөрийн супер баатар дүрийг энгийн хүний дүрээр нуун дарагдуулж байсны адилаар EnChroma Cx-D нарны шил нь өөрийн энгийн хэлбэр дор өөрийн нууцыг хадгалж байгаа билээ. Энэ шилний линз нь өнгө ялган хардаагүй гажгийг (дальтоник) засдаг. EnChroma цахим хуудсаар нэвтэрч 600 ам.доллараар захиалан авч болохоос гадна дальтоникийг үнэгүй оношлуулах боломжтой юм.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 6

Oakley Thump 2

Oakley нарны шил үйлдвэрлэгч компани ихэвчлэн спортоор хичээллэдэг хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан шилээ олон жилийн турш үйлдвэрлэж ирсэн билээ. MP3-тай нарны шил танилцуулж нарны шилний хөгжилд өөрчлөлт хийсний адил Oakley Thump 2 ч мөн гайхамшгийг танд мэдрүүлнэ. UV хамгаалалттай, шилний хүрээ нь 1GB багтаамжийн ой санамжтай. Нэг цэнэглэлтээр зай нь 6 цаг ажиллана, зай дуусч байгаа тухай танд мэдээлэл өгөх тул та цэнэг дуусахаас өмнө цэнэглэх боломжтой юм.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 7

Vuzix® Wrap™ 920

Кинотеатрт 3D шил гэж ямар шил өгдгийг санаж байгаа биз дээ, нэг нь улаан нөгөө нь цэнхэр линзтэй? Тэгвэл ганцхан кинотеатрын шил л тийм биш юм байна. Vuzix® Wrap™ 920 нарны шил нь кино үзэхэд маш тохиромжтой: NTSC эсвэл PAL-тай төхөөрөмжийн video-out дээр тавихад 64 инчийн дэлгэц таны өмнө аслаа л гэж ойлгож болно. Мөн, iPhone, iPod, iPad –тай залгаж болохоос гадна A/V адаптараар дамжуулан киногоо үзээд сууж болох нь. Ганцхан 3D ч биш 2D-г бас гаргана шүү.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 8

Жон Леннон стилийн фокус солигддог Adlens нарны шил

Таны хараанд өөрөө тохируулга хийдэг шил байхад , араанд тохирох шил хүлээх хэрэг байна уу? Таны хараанд тохируулах тохируулгатай бөгөөд тохиртлоо нүүрэн дээрх бичиг арилахгүй. Хараандаа тохируулахын тулд тохируулгыг эргүүлэх бөгөөд зүүхэд эвтэйхэн. Нийгмийн өмнө хүлээн хариуцлагаа мартаагүй бөгөөд шилний үнийн тодорхой хувийг Руандагийн ард түмний нүдний эрүүл мэндэд зарцуулдаг байна.

Өндөр технологиор хийгдсэн 10 нарны шил 9

1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batbayr Batgerel

    Batbayr Batgerel

    2015/05/18 at 21:34

    Zarahiimuu

  2. xopom.com

    2015/05/21 at 22:15

    @Batbayr Batgerel
    mai boovoo ireed av
    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/86221/ © XopoM News

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *