Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд

0

Дизайнер – тэд бол гайхамшигтай хүмүүс. Бидний амьдралыг яаж өнгөлөг, өөдрөг, тухтай байлгах тухай өдөр, шөнөгүй бодож явдаг улсууд болов уу.

Энэ жил тэдний хийж бүтээсэн сонирхолтой зүйлсээс танд танилцуулах гэж байна.

Маргаашийн цаг агаар ямар байхыг харуулах төхөөрөмж

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 1

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 1

Ken Kawamoto – тоон болон бодит амьдралыг холбох хүсэлтэй инженер-программист. Маргаашийн цаг агаар ямар байхыг харуулах төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд хэрвээ аадар бороо орох бол жинхэнэ цахилгаан цахина, бороотой гэвэл бороо орно. Гайхамшиг. Харамсалтай нь одоохондоо цас оруулж чадахгүй байгаа юм.

Хуурмаг хээтэй аяганы сервиз

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 2

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 2

D-Bros Японы дизайнеруудын баг “Вальс” нэртэй гайхалтай сонин аяганы сервизийг танилцууллаа. Гол нууц – аяганы толин гадаргууд ойж байгаа хээ суурь тавганд нь байгаа ажээ.

Аав нарт зориулсан эмээл

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 3

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 4

SaddleBaby- аавынхаа нуруун дээр явах дуртай балчир үрст зориулсан тээврийн хэрэгсэл гэж хэлж болно. Аавын гар сул чөлөөтэй болж байгаа болохоор зураг авах, утсаараа чөлөөтэй оролдох боломжтой.

Өсгийгөө сольдог туфль

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 5

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 6

Балеринаг өндөр өсгийтэй хээнцэр туфль болгох боломжтой боллоо. Дизайнер Таня Хитийн хэлж байгаагаар, туфль, өсгийний сонголт арвин тул үүнд даашинзаа тохируулж өмсөхөд хялбар байх болно гэжээ. Мөн жолооч бүсгүйчүүдэд бол сольшгүй гутал нь болох болов уу, өсгийгөө сугалж аваад л жолооны ард.

Усыг гайхалтайгаар хэмнэх цорго

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 7

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 8

Лондонгийн залуу дизайнер Симин Циу усыг гайхалтайгаар хэмнэх цорго бүтээжээ. Цоргоноос гоожих ус нь нарийнаар спираль үүсгэн урсахад усан тор үүсгэж сонирхолтой харагдахаас гадна усны зарцуулалтыг хэмнэх ажээ.

Хүзүүн дэх мини-цэцэрлэг

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 9

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 10

Байгаль дэлхийд дуртай бүсгүйчүүд Колин Жорданаас гаргасан энэ зүүлтийг зүүхэд сайхан гоёл болно. Бяцхан ваарыг 3D принтерээр хэвлэсэн бол цэцгийг тэжээллэг хөрсөнд суулгасан. Зүүлтийг хүзүүндээ зүүж болно, ажлын ширээн дээр тавьж эсвэл машиндаа зүүж ч болно.

Хоосон хөндий мэт ванн

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 11

Энэ тансаг ваннд ороход та хаана байгаагаа мэдэхгүй болох байх шүү, газар дээр байгаа юм уу, агаарт хөөрч байгаа юм уу? Питерийн дизайнер Александр Жуковскийн бүтээл юм.

Дуртай модон дээрээ авирч гарах зөөврийн шат

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 12

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 13

Насанд хүрсэн хойноо хүүхэд насаа дурсаж модонд авирах хүсэлтэй байдаг ч зохимжгүй харагдах тул тэвчээд л хоцордог. CanopyStair-ийн тусламжтайгаар авирах боломжгүй гэж харсан модондоо ч авирч, чөлөөтэй бууж болно. Модыг гэмтээхгүйгээр ямар ч модонд байрлуулж болно.

Супер баатартай номын тавиур

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 14

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 15

Хэрвээ супер баатар байхгүй байсан бол ном аль хэдийн нураад унасан гэмээр харагдана. Үнэндээ номын үзүүрт тогтоосон соронзонгоор тогтож байгаа юм.

Үсгэн цаг

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 16

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 17

Үсгэн цагийг хараад хүн тухайн цаг хугацааг ухаарах гэж хэсэг бодно хэмээн зохион бүтээгчид үзэж байна. Тоон цагны тоо, зүү нь бодол төрүүлдэггүй: цаг хугацаа хичнээн хурдан өнгөрч байгааг мэдрэх болно. Нөгөө сонирхолтой хэсэг нь үг: “найман цагт арван таван минут дутуу” гэж уншина. Энэ бол маш чухал, цаг хугацааг үнэлж сурна.

Таныг үнсэж буй кофе

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 18

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 19

Үнсэж буй уруултай кофены аягыг дизайнер Янг Ву-Сеок зохион бүтээсэн юм. “Би кофе болон үнсэлтийг дээдэлдэг” гэж тэрээр хэлжээ. Өглөө болгон кофе уудаг боловч үнсэлтийн хувьд хүндрэлтэй. Харин одоо нэг дор хийхэд амар боллоо.

Хөлийн хэлбэрт орох гутал

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 20

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 21

Японы дизайнер Масая Хисимотод нэгэн санаа төржээ, хөлийн хөдөлгөөн болгонд хувирдаг гутал яагаад байж болохгүй гэж. Санааг хэрэгжүүлэхэд Японы үндэсний фурошики хэмээх эвхэлтийн арга тус болжээ. Үдээсгүй гутал нь хөлийг араар нь ороож наалддаг байна.

Саран гэрэлтүүлэг

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 22

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 23

Сансрын гэрэлтүүлэг нь асаалттай ч бай унтраатай ч бай сайхан, үлгэрийн мэт харагдана. Харанхуйд гэрэлтүүлгийг тохируулах бүрэн боломжтой – хэдэн цонх нээснээс шалтгаална. Сансрын нисгэгч Армстронгийн нэртэй уг гэрлийг Оросын дизайнерууд бүтээжээ.

Үл үзэгдэх компьютерийн гар

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 24

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 25

Жинхэнэ утгаараа илбэ. Үл үзэгдэх, агаарын гэж зохион бүтээгчид нь тодорхойлсон Noki гар – таны хурууны хөдөлгөөнийг мэдрэх хос бугуйвч юм. Нэг гэм нь сохроор хуруугаа хөдөлгөөд байх нь эвгүй юм даа.

Унадаг дугуйчинд зориулсан проектор дохио

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 26

Энэ сайхан санаа Азербайжаны дизайнер Эльнур Бабаевт төржээ. Cyclee проекторын тусламжтайгаар дугуйчин өөрийн хөдөлгөөний өөрчлөлтийг бусад жолоочид мэдээлэхээс гадна харанхуй зам дээр өөрийгөө илүү мэдэгдэнэ. Проекторыг унадаг дугуйны арын суудал дээр суурилуулах тул дугуйны хөдөлгөөнийг мэдэрч проектор өөрөө зохих дохиог өгнө.

Модны хожуулаар хийсэн гэрэлтүүлэг

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 27

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 28

Энэ гэрэлтүүлэг бол үнэхээр гайхалтай – ой модноос авчирсан жинхэнэ хожуулын хагархайд гэрэл суулгасан. Гэрэлтүүлгийг сандал, жижиг ширээ ч болгон ашиглаж болно.

Хээтэй элдүүр

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 29

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 30

Энгийн бөгөөд гайхалтай санаа – зурагтай жигнэмэг хийх боломжтой боллоо. Өнгөрсөн жил хүүхдийн сонирхол татах зураг, хээтэй элдүүрийг Vatek гаргаж эрэлт хэрэгцээ маш их байснаас гадна томчуудад зориулсан элдүүр хийхийг хүсжээ. Залуучууд хүслийг биелүүлэхийг хичээж, энэ мэт гайхалтай хээтэй элдүүр хийжээ.

Хуруун дээр амилах бөгжнүүд

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 31

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 32

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 33

Merryme нууц нэрээр бүтээлээ гаргадаг дизеайнерын гоёл нь гурван хэсгээс бүрдэнэ. Өөр өөр хуруундаа бөгжөө зүүхэд нэгэн үйл явдал өгүүлж ч болно: саглагар сүүлт хэрэм самар цөмөөд л. Гурван бөгжийг цуг зүүвэл шувуухай ч юм уу амьтны зулзага таны хурууг чангаас чанга тэврэх мэт болно.

Муурны ширээ

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 34

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 35

Энэ ширээг муужгайнд дуртай хүмүүст тусгайлан хийсэн. Нуугдаж тоглох, дээш доош харайх дуртай муужгайд үнэхээр таалагдана. Нэг хэсэг нь дөрвөн кубээс бүрдэнэ, ширээ болон сандал болгон ашигласан ч болно.

Дэрээр зодолдох дуртай хүмүүст

Дизайнеруудын 2015 оны шинэ бүтээлүүд 36

Дэрээр зодолдож байлддаг байсан бол дэлхий энх амгалан байх байсан юм. Дизайнер Брайн Ку ч ингэж бодож дэрэн дайны зэр зэвсэг бүтээжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/28 at 09:23

    Тэр дэрээр зодолддог хүмүүсийн дэр нь гоё юм аа хэхэ

  2. Зочин

    2015/09/28 at 11:12

    Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу. http://bit.ly/1YJgyuv

  3. ^.~

    2015/09/28 at 15:52

    goy yumaa bugdiig ni avmaar sanagdchlaa

  4. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  5. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  6. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  7. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  8. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  9. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  10. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  11. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  12. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

  13. Seq Tsetsenee

    Seq Tsetsenee

    2015/09/29 at 00:17

    Gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *