Ээж нь 14 настай инфлюенсер охиндоо бодит амьдралын үнэ цэнийг ойлгуулж, мэдрүүлэхийн тулд 1.7 сая дагагчтай сошиал хуудсуудыг нь устгажээ

0

14 настай инфлюенсер охины ээж охиндоо сургамж өгөх үүднээс бүх цахим хуудсуудыг нь хаажээ.

Nina Rios нэрээрээ алдартай 14 настай Valentina хэмээх Бразилын инфлюенсер охины ээж Fernanda Rocha Kanner охиндоо бодит амьдралын үнэ цэнийг ойлгуулж, мэдрүүлэхийн тулд нийт 1.7 сая дагагчтай Инстаграм болон Тик Ток сүлжээний цахим хуудсыг нь устгажээ.

Fernanda Rocha Kanner Инстаграм болон Тик Ток зэрэг цахим сүлжээнүүдийг хүний амьдралд туйлын xортой гэж дүгнэсэн бөгөөд охиноо бүх л амьдралынхаа туршид цахим орчинг өөрийн амьдрал мэтээр төсөөлж амьдрах вий гэж санаа нь зовж байсан тул ийм шийдвэр гаргасан хэмээжээ. Мөн тэрбээр, “Өсвөр насныхан төдийгүй насанд хүрсэн хүн ч цахим орчноос авч буй хүмүүсийн үнэлэлт дүгнэлтээр өөрийгөө төсөөлөх нь өрөөсгөл ойлголт юм” хэмээн ярьсан байна.

@ferochakanner/Instagram

Тэрээр Fantastico хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “14 настай хүүхдийн хувьд өөрийгөө хэн бэ гэдгийг ухаарна гэдэг хүндрэлтэй зүйл. Ялангуяа амьдралдаа хэзээ ч харж байгаагүй бараг 2 сая хүнийг өөрийг нь таньдаг гэж бодно гэдэг аюултай зүйл. Ийм нөхцөл байдалд өөрөө өөрийгөө ч хэн бэ гэдгийг мартаж, цахим орчинг бодит мэт бодож явах ч эрсдэлтэй. Түүний цахим хуудас руу орох үед түүний сельфи зурагнууд болон хэн ч хийж чадах энгийн бүжиглэж байгаа бичлэгүүд л байсан” хэмээжээ.

Мөн тэрээр охиноо Хятадад үйлдвэрлэсэн галд шатамхай полиэфир мяндсан материалтай хувцас сурталчилж, сургуультай амьтан шиг хэдэн бүжгээ ахин дахин бүжиглэж байгаагаа бичлэг болгон цахим орчинд тавьж өөрийгөө ингэж амьдрах ёстой мэт сэтгэж явахаас айсан тул ийм үйлдэл хийсэн гэжээ. Энэ мэт зүйлсээр өөрийгөө алдартай гэж сэтгэж явах болсон нь энэ үеийнхэний эмгэнэл гэж тэрээр үздэг аж.

@ferochakanner/Instagram

Харин түүний охин Valentina Fantastico хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Мэдээж би ээжийн хийсэн зүйлсийг ойлгоогүй. Уур ч хүрч байлаа. Дахин цахим сүлжээнд хуудас нээх эсэх нь миний сонголт боловч одоогоор ахин нээх бодолгүй байна. Ахин нээвэл байдал улам ч дордож мэднэ” хэмээн бодлоо илэрхийлжээ.

4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *