Яагаад зарим хүмүүс ямар нэгэн зүйл тэврэхгүйгээр унтаж чаддаггүй вэ? Ингэж унтах нь ямар ашиг тустай байдаг вэ?

0

Хэдийгээр энэ зуршил нь бидний бага наснаас, магадгүй бүр ургийн бойжилт явагдах үетэй холбогдож болох ч энэ нийтлэлээрээ бид ямар нэгэн зүйл тэврэхгүй унтаж чадахгүй байх илүү үндэслэлтэй шалтгаануудыг танд хүргэхээр бэлдлээ.

 1. Энэ нь хурхиралтыг багасгадаг

© CLAUS LUNAU/Science Photo Library/East News, © tommaso79/easyfotostock/Eastnews

Хурхиралт нь унтаж буй хүний амьсгалын зам чөлөөтэй амьсгал авч чадахгүй байгаагийн нэгэн илрэл билээ. Улмаар үүсэх дуу чимээ нь шөнийн цагаар тогтмол сэрэх, өглөө болон өдрийн цагаар ядралттай байх зэрэг олон таагүй зүйлсийн шалтгаан болдог. Харин дэрээ тэвэрч унтах таны зуршил хурхиралтыг багасгаж, таны биеийг сайхан амрахад тусалдаг ажээ.

 

2. Танд ганцаардмал нэгэн мэт мэдрэмж төрөхгүй

Reddit сүлжээний нэгэн хэрэглэгч ямар нэгэн зүйл тэвэрч унтах нь хэн нэгэнтэй хамт унтаж буй мэт мэдрэмж төрүүлдэг хэмээжээ. Бид бүгд хэн нэгэнтэй хамтдаа унтаад байдаггүй тул хэрэв та ганцаараа унтах мэдрэмжээс залхсан бол дэр тэвэрч унтах нь танд тус болох болно.

 

3. Та ойр дотно харилцааг чухалчилдаг нэгэн

© Sam Edwards/Hoxton/East News

Дэрээ тэвэрч унтах нь сэтгэлзүйн хувьд маш тухтай мэдрэмжийг бүх л шөнийн турш танд өгч байдаг. Ийн унтах нь таныг аливаа харилцааг, ялангуяа гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг, өөрийн хайрладаг болон халамжилдаг хүмүүст хэтэрхий их санаа тавьдаг нэгэн гэдгийг харуулдаг аж.

 

4. Тэврэлдэж унтаад сурчихсан

© EAST NEWS

Өглөө, орой гээд бүх л цаг үед таны хийдэг зүйлс чинь давтагдсаар байдаг бол та хэвшмэл амьдралын хэв маягтай нэгэн юм гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс хэрэв унтахын өмнө ямар нэгэн зүйлсийг тэвэрдэг бол энэ нь танд хэвшил болсон энгийн нэгэн зуршил ч байж болох ажээ.

 

5. Сэтгэл зовнисон үедээ та тэврэх зуршилтай байх магадлалтай

Сэтгэл зовниж түгшсэн үед унтана гэдэг маш хүндрэлтэй байдаг. Энэ үед ор бол хамгийн тухтай мэдрэмж төрүүлэх газар байдаг нь мэдээж. Харин сэтгэл түгшсэн мэдрэмжийг тэврэлт үгүй хийдэг гэнэ шүү.

Ямар нэгэн зүйл тэвэрч унтах нь танд тухтай мэдрэмж төрүүлдэг үү? Та ямар нэгэн зүйл тэврэлгүйгээр унтаж чаддаг уу?

6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *