Сэнс асааж унтах нь танд ямар сөрөг муу нөлөөтэй байдаг вэ? Ялангуяа харшилтай хүмүүс мэдмээр юм байна шүү!

0

Сэнс асаахгүй л бол унтаж чаддаггүй хүмүүс гэж байдаг. Халуун зуны үдэш эсвэл сэнсний эргэх дуунаар нойр хүрдэг эсэх нь гол бус, салхи үлээлгэж унтах нь тэдний зуршил болсон байдаг. Хэдийгээр сэнс нь хор нөлөөтэй зүйл биш боловч шөнийн цагаар ажиллуулах нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй байдаг аж. Манай сайт уншигч танд унтаж байх үед сэнс ажиллуулснаар таны бие ямар хариу үйлдэл үзүүлдэг тухай хүргэхээр бэлдлээ. Мөн нийтлэлийн төгсгөл хэсэгт зуны халуун үдэш сэрүүхэн унтаж болох аргуудаас хуваалцах болно.

1. Энэ нь таны ам болон хамрын хөндийг хуурайшуулж байдаг

Судалгаагаар сэнсийг удаан хугацаагаар асаалттай байлгах нь таны биеийн шингэнийг үлэмж хэмжээгээр багасгах бөгөөд ам болон хамрын хөндийг хуурайшуулдаг гэнэ. Хэрэв та хуурай цаг ууртай бүст амьдардаг бол сэнстэй унтах сөрөг үр дагавар илүү хурдан танд мэдрэгдэх магадлалтай.

 

2. Энэ нь таны харшлыг улам хүндрүүлдэг

Хэрэв та харшилтай бол сэнс асааж унтах нь тийм ч зөв сонголт болохгүй л болов уу. Судлаачдын үзэж байгаагаар салхи нь таны харшлыг улам хөдөлгөж астма, нүдний харшил, хуурай ханиалга үүсэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

 

3. Булчин татах суурь шалтгаануудын нэг болдог

Шөнийн цагаар температур хурдтай унах хандлагатай байдаг бөгөөд таны бие рүү хүйтэн сэнс үлээх нь булчин татах нэгэн шалтгаан болдог аж. Нөгөөтэйгүүр хэт халуунд сэнс үлээлгэх нь халуунаас үүдэлтэй дотор муухайрах, толгойн өвдөлт зэргийн суурь болдог байна.

 

Бонус: Сэнсний оронд сэрүүхэн нойрсоход туслах аргуудыг танд хүргэж байна

1. Цонхоо нээлттэй унтах

Бүгчим халуун үдэш сэрүүцэх хамгийн хялбар арга бол мэдээж цонхоо нээх. Үүрийн сэрүүн салхи таны өрөөг сэрүүцүүлэх нь дамжиггүй. Хэрэв та шумуулнаас эмээж буй бол цонхоо торлоорой.

 

2. Орныхоо дэргэд дүүрэн устай сав эсвэл нойтон алчуур тавиарай

Өрөөгөө чийглэг байлгах үүднээс орны толгойд нойтон алчуур өлгөх эсвэл орныхоо дэргэд устай сав тавих зэрэг арга хэмжээг авч болох юм.

 

3. Сэнсний үлээх чиглэлийг өөрөөсөө холдуулах

Хэрэв та сэнсгүй унтаж чаддаггүй бол сэнсний үлээх чиглэлийг өөр чигт тааруулаарай. Та сэнсээ цонх руугаа харуулж тавьснаар өрөөний тань агаар сэлгэлт сайн явагдах давуу талтай.

Бүгчим халуун шөнүүдэд та ямар арга хэрэглэж сэрүүхэн амрах нөхцлийг бүрдүүлдэг вэ? Хэрэв манай жагсаалтанд багтаагүй өөр ямар нэгэн аргыг хэрэглэдэг бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

9
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *