Эрчүүд хувцаслалт дээрээ одоог хүртэл гаргасаар байгаа 10 алдаа. Зангиагаа зөв сонгохоос авахуулаад анхаарах хэрэгтэй олон зүйл бий

0

Хорин нэгдүгээр зуун бол олон янзын загварын чиг хандлагыг хослуулж, хувь хүн хувцаслалтаараа дамжуулан өөрийгөө илэрхийлэх боломжтой маш таатай цаг үе учраас өөрийн стильдээ шинэ хэв маяг туршаад үзэх хамгийн тохиромжтой үе юм.

Загварлаг байна гэдэг нь үргэлж өөртөө хамгийн тухтайгаараа байхыг хэлэх боловч хэд хэдэн энгийн дүрмийг дагаж мөрдөх ёстой. Ялангуяа эрэгтэй хүний ​​хувьд маш нарийн деталь хүртэл бүхэл бүтэн хувцаслалтыг амилуулж эсвэл эвдэж чаддаг зүйл юм. Үүнд зангиагаа буруу сонгохоос эхлээд олон зүйл багтана. Тиймээс өнөөдөр бид эрчүүддээ зориулж хувцаслалтынхаа жижиг зүйлс дээр одоог хүртэл гаргасаар байгаа алдааг сануулахаар бэлтгэлээ.

1. Хүрэм хэтэрхий урт юм уу богино байдаг

© shutterstock.com

Костюм бол эр хүний хувцаслалтын гол зүйл гэдэгтэй бүх хүн санал нийлэх биз. Тиймээс таны гадаад төрхийг бүтээж эсвэл эвдэж чаддаг энэ чухал хувцсыг ухаалгаар сонгох хэрэгтэй. Харин эрчүүд ихэнхдээ урт хүрэм өмсөх хандлагатай байдаг. Гэвч хүрэм тань гадуур пальтоноос тань бага зэрэг богинохон байх ёстойг мартаж болохгүй.

 

2. Бүх футболк тань брэндийн логотой

© depositphotos.com © Andrea Piacquadio/pexels.com

Тиймээ, брэндийн футболк өмсөх нь сэтгэл татам харагдахад тусалдаг. Гэвч зарим эрчүүд өмссөн хувцсаа брэндийх гэдгийг нь мэдэгдүүлэх цорын ганц арга нь том логог нь ил харуулах гэж боддог бололтой. Харин футболк ямар ч брэнд байсан хамаагүй биед эвтэйхэн төдийгүй яг сайхан таарсан байх ёстой. Түүнчлэн моно хром өнгө дагнасан футболк өмссөн эрэгтэй илүү дур булаам харагддаг бөгөөд брэндийн футболк авахаар шийдсэн бол аль болох жижиг логотойг нь сонгож байгаарай.

 

3. Ирээдүйд таарна гэж итгэн таарахгүй өмд авдаг

© shutterstock.com © Luis Quintero / pexels.com

Жийнс, брюк гээд ер нь ямар ч өмд байсан танд яг таарч байх ёстой. Хэтэрхий урт өмд авах гээд байгаа шалтгаан тань яг юу вэ? Магадгүй хүмүүс өндөр болоод өмсөнө гэж боддог байж болох юм. Харин зарим эрчүүд урт өмд өмссөнөөр хөл нь илүү урт харагдана гэж боддог. Үүнтэй адил хэт өргөн өмд ч бас үүнд хамааралтай. Тиймээс ирээдүйд таарна хэмээн итгэж зохихгүй өмд авч мөнгөө үрэх хэрэггүй.

 

4. Цамцны дотор байгаа футболк нь цухуйдаг

© shutterstock.com

Ингэж харагдуулж өмсөх нь гэмт хэрэг биш л дээ. Бид бүгд л хөлс, толбоноос хамгаалахын тулд цамцан дотуураа майк юм уу подволк өмсдөг. Түүнчлэн зарим хүмүүст цамцан дотуураа юм өмсөхгүй байх нь өмдөн дотуураа дотоож өмсөөгүйтэй ижил санагддаг гэдгийг ч ойлгож байна. Гэвч ингэж цамцан дотуураа подволк өмссөнөөр биеийн харьцааг эвгүй харагдуулдаг хэвтээ зурааснууд ялгарч харагдах сул талтай байдаг. Тиймээс хэрэв цамцныхаа захыг товчилмооргүй байвал дотуур нь “V” хэлбэрийн захтай подволк өмсөхийг зөвлөж байна.

 

5. Гоёл, зүүлтээ хэтрүүлдэг

© Mister Mister/pexels.com © Anders Kristensen/pexels.com

Коко Шанель хэлэхдээ: “Гэрээсээ гарахаас өмнө толинд хараад зүүсэн гоёлуудынхаа аль нэгийг нь тайлж үлдээ” гэж хэлсэн байдаг бөгөөд энэ нь маш сайн зөвлөгөө юм. Ялангуяа бүсгүйчүүд донж нь таарсан залууд бүр ч их татагддаг. Тиймээс аль болох энгийн хэрнээ чамин гоёлыг хувцастайгаа хослуулан зүүж байгаарай.

 

 

6. Сандаалаа оймстой өмсдөг

© shutterstock.com © depositphotos.com

Энэ трэнд аль хэдийн мөхөж үгүй болсон ч зарим эрчүүд ингэж өмссөөр л байдаг. Иймэрхүү сандаал нь далайн эрэг юм уу халуун зуны өдөрт л зориулагдсан боловч ихэнх эрчүүд хаа сайгүй өмсөж яваа харагддаг. Ялангуяа оймсон дээрээ өмссөн байвал өөрийн үнэлэмжийг буурууллаа л гэсэн үг. Яахав оймстой өмсөх нь хөлд эвтэйхэн байж болно. Хэрэв та хөлөө харуулах дургүй бол урдуураа битүү шаахай сонгох талаар нэг бодоод үзээрэй.

 

7. Олон өнгийн хувцас нэг дор өмсдөг

© PacificCoastNews/East News © FaceToFace/East News

Та дотроосоо ч гаднаасаа ч өнгөлөг байх дуртай бол энэ нь гаж үзэгдэл биш, гэвч хэтрүүлээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Шар өмд, ягаан цамц, улаан өнгийн пальто, ногоон пүүз өмсөөд явж байгаа юм биш биз? Ерөнхийдөө тод өнгийн хувцас сонгоно гэдэг нь анхнаасаа буруу бөгөөд олон өнгийн хувцас таныг эв дүйгүй, хөнгөмсөг харагдуулах боломжтой. Харин үндсэн суурь өнгөнүүд буюу тод биш өнгө нь таныг илүү боловсорсон, ухаалаг харагдуулах болно. Хэрэв тод өнгийн элемент оруулмаар байгаа бол жижиг чимэглэлүүд юм уу оймс зэрэг дээрээ тоглолт хийх боломжтой.

 

8. Хослолынхоо доогуур пүүз өмсдөг

© depositphotos.com © depositphotos.com

Бага зэрэг эрх чөлөөтэй байх нь зүгээр хэдий ч пүүзтэй хамт костюм өмсөж алдаа гаргах хэрэггүй. Пүүзийг зөвхөн дасгал сургуулилт, спортоор хичээллэх үедээ өмсөхөд тохиромжтой бөгөөд ажил хэрэг, уулзалтын үед өмсөж хэрхэвч болохгүй. Тиймээс элдэв янзын чухал уулзалт, үйл ажиллагаанд гаргаад өмсчих нэг ганган ботинк хадгалж байхад гэмгүй.

 

9. Подволкоо өмдөн дотуураа хийдэг

© shutterstock.com © Raul Reynoso/pexels.com

Ингэж подволкоо өмдөн дотуураа хийх нь таныг огтхон ч “cool” харагдуулахгүй. Харин эсрэгээрээ нас тогтсон эр шиг харагдуулж байдаг. Тиймээс биеэ хуваагдсан хөндлөн зураастай харагдуулахыг хүсэхгүй л байгаа бол подволкоо сул хэвээр нь тайван орхих хэрэгтэй. Мэдээж заавал ингэж өмс гэсэн дүрэм байхгүй учраас яаж харагдахаа та өөрөө л сонгоно.

 

10. Биеийн хэлбэртээ тохироогүй зангиа зүүдэг

© depositphotos.com

Олон эрчүүд мэддэггүйгээсээ болоод буруу зангиа сонгодог. Гэхдээ биеийн хэлбэрт тохируулж зангианы хэлбэрээ сонгодог гэдгийг хэн мэдэх билээ дээ. Тиймээс хамгийн эхэнд зангианы уртыг анхаарах хэрэгтэй. Тэлээний түгжээг хаах ёсгүйг анхаараарай. Хоёр дахь нийтлэг алдаа бол хэт өргөн зангиа сонгох явдал юм. Ерөнхийдөө зангиа нь 7.5 см-9.5 см хэмжээтэй байх ёстой байдаг. Хувцаслалтыг хоол гэж үзвэл зангиа бол хамгийн сүүлд хийгддэг амталгаа л гэсэн үг. Тиймээс өөртөө хөрөнгө оруулж сайн зангиа авч байх нь хамгийн чухал.

8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *