Хэт их уурлаж бухимдах нь хурдан жин нэмэх шалтгаан болдгийг судлаачид олж тогтоожээ

0

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүсийг сэтгэл зүйн хувьд тайван байхыг зөвлөж эхэллээ. Таны хэр их дасгал хийх, хоолоо сойх зэргээс үл хамааран та уураа “идэх” тусам хэзээ ч үр дүнд хүрэхгүй гэжээ. Ингээд зарим судлаачдын уур бухимдал, биеийн жин хоёрын хамаарлыг судалсан судалгааны дүгнэлттэй танилцъя.

Уурласан хүн таргалдаг

© Norbit / DreamWorks Pictures

“El Que se enoja engorda” (Хүн уурлаж таргалдаг). Энэ бол Мексикийн хоол тэжээлийн мэргэжилтэн Хуан Мануэль Ромеро Виллагийн бичсэн номын нэр юм. Тэрбээр номондоо уур хилэн нь илүүдэл жинтэй болох шалтгаан болж байж магадгүй гэдгийг хэлэхийг зорьжээ. Зохиолч сэтгэл хөдлөл болон бидний идэж буй хоол хоёрын хоорондын уялдаа холбоог судалж, бидний бие өөрсдийн зовлон, уй гашуу, шаналал гэх мэт хэцүү нөхцөл байдлаа нуухын тулд өөхөөр өөрийгөө хучдаг болохыг баталсан байна. Гэхдээ уур уцаар таргалалтаас өөр юунд нөлөөлдөг вэ? Уурлаж бухимдахад таны бие адреналин болон кортизол хэмээх даавар ялгаруулж, цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг. Ер нь бол ийм даавар дасгал хийх үед ялгардаг ч уур хилэнгээр үүсгэгдсэн дааврын ялгаа нь эсүүдээр дамжин глюкоз ялгарахыг болиулж улмаар өөх хэлбэрээр биед хуримтлагддаг. Энэхүү ном нь зохиолчийн арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд өвчтөнүүд болон өөрт тохиолдсон туршлага дээр үндэслэн хийсэн эрдэм шинжилгээний судалгаа юм. Энэ хугацаанд зохиолч илүүдэл жинтэй өвчтөнүүдийн ихэнх нь сэтгэл хөдлөлийн удирдлага муутай буюу уураа хянах чадваргүй байгааг олж анзаарсан байна.

Илүүдэл жинтэй байх нь бодисын солилцооны хэвийн байдал алдагдах, дааврын болон бамбай булчирхайн асуудлууд зэрэг эндоген (дотоод) шалтгаантай байдаг. Харин эксоженус (гаднын) шалтгаан нь буруу хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг зүйлстэй хамааралтай.

 

Сэтгэл хөдлөлийн жин

© Friends / Warner Bros TV

Уур хилэн, уйтгар гуниг, түгшүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь бидний хооллолтын дэглэмд маш их нөлөөлдөг бөгөөд олон тохиолдолд илүүдэл жин нэмэх шалтгаан болдог. Учир нь сэтгэл санаа хямарсан үед бие махбод хоол идэх ёстой гэсэн хуурамч команд өгч өөрийгөө хамгаалах рефлекс үүсгэж байдаг.

Хоол тэжээлийн мэргэжилтэн Сигрид Пиментель Мартин хэлэхдээ “сэтгэл хөдлөл бол жин нэмэх, хоол боловсруулах чадваргүй болгох, дархлааны системийг сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй” тул сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь тухайн хүнд эерэг нөлөө үзүүлж хооллолтын энгийн дэглэмдээ ороход тусална. Сэтгэл санаагаа засах олон арга байдаг бөгөөд дасгал хийх, зураг зурах, блог бичих, йог хийх гээд маш сонирхолтой зүйлсийг туршиж үзээрэй.

 

 

Хооллолтоо анхаар

© The Nutty Professor / Imagine Entertainment

Хоол хүнсний талаарх мэдлэгээ дээшлүүлснээр эрүүл хооллоход илүү дөхөмтэй бөгөөд таргалалт үүсгэдэг хүчин зүйлүүдийг заавал мэдэж авах ёстой. Автоматаар хяналтгүй идэхээсээ өмнө 5 минут азнаад үнэхээр өлсөж байгаа эсэхээ мэдрэх гээд үз. Ингээд жинхэнээсээ өлсөх мэдрэмж авч байгаагаа мэдвэл дуртай хоолоо идэж болно. Хоол идэх нь өдөр тутмын ажил учраас бид ихэнхдээ зурагт үзэх, ухаалаг гар утсаа гүйлгэх гэх мэт анхаарал сарниулах зүйлс сөрөг нөлөөтэй гэдгийг нухацтай авч үздэггүй. Өөрөөр хэлбэл, хоолоо идэж байх үедээ идэж байгаа хоолондоо л бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэсэн үг.

Хооллох зуршлаа удаан хугацааны туршид сайжруулах нь биед биологийн зөв давтамж үүсгэж сэтгэл хөдлөлтэй холбоотой буруу хооллолтын асуудлаа шийдэж чадна гэсэн үг. Харин хэрэв та жингээ хасах гэж байгаа бол сүүлийн үед хэр их уурлаж бухимдаж байгаа эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.

2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enhtsetseg Nergui

    2020/05/13 at 13:51

    худлаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *