Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо

0

Та хүүхэд байхдаа ямар кинонд дуртай байснаа одоо санадаг уу? Таны багадаа үзэх дуртай байсан киноны жүжигчин хүүхдүүд одоо ямар болсон бол гэж бодож байсан уу? Тэгвэл бидний багын алдартай 29 од хүүхдийг одоо ямар болсныг үзэцгээе.

29. Дрю Бэрримор

1982 онд анх тоглосон “E.T.The Extraterrestrial” бүтээлээр нь бид түүнийг таньдаг болсон. Түүнээс хойш 32 жил өнгөрсөн хэдий ч тэрээр хамгийн алдартай од хүүхэд хэвээр байсаар байна. “Fewer pitch”, “50 first dates” зэрэг бүтээлүүдээрээ бокс оффисын зах зээлд амжилт гаргасаар л явна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 2

28. Рики Шроедер

1982 онд “Мөнгөн халбага” хит шоунд тоглон анх гарч ирсэн бас нэгэн од бол Рики Шроедер яахын аргагүй мөн. Тэрээр “NYPD Blue”-гээс хойш олон янзын телевизийн цувралууд дээр ажиллаж байгаа юм.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 3

27. Абигайл Бреслин

Түүний тоглосон “Little Miss Sunshine” кинонд дургүй хэн байх вэ? 2006 онд хамгийн алдартай “LMS” кинонд тоглосноосоо хойш энгийн дүрүүдэд л тогложээ. Тэрээр “Definitely, maybe”, ”Zombieland” кинонуудаараа бидний зүрх сэтгэлд хүрсэн жүжигчин юм.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 4

26. Коле & Дилан Спрауз

Бид тэднийг анх 1999 оны “Big daddy” бүтээлээр нь мэддэг болсон юм. Тэд мөн “Frankenstien’ Mc Grath”-д тогложээ. Ихрүүд маана “The suite life of Zack and Cody” болон “The suite life on deck” нэртэй өөрийн гэсэн цувралуудтай ба өдгөө хийсэн тоймтой зүйл алга байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 5

25. Маргарет Мореу

Тэрээр анх “Mighty Ducks” кинонд тоглосон ба өнөөг хүртэл тайзны урлагтаа үнэнч явна. Тэрээр сүүлийн үед “Shameless”, “Grey’s anatomy”, ”Parenthood” кинонуудад тогложээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 7

24. Шон Вэйс

“Might ducks” кинонд тоглож олноо танигдсан тэрээр сүүлийн үед асар ихээр жин нэмснээсээ болоод кинонд тоглохоо больжээ. Түүний хамгийн сүүлд тоглосон бүтээл бол 2008 онд гарсан “Drillbit Taylor” юм.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 6

23. Майк Витар

”The sandlot”, ”Benny the Jett” бүтээлүүдээрээ охидын зүрх сэтгэлийг эзэмдсэн тэрээр ажил мэргэжлээ өөрчлөн Лос Анжелесийн Гал унтраах ангид ажиллах болжээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 8

22. Омри Каз

Бид түүнийг жил бүрийн 10 сард гардаг байсан “Хокус Фокус” бүтээлээр нь мэдэх билээ. Тэрээр мөн “Даллас” кинонд Жонн Россын дүрийг гаргасан байдаг. Түүнээс хойш кинонд тоглоогүй байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 9

21. Томас Иан Николас

Хэн Хэнри Ровенгартнерт дургүй байх билээ? “Rookie of the year” киноны фенүүд түүнийг “American pie” киноны жүжигчин гэдгийг сонсоод ухаан алдах шахсан. 2 кино 6 жилийн зайтай бүтээгдсэн байдаг. Тэрээр өнөөг хүртэл урлагаа орхиогүй, элдэв жижиг дүрүүд болон цувралуудад тоглосоор явна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 10

20. Дэвин Рэтрэй

Түүнийг “Гэртээ ганцаараа” киноны дээрэлхүү ах гэдгээр нь бид сайн мэдэх юм. Одоо тэрээр “Law&Order”, ”Supernatural” зэрэг олон шоунуудад урилгаар оролцож байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 11

19. Эмбер Скоот

Тэрээр анх “Hook” кинонд Робин Виллиамсын охины дүрийг бүтээж байсан ба түүнээс хойш дорвитой дүр бүтээгээгүй л явна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 12

18. Брэдли Пийрс

1995 онд анх “Жуманжи” дэлгэцийн бүтээлээрээ олноо танигдсан тэрбээр “Beauty and the beast”,”Tails in the sonic the hedgehog” цувралуудад тогложээ. Одоо тэрээр буяны үйл ажиллагаа эрхлэн, хүүхдүүдээ асарч байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 13

17. Лиезел Мэтюс

Анхлан 1997 онд “Air force one” кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр “Hyatt”-ын өв залгамжлагч ажээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 14

16. Дэвэй Чейз

Та түүнийг “The Ring” киноны хорон санаат охины дүрээр нь сайн санаж байгаа байх. Түүнээс хойш тэрээр Disney “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Лилогийн хоолойг хийсэн бөгөөд жүжиглэх мөрөөдлөө орхиогүй л явна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 15

15. Фреддие Хаймор

Тэрээр 2004 онд “Finding Neverland” кинонд Жонни Депптэй хамтран тогложээ. Өдгөө тэрээр “Bates motel” кинонд Норман Бэйтсийн дүрийг амилуулж байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 16

14. Жоё Жэйдэс Жр

Түүнийг анх “School of rock” кинонд тоглоход бүгд л түүний уран чадварыг гайхаж байсан. 2009 онд их сургуульд оржээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 17

13. Элисон Портер

Тэрээр “Curly Sue”,”Parenthood” кинонд тоглосон байдаг. Өдгөө тэрээр Лос анжелест амьдарч байгаа бөгөөд The Alison Porter project хамтлагийг байгуулжээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 18

12.Даниел Тэй

“Elf” киноны од тэрбээр 2007 онд “Brooklyn Rules” төслийг хэрэгжүүлэн, хоолой хийсэн байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 19

11. Мара Вилсон

1996 онд эгдүүтэй Матилдагийн дүрийг бүтээсэн ба өдгөө веб болон блогуудыг ажиллуулж байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 1

10. Жонатан Кэ Чуан

“Indian Jones and The Temple of Doom”, “The goonies” болон өөр 2 кинонд тоглосон гэсэн богинохон түүхтэй. Тэрээр өдгөө киноны салбарт зохицуулагчаар ажиллаж байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 20

9. Томас Броди Сангстер

“Love actually” киноны од тэрбээр Англид амьдардаг жүжигчин юм. Тэрээр хамгийн сүүлд “Game of Thrones” бүтээлээрээ ихээхэн нэр хүндийг олж авчээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 21

8. Оливиа Хак

1995 онд “The Brady Bunch movie” кинонд тоглосон бөгөөд өнөөг хүртэл жижиг дүрүүдийг бүтээсээр л байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 22

7. Ариана Ричардс

“Jurassic Park”, “Boy meets world”, ”Tremors” кинонуудад тогложээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 23

6. Баррет Оливер

“The never ending story”–гийн Оливерийн дүрээр танигдсан жүжигчин маань шинжлэх ухааны салбарт бүхнээ зориулж явна. Тэрээр 2007 онд A history of the Woodburytype номыг зохиожээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 25

5. Эми Онэйл

Тэрээр “Honey, I shrunk the kids” кинонд тоглосон бөгөөд “The young and the restless” киногоороо Холливудад нэртэй болсон юм. 2000 оны эхээр “Girls on stilts” циркийн үзүүлбэрт тогложээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 24

4. Кэйт Күүгэн

Тэрээр анх “Adventures in babysitting” кинонд тоглосон ба дараа нь өдөр бүр нэг монологи цээжлэхээр амласан байдаг. Гэвч хэлсэндээ хүрсэнгүй дээ.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 26

3. Росс Бэгли

Тэрээр “Independence day” кинонд тоглосон ба өдгөө Калифорний их сургуульд суралцаж байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 27

2. Росс Мэлингер

“Sleepless in Seatle”-д тоглосон тэрээр өдгөө Малибуд машин борлуулагчийн ажил хийж байна.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 29

1. Чарли Космо

1990 онд “Dick Tracy” кинонд тоглосон ба өдгөө Бүгд найрамдах намд ажиллаж байна. Тэрээр хуулийн их сургуулийн профессор хүн юм.

Жүжигчин хүүхдүүд: өнгөрсөн ба одоо 28

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ц. Түмэнжаргал

    Ц. Түмэнжаргал

    2015/06/23 at 10:26

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *