Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд

0

Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд 1

Sprite Portable Drone 

Үнэ: 800$

Статус: 200,000$ санхүүжилт хүссэн ба одоо 277,403$ санхүүжилт татаж чадсан

Тооцоот хугацаа: 2015 оны 12-р сар

Өдгөө зах зээл дээр буй дронуудын ихэнх нь тоглоом хэлбэртэй зарагдаж байна. Харин энэхүү төрөл нь арай өөр ажээ. Хээрийн аялалыг сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчин хүмүүст онцгойлон зориулагдсан ба өөртөө 1080 пикселийн өндөр нягтаршилтай видео бичигч, тогтвортой нугас, GPS төхөөрөмж, зам чиглүүлэгчтэй хийгджээ. Нислэгийн олон төрлийн горимтой, механик гар ажиллагаа заавал шаардахгүй сайн талтай. 7 км хүртэл зайд нисэх чадвартай.

Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд 2

Vela цахилгаан дугуй

Үнэ: 949$

Тооцоот хугацаа: 2015 оны 11 сар

Их хотод ирж очно гэдэг амаргүй. Гэхдээ нэгэн компани өөрийн дугуйгаараа хотын замын асуудлыг шийдэхэд туслаж байгаа ажээ. Илүү тав тухтай байлгахуйц зузаан дугуй, зөөврийн хэрэгслийг цэнэглэх 5 вольтын USB оролттой арьсан гадаргуутай, усны хамгаалалттай унадаг дугуй.

Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд 3

USB-C-д зориулагдсан Hub +

Үнэ: 114$

Статус: 35,000$ санхүүжилт хүссэн ба одоо 602,207$ санхүүжилт татаж чадсан

Тооцоот хугацаа: 2015 оны 6 сар

Флэйш, мемори карт болон бусад зөөврийн төхөөрөмжийг дэмждэггүй тус бүтээгдэхүүн нь шинэхэн USB оролттой хүмүүсийг өрөвдмөөр байдалд оруулж байна. Энэхүү онцгой оролттой Hub нь 3 USB-A оролт, мини Дисплэй Порт болон SDXC карт уншигчтай ажээ.

Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд 4

MIITO цахилгаан данх

Үнэ: 184$

Статус: 167,383$ санхүүжилт хүссэн ба одоо 637,681$ санхүүжилт татаж чадсан

Тооцоот хугацаа: 2016 оны 4 сар

Хэт орчин үежсэн тус цахилгаан данх нь эрчим хүчинд ээлтэйн дээр хоол хүнсийг халаах аргад шинэчлэл болсон. Аяганы суурь нь цахилгаан соронзон орныг үүсгэн усыг халаадаг.

Ухаалаг чихэвч ба энэ 7 хоногийн шилдэг кикстартерууд 5

Тогтмол ажиллах чихэвч

Үнэ: 200$

Статус: 250,000$ санхүүжилт хүссэн ба одоо 289,097$ санхүүжилт татаж чадсан

Тооцоот хугацаа: 2015 оны 12 сар

Утасгүй интернэтээр сонсох тус систем нь чихэвчээ хийгээд л орчноосоо тасрах боломжийг танд олгох болно. Тус чихэвч нь хөгжим юмуу аяыг тоглохгүй харин дууны тохируулга, дуу тогтворжуулагч бүхий тоглоомтой холбох замыг нээж өгөх юм. Ингэхийн тулд та өөрийнх нь аппликэйшнийг татаж авах ёстой болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/22 at 23:47

    suuliihii n yerusu oilgodgue. Yamar zam neej ugnuu? Hugjim sonsj bolkumu enuger n?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *