Эдгээр 10 зуршил таны тархийг гэмтээж, ой санамжийг муутгадаг: үр дүнд нь та юм амархан мартдаг болно

0
1
39,167

Эдгээр зуршлууд таныг Альцгеймер болон Паркинсоны өвчнөөр өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ!

Энэ мэдээний хүрээнд бид тархины талаар ярих ба бидний бодлогогүй хийсэн зарим үйлдлүүд уг чухал эрхтэнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг хэлж өгөх болно.

Тархины үйл ажиллагаа ихэнхдээ бидний аюулгүй гэж бодож хийдэг зуршлуудаас болж доголддог байна.

Түүнчлэн, харамсалтай нь ихэнх хүмүүс хэтэрхий оройтсоны дараа буюу тархиа өвчилсөн хойно л эмчилгээ хийлгэдэг. Тэгвэл тархиндаа хэрхэн анхаарал хандуулах вэ?

Дийлэнх нөхцөлд тархины эрүүл мэнд болон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг зарим зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй.

Тархинд муугаар нөлөөлдөг муу зуршлууд

1. Өглөөний цайгаа уухгүй байх

Олон хүн өглөөний цайгаа уудаггүй. Зарим нь жин хасах зорилготой байдаг. Бусад өглөө цай уух ч завгүй гэрээсээ яаран, гарч явдаг. Бас өглөөний цай уух дургүй хүмүүс ч бий.

Өглөөний цайгаа уух нь тархи шим тэжээлээр дутагдахаас сэргийлэх ач тустай.

2. Их идэх

Хэт их идэх нь тархи болон зүрхний судсыг гэмтээдэг байна.

Та цус харвалтын талаар өмнө нь сонсож байсан уу? Хэт их идэх нь цус харвалт үүсэх үндэс болдог гэдгийг бүү мартаарай.

3. Тамхи татах

Хүн бүр тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг мэднэ.

Мөн тамхи татсанаар Альцгеймер болон Паркинсоны өвчин тусах эрсдэл илүү нэмэгддэг аж.

4. Хэт их сахар хэрэглэх

Чихрийн шижин өвчин тусах эрсдэлтэйгээс гадна уураг болон шим тэжээлийг багасгаж, тархины үйл ажиллагааг доголдуулна.

5. Бохир агаараар амьсгалах

Бид үүнийг хянаж чадахгүй боловч энэ талаар зайлшгүй мэдэж байх хэрэгтэй.

Манай нийслэл сүүлийн олон жилийн турш агаарын хэт их бохирдолтой байгаа ба үр дүнд нь тархи хүчилтөрөгчийн дутагдалд орж байдаг.

6. Дутуу нойртой явах

Ихэнх хүмүүс дутуу нойртой явах хандлагатай байдаг.

Сайн унтаж амрах нь тархинд амрах хугацаа өгч, дахин цэнэглэгдэх боломжийг бүрдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

7. Толгойгоо хучиж унтах

Хачирхалтай сонсогдож байж болох ч цөөнгүй хүн унтахдаа толгойгоо хөнжлөөрөө хучиж унтдаг. Гэвч энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна – тархийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулна.

8. Өвдсөн үедээ ажил хийх

Энэ бол маш буруу зуршил юм. Хэрэв таны биеийн дархлааны систем муу үед та ажил хийвэл, таны тархи маш их ядрах болно.

Иймд бие организм, тэр тусмаа тархиа эхлээд амраах хэрэгтэй. Ингэж чадвал өвчнийг хурдан эдгэхэд тусална.

9. Юм бодохгүй байх

Бодох бол тархины хийх ёстой зүйлсийн нэг билээ.

Хэрэв та ихэнх цагийг юу ч бодолгүй өнгөрөөх юм бол тархины үйл ажиллагааны эсрэг зүйл хийж байна гэж ойлгож болно.

Унших, үзэх, харилцаа холбоо тогтоох, асуудлыг шийдвэрлэх, бүтээлч байх, хэл сурах гэх мэтээр тархиа идэвхжүүлэх хэрэгтэй.

10. Ярихгүй байх

Хэн нэгэнтэй ярих нь тархины эд эсийг сэргээх хамгийн найдвартай арга юм.

Өдөр бүр хүмүүстэй харилц.

Орчин үеийн техник технологийн хөгжил дэвшил тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул та аль болох амьд харилцааг эрхэмлээрэй гэж зөвлөе.

16
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.