Дэлхийн хамгийн хүйтэн 10 нийслэл – Улаанбаатар хот маань хэддүгээр байрт жагссан бол?

7
0
26,359

Тэсгэм өвлийн хүйтэн ид дундаа явж байна. Энэ цаг үед таныг гадуур гарахдаа дулаан хувцаслаж явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидний амьдарч буй нийслэл Улаанбаатар хот маань өвлийн улирал нилээдгүй хүйтэрч, тав тухгүй орчинг бүрдүүлдэг. Тэгвэл дэлхийн бусад хотуудад цаг агаар ямар байдаг бол? Тэр тусмаа аль хотууд хамгийн хүйтэн байдаг вэ? Эдгээр асуултуудад хариулт болгож, бид танд дэлхийн хамгийн хүйтэн 10 хотыг танилцуулж байна.

10. Варшав, Польш -29 градус

Варшав бол хүн ам олноор суурьшсан, Польш улсын нийслэл юм. Готик хэв маягийн сүм дуганууд, Зөвлөлтийн үеийн байшингууд болон орчин үеийн тэнгэр багаднасан барилгууд энэ хотод бий.

 

9. Нуук, Грийнланд -29.5 градус

Нуук, Грийнландын нийслэл ба баруун өмнөд эрэг дээр орших жижигхэн хот юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уг газарт усан хүрхрээ, мөсөн уулс байдаг. Бас аварга том халим байдаг тул жуулчид олноор энд ирдэг байна.

 

8. Талинн, Эстон -30 градус

Эстон улсын нийслэл Талинн хот Балтын тэнгист оршдог ба өв соёл, уламжлалаа хадгалж үлдсэн газар гэхэд болно. Хүмүүс энэхүү газрыг хуучин хот гэж нэрлэдэг ба төрөл бүрийн кафе, дэлгүүрүүд байдаг. Мөн 15-р зууны үеийн дайны хамгаалалтын цайз байдаг ажээ.

 

7. Вилниус, Литв -30 градус

Литв улсын нийслэл Вилниусыг хүмүүс барокка маягийн архитектуртай хот гэж үздэг ба дундаж зууны үеийн загвартай гэж хэлж болно.

 

6. Бухарест, Румын -32 градус

Бухарест Румын улсын өмнөд хэсэгт оршдог. Улсын нийслэл учир хөл хөдөлгөөн ихтэй. Коммунизмын үе дэх Палатулын Парламентулуйн засгийн газрын 1,100 өрөө бүхий байгууламж энд байдаг.

 

5. Хелсинки, Финланд -33 градус

Хельсинки бол Финланд улсын нийслэлээс гадна хамгийн том хот билээ. Уусиймаа мужид байдаг ба Финландын өмнөд хэсэгт буюу Персийн булангийн эрэгт оршдог байна. Хотын хүн ам нь 642,045 ажээ.

 

4. Оттава, Канад -37 градус

Оттава бол Канадын нийслэл, өмнөд Онтариогийн хойд хэсэгт байдаг ба Монреаль хот болон АНУ-тай хил залгаа оршдог байна.

 

3. Улаанбаатар, Монгол -38 градус

Хөх тэнгэрийн орон гэгдэх Монгол улсад жил бүр нар 260 өдрийн турш тусдаг боловч энд тийм ч халуун биш. Өвлийн улирал урт үргэлжлэхээс гадна заримдаа -40 градус хүртэл хүйтрэх нь бий. Иймд зуны улирал буюу 6-8 сарын үед очвол хамгийн тохиромжтой.

 

2. Минск, Беларусь -40 градус

Минск хотод зуны улирал тав тухтай байдаг ба ихэнхдээ нарлаг байна. Харин өвлийн улирал удаан үргэлжилж, цас ихтэйгээс гадна цасан шуурга болж, энд тэндгүй эд зүйлс мөстдөг. Өвлийн улирал -7 градусаас -40 градус хүртэл хүйтэрдэг гэнэ.

 

1. Астана, Казахтсан -52 градус

Казахтсан улсын нийслэл Астана нь урд хэсэгт орших Ишим мөрний хажууд байдаг ба өвөлдөө маш хүйтэн ажээ.

28
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

7 Сэтгэгдэл

  1. Виктор Виктор

    Виктор Виктор

    2018/12/25 at 17:22

    1-дшд

  2. Enkhbaatar Tumur

    Enkhbaatar Tumur

    2018/12/25 at 17:44

    1

  3. Ankhbayar Baatarsykh

    Ankhbayar Baatarsykh

    2018/12/25 at 18:06

    3 t baina hamgiin huiten gesen 3 t l bdiin bnsh te

  4. Ankhbayar Baatarsykh

    Ankhbayar Baatarsykh

    2018/12/25 at 18:18

    Астана нэгт байна

  5. Battulga Lkhagvajav

    Battulga Lkhagvajav

    2018/12/25 at 18:20

    Yakut 1t orohiin bishu

  6. Батдорж Баасанжав

    Батдорж Баасанжав

    2018/12/26 at 01:01

    Зэрлэг сонгино авна 99927588

  7. ELEMENT

    2018/12/26 at 11:41

    Хельсинки бол Финланд улсын нийслэлээс гадна хамгийн том хот билээ. Уусиймаа мужид байдаг ба Финландын өмнөд хэсэгт буюу Персийн булангийн эрэгт оршдог байна. Хотын хүн ам нь 642,045 ажээ.

    Persian Bulangin ereg genu middle asia bolchlo uunigee zasaarai Logic iim aldaa buu hii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.