Халуун орны алтлаг шар өнгөтэй, зөөлөн амтлаг гадил жимсэнд маш олон хүн дуртай байдаг. Өег, эрүүл, амтлаг энэ гайхалтай жимсгүйгээр хүн төрөлхтний хоол хүнсний цэсийг төсөөлөхийн аргагүй. Олон хүний нэг өдрийг амтлаг бөгөөд гэгээлэг болгодог гадил жимсний тухай сонирхолтой бөгөөд мэдвэл зохистой шилдэг 20 баримтыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.
1. Гадил жимсний борлуулалт Walmart-д тэргүүлдэг. Хямдхан, эрүүл, амттай – зөв сонголт
2. Гадил жимсэнд хүнийг аз жаргалтай болгодог байгалийн химийн бодис агуулагддаг. Үүнтэй адил бодис депрессийн эсрэг Prozac хэмээх эмэнд агуулагддаг.
3. 50 ширхэг гадил жимс идэхэд 1 удаа шүдний рентгенд харуулсантай тэнцэх хэмжээний цацраг туяаг авдаг.
4. Ердөө 2-хон ширхэг гадил жимс 90 минутын эрчимтэй дасгал хийхэд хүрэлцэх хангалттай хэмжээний энергиэр хангадаг.
5. Гадил жимс нь шарталтаас сэргийлж, шарталтыг арилгадаг.
6. Шар гадил нь үнэндээ 1836 онд нээгдсэн мутант төрөл юм.
7. Хүн төрөлхтний ДНК-гийн 50% нь гадил жимснийхтэй адил.
8. Дор хаяж 480 ширхэг гадил жимс идвэл калины хэтрүүлсэн хэмжээ болж нас барахад хүргэнэ.
9. Гадил жимс идэх нь стресс болон уур хилэнгийн нөлөөг бууруулах байгалийн эмчилгээ болдог.
10. Нэгэн судалгаагаар жирэмслэлтийн үедээ гадил жимс идэж байсан эмэгтэйчүүд ихэвчлэн хүү төрүүлдэг гэсэн дүн гарсан.
11. Гадил жимсэнд өөх тос, холестрол, натри агуулагддаггүй. Харин жимс ногооны эслэг, С витамин, кали, манган, В6 витамины баялаг эх сурвалж юм.
12. Гадил жимсний булцууг гар гэж нэрлэдэг ба ганц ширхэг гадил жимсийг хуруу гэж нэрлэдэг.
13. Америкийн хүнс хоолны холбооноос мэдээлснээр гадил жимс нь зүрхний шигдээс болон цус харвах эрсдлийг бууруулаад зогсохгүй хавдар тусах эрсдлийг багасгадаг гэнэ.
14. 1900-аад оны эхээр гадил жимсэн дээр хальтрах нь эрүүл мэндийн хувьд жинхэнэ аз туршсан хэрэг байдаг байжээ.
15. Гадил жимс нь гол ишнээс том булцуунууд хэлбэрээр ургадаг ба булцуу нэг бүр нь нийт 45 хүртэл кг жинтэй, 400 хүртэл тооны гадилтай байдаг аж.
16. Гадил жимсний 75% нь ус байдаг.
17. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд 300 гаруй төрөл зүйлийн гадил тариалдаг.
18. Калифорний Меккад Banana Club Museum нэртэй музей байдаг ба тэнд ганцхан төрлийн жимсэнд зориулсан дэлхийн хамгийн том цуглуулга байдаг.
19. Гадил жимсийг ногоон, хатуу байхад нь хураадаг.
20. Гадил жимсний мод нь үнэндээ дэлхийн хамгийн өндөр өвслөг ургамал юм. 6 хүртэл метр өндөр ургадаг энэ модонд модон иш байдаггүй.
Гайхмаар
Гоё
Хөөрхөн
Ха Ха
Харамсалтай
Бахархмаар
Тэнэглэл
Буруу
























Зочин
2015/02/05 at 21:52
goe jims