Таны бие эрүүл байгаа эсэхийг шалгах 30 секундын сорил. Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр үүнийг туршиж үзээрэй!

2

Бидний нас ахихтай зэрэгцэн өвдөх магадлал огцом нэмэгддэг ба дархлааны систем сулардаг болохыг эмч нар хэлж байна. Иймд та 2 жилд нэг удаа бие организмоо эмчид үзүүлж, шалгуулж байх хэрэгтэй. Гэртээ амар тайван байх үедээ туршиж үзэх боломжтой богино хугацааны зарим нэг сорилыг танд хүргэж байна. Эдгээр сорилууд хамгийн ихдээ 30 секундыг зарцуулах ба таны бие организм эрүүл эсэхийг тодорхойлох ач тустай юм.

Бид та бүхэнд супер-хурдан 5 сорилыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр сорилууд таныг эмчид яаралтай очих хэрэгтэй эсвэл таны бие хэвийн байгаа эсэхийг хэлж өгнө.

1. Хумсны суурийг чанга шахах

Баруун гарын эрхий болон долоовор хуруугаараа зүүн гарынхаа хуруунуудын дээр дарж, хумсны суурийг шахна. Эхлээд эрхий хуруунаас эхлэх хэрэгтэй ба 3-5 секунд шахсан чигээрээ дарна. Үүний дараа бусад хуруунуудаа дарна.

Дарсны дараа цус 2 секундээс ихгүй хугацаанд буцаж ирнэ. Хэрэв ингэвэл таны биеийн цусны урсгал хангалттай сайн байна гэсэн үг. Таны гарын хуруунууд дотор эд эрхтэнтэй шууд холбогдсон байдаг ба хэрэв дээрх сорилыг хийхэд танд өвдөлт мэдрэгдэж байвал, ямар нэгэн зүйл буруу байна гэж ойлгож болно. Хуруунд өвдөлт мэдрэгдэх нь дараах учир шалтгаантай холбоотой болохыг мэргэжилтнүүд хэлж байна:

  • Эрхий хуруу: Хэрэв эрхий хурууг шахахад өвдөлт мэдрэгдвэл, энэ нь уушги асуудалтай байгааг илтгэж байна.
  • Долоовор хуруу: Бүдүүн гэдэстэй холбогддог учир, бүдүүн гэдэсний асуудал болон өтгөн хаталттай холбоотой.
  • Дунд хуруу: Дунд хуруу өвдөж байвал, энэ нь зүрхний асуудал байгаагийн илрэл юм.
  • Ядам хуруу: Ядам хуруу зүрхтэй гүнзгий холбогдсон байдаг ба хэрэв та энэ хурууны дээд хэсэгт дарахад өвдвөл, зүрхний асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.
  • Чигчий хуруу: Чигчий хуруу өвдөх нь нарийн гэдсэнд асуудал байгааг илтгэнэ.
© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Гараа нударга болгон зангидах

Энэ сорилын хувьд гараа нударга болгон зангидаж, тэр чигээр нь хөдөлгөхгүй байлгах ёстой. 30 секундын дараа зангидсан гараа нээх ба энэ үед та гарынхаа алгыг цагаан өнгөтэй болсон байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Нударгаа зангидахад таны цусны судаснууд шахагдаж, гар руу чиглэх цусны урсгалыг хаадаг.

Хэрэв та гараа зангидахаа больж, чөлөөлсний дараа цус эргээд яаралтай ирвэл, энэ нь цусны судаснууд хэвийн ажиллаж байгаагаас гадна та эрүүл байна гэсэн үг юм. Харин эсрэгээрээ, хэрэв гарын алга ердийн үед байдаг шигээ улаан туяатай болохгүй байвал, судас хатуурах өвчний шинж тэмдэг байж болзошгүй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Өгзөгнийхөө булчинг сунгах

  • Нүүрээ шал руу харуулж тухтай хэвтэнэ.
  • Хоёр гараа биеийнхээ хажууд эгц тавина.
  • Зүүн хөлөө тэгшхэн чигээр нь байлгахдаа, баруун хөлөө бага зэрэг дээш өргөнө.
  • Өвдгөө нугалж энэ байрлалыг 30 секунд барина.

Хэрэв та үүнийг амжилттай хийж чадвал таны бие эрүүл байна гэсэн үг. Гэхдээ хэрэв энэ сорил танд өвдөлт мэдрүүлж байвал, танд магадгүй өгзөгний булчингийн асуудал байж болох юм. Энэ бол биеийн хамгийн хүчтэй булчингуудын нэг билээ.

 

4. Хөлөө дээшлүүлэн 30 секунд хөдөлгөхгүй өргөх

  • Нүүрээ доош харуулан хэвтэнэ.
  • Хоёр гараа биеийнхээ хажууд эгц тавина.
  • Хоёр хөлөө нэгэн зэрэг дээш өргөхдөө биеэ хөдөлгөхгүй.
  • Энэ байрлалыг 30-35 секунд барина.

Хэрэв дээрх сорилыг гүйцэтгэхдээ хөлөө хөдөлгөхгүй, таны хөл бас салганахгүй байвал, таны бие эрүүл гэж ойлгож болно. Хэрэв энэ сорилыг гүйцэтгэхэд хүндрэлтэй санагдвал, таны хэвлий эсвэл нурууны доод хэсэг асуудалтай байна гэсэн үг юм.

 

5. Бүсэлхийнээс дээгүүрх биеэ өргөх

  • Тав тухтайгаар биеэ шалны эсрэг харуулан хэвтэнэ.
  • Зөвхөн бүсэлхийнээс дээгүүрх биеэ өргөх ба ингэхдээ хоёр гараа бага зэрэг өргөнө.
  • Энэ байрлалыг 30-35 секунд барина.

Хэрэв та энэ сорилыг ямар нэгэн хүндрэлгүй давж чадвал, таны бие эрүүл гэж үзэж болно. Хэрэв та бүтэлгүйтвэл таны нуруунд асуудал байна.

Эдгээр нь гэртээ өөрийн биеэр хийж үзэх боломжтой сорилууд гэдгийг анхаараарай. Хэрэв танд ямар нэгэн зовиур илрэх юм бол эмчид хандаж зөвлөгөө аваарай.

© Depositphotos.com

Та эдгээр сорилуудыг хэрхэн давж гарсан бэ? Эрүүл мэндийн байдлаа хэрхэн мэдэж, тодорхойлж болох вэ? Бидэнтэй мэдлэг болон туршлагаасаа хуваалцаарай.

28
БахархмаарБахархмаар
13
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyungerel Baldan

    2019/11/10 at 21:53

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *