
Зурхайн ухаан бидний итгэдэг эсэхээс үл хамаарч, амьдралд нөлөөлдөг. Гараг эрхэсийн хөдөлгөөн олон шинжлэх ухаантай холбогддог бөгөөд заримдаа үүнийг математикийн шинжлэх ухааны хойд эх ч гэж нэрлэдэг. Бид тухайн өдрийн төлөвлөгөөгөө цагаар тодорхойлж, өдрийг хэд хэдэн хэсэгт хуваадаг, тухайлбал өдрийн хоол эсвэл оройн зоог барих гэх мэт. Үүнтэй ижлээр, хэн нэгний төрсөн цаг хугацааг мэдэх, ямар зан чанар давамгайлдаг эсэх, амьдралд нь юу чухал зэргийг тодорхойлох боломжтой. Од эрхэсийн байрлал тухайн хүнийг сайхан сэтгэлтэй, дэггүй, биеэ даасан, ажилласаг, урт настай, ганцаардмал эсвэл худалч эсэхийг ч тодорхойлно.
Хуурч мэхлэхэд маш хэцүү зурхайн ордууд гэж байдаг – тэд бусад хүмүүсийг рентген туяагаар харж буй мэт мэдэхээс гадна бусдын бодол санааг тэр дор нь унших чадвартай.
Охин
Худал ярьж буйг хамгийн сайн илрүүлэгчид бол Охины ордынхон байдаг. Тэдний дүн шинжилгээ хийх болон мэдээллийг хуваарилах авьяас чадвар нь худал ярьж буй хүнд ямар ч боломж олгохгүй. Охины ордынхон хэн хэзээ худал ярьж эхэлж байгааг, яриагаа хэдийд төгсгөхийг маш сайн мэддэг.
Хумх
Худал ярьж буй хүмүүсийг дохио зангаа, ааш зан, сандарч буй байдал болон ярьж байгаа зүйлдээ итгэлгүй байх зэргээс нь шалтгаалж мэдэж болдог – Хумхууд эдгээр зүйлсийг илрүүлэх авьяас чадвартай. Тэдэнд үнэхээр гайхалтай чадвар бий: тэд үүнийг хэтэрхий хүндээр тусгаж авдаггүй, гэхдээ түүнд үргэлжлүүлэн худал ярьсаар байх ямар ч боломжгүй.

Ихэр
Ихрүүд бол эргэн тойронд нь цэцэн цэлмэг үгтэй хэн нэгэн байвал, тэр даруйд нь илрүүлэх чадвартай хүмүүс. Тэд хэн нэгний хэлсэн үгийг бодит байдалтай харьцуулж худал, үнэн эсэхийг нь мэддэг. Ийм нөхцөлд худал ярьж буй хүн энэ сорилыг давж гарахад хүндрэлтэй байна.
Хилэнц
Хэрэв та Хилэнцийг хуурах гэж оролдох юм бол харилцаагаа дуусгавар болголоо л гэсэн үг. Тэд рентген туяагаар харж буй мэт авьяас чадвараа ашиглах үед, таныг хөлийн чинь улнаас авахуулаад толгой хүртэл чинь цоо ширтэж, бүх үнэнийг олж илрүүлнэ. Хэрэв тэдний хүсэж буй үр дүн эцэст нь гарахгүй бол, Хилэнцүүд уурандаа өшөө авалт хийхээр санаархаж ч мэдэх юм.

Матар
Матрууд бол сүйхээтэй, ухаалаг зурхайн ордуудын нэг. Тэд заримдаа бусдыг анх хараад л худал ярьж буй эсэхийг нь илрүүлж чаддаг. Ихэнхдээ худал ярьж буй хүмүүс түүнд ямар ч сэжүүр төрүүлэхгүй өнгөрч болно гэж боддог ч, энэ нь үнэний ортой биш. Хэрэв та Матрын ордынхонд шударгаар үнэнээ хэлэлгүй, худал ярихыг сонговол, тэд дахин танд хэзээ ч итгэл хүлээлгэхгүй.
Бусдыг өөртөө худал хэлүүлэхийг болон өөрөө бусдад худал хэлэхийг бүү зөвшөөр. Эс бөгөөс эцэст нь ичгэвтэр байдалд орж болох юм. Худал ярихад од эрхэсийн нөлөөлөл үнэхээр байдаг байна.
Та дээрх жагсаалтад багтсан байна уу? Та бусдыг худал ярьж буй эсэхийг нь хэрхэн мэддэг вэ?








Chuka Tuya
2019/11/09 at 05:04
Nasaa Naska hoeullaa bdgiin bn kkkk
Enkhtuya Byambagorj
2019/11/09 at 08:01
Үнэн байна. Би Матар бусдын худал хуурмагийг шууд мэдэрдэг.
Мөнхзул Зулаа
2019/11/09 at 08:31
Яг тэгдэг ш дээ би
Шижир Тунгаамал
2019/11/09 at 09:31
ийм постууд их сонирхолтой байна
ᠦᠯᠽᠢ ᠡᠷᠳᠡᠨᠢ
2019/11/09 at 10:29
охин ???
Лхагвасүрэн Энхжаргал
2019/11/09 at 11:33
Lhagvasuren Uranchimeg
2019/11/09 at 12:07
unen yag medregdeed bdagiin hunii yarij bgaa ni
Myagmar Semjid
2019/11/09 at 12:14
Ккк! Надад хүний нүдээр тэр хүний үйлдэл, яриаг мэдрэх чадвар бий шүү! Андашгүй!
Mishig Oyunerdene
2019/11/09 at 14:45
Jargalmaa Aaw Jargalmaa AawBich 1 ym medeed baidginmaa Haira chamaig bol kk
Serk Syeksen
2019/11/09 at 14:56
Hahahahhah
Chimgee Chimka
2019/11/09 at 15:09
Энд бас тууж явна. Би матараа матар
Daria OoyoBaatar
2019/11/09 at 15:12
vnen bna bi ihrin ord hydalaa yarij bga hvnii nvdiig harahad meddegddeg yum
Uranbileg Bymba
2019/11/09 at 15:54
Худалч хүнд ёстой дургүй.худалч хуурмаг хүнийг мэднэ дэ мэднэ.
Батнасан Нямбаатар
2019/11/09 at 19:09
за ёстой худлаа ярилаа даа ккк
Baagii Beis
2019/11/09 at 19:51
үнэн бна ?
Tseren Ulzii Bat
2019/11/09 at 20:02
У,И,Х, ТӨРД ГАРСАН НӨХДҮҮДЫГ Л НӨХӨДӨД ӨГВӨЛ ЗҮЙТЭЙ ШҮҮ ТӨРД ШАХАХ НЬ ЗӨВ ШҮ
М.Нямцэрэн Ника
2019/11/09 at 20:09
Tiinshv bas medeh yma mednee
Баярцэнгэл Уранчимэг
2019/11/09 at 20:18
?
Оюун Эрдэнэ
2019/11/09 at 22:01
Г. Хонгорзул
2019/11/09 at 22:21
Үнэхээр үнэн.
Tumur Gangaanaa
2019/11/09 at 22:52
мэдэхгүй ээ хүний худлаа хэлж байгааг зүгээр л мэдэрдэг. үнэн хэлжээ.
Арманбек Манарбек
2019/11/10 at 01:16
Nomio ?
Bayrsaikhan Solongo
2019/11/10 at 02:22
anai ni bas ywj l bh ymaa
Bayasaa Bayasalmaa
2019/11/11 at 12:04
үнэн шүү