Жүжигчин Жейсон Момоа баавгайд амнаасаа жигнэмэг өгч шүтэн бишрэгчиддээ өөрийнхөө эр зоригийг харуулжээ

1

Game of Thrones, Aquaman зэрэг кинонд тоглосон Жейсон Момоа өөрийгөө хатан зоригтой гэдгийг шүтэн бишрэгчиддээ батлан харуулсан байна.

Aquaman-ы дүрийг бүтээсэн Жейсон Момоа нь өөрийн инстаграммыг дагагчдад өөрийгөө супермэн гэдгээ харуулсан юм. 11-р сарын 2-ны өдөр тэрээр хоёр видео нийтэлсэн бөгөөд тэр видеог нь үзсэн олон шүтэн бишрэгчид нь айж, бас бахдан шагшсан байна. Жүжигчин маань баавгайг амнаасаа хооллосон бөгөөд үнэхээр аймшигтай харагдаж байжээ.

Аймшиггүй чин зоригт Момоа эхлээд баавгайд ойртон очиж (зөвхөн нь энэ л гэхэд хүндлэл төрүүлж байгаа бөгөөд олон жүжигчдэд ийм зориг зүрх үгүй билээ) бөхийгөөд…

medialeaks

 

Дараа нь амандаа жигнэмэг зуугаад араатан амнаас нь жигнэмэг авах боломжтой байдлаар зогсжээ.

medialeaks

Акуамэн болон араатны “үнсэлцэх” үйл явц амжилттай болж хэн хэн нь гэмтэж бэртсэнгүй. Уг видеог та үзэж болох ч болгоомжтой байх хэрэгтэй ба зүрх муутай хүний дотор эвгүйрч болзошгүй юм шүү.

 

Видео

 

Үзэгчид ч Момоагийн зориг зүрхийг магтахгүй байж чадсангүй, тэдний сэтгэгдлүүдээс дурьдвал:

“Зарим баавгай нар ч үнэхээр азтай юм аа.”

“Хөгшөөн, ёстой гайхалтай.”

“Хоёр баавгай.”

Гэхдээ бас жүжигчний энэ тоглоом нь таалагдаагүй хүмүүс ч бас байсан бөгөөд тэдний сэтгэгдлүүдээс дурьдвал:

“Баавгай торонд, хүнтэй ойрхон байх ёсгүй. Үнэн шүү залуу минь.”

“Амьтан бол тоглоом биш”

“Урам хугарлаа, амьтныг ингэж ашиглаж болохгүй.”

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariuk Ariuka

    Ariuk Ariuka

    2019/11/09 at 10:20

    sagsuurch bj tolgoigyi boloh gej bgaan …. chini

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *