Анх огт өөр зориулалтаар бүтээгдсэн боловч цаг хугацааны явцад хэрэглээ нь өөрчлөгдсөн 10 эд зүйл

0

Бид өдөр тутамдаа хэрэглэж байгаа эд зүйлийг анхнаасаа бидний тав тух, гоо сайхан эсвэл зугаа цэнгэлийн төлөө тусгайлан зориулж хийж дээ гэж боддог. Эдгээрийн зарим нэгийг тэс өөр зориулалтаар хийснийг цөөн хэдэн хүн л мэднэ. Яагаад гэвэл цаг хугацааны эрхэнд тухайн эд зүйлийн хэрэглээ өөрчлөгдөж өнөөг хүрчээ.

Судалгаа явуулж бид ямар эд зүйлийг анхны зориулалтаас нь өөрөөр ашиглаж байгааг олж мэдсэн юм.

Пейнтбол

© Depositphotos.com, © unknown author / Imgur

Пейнтбол – спортын харьцангуй залуу төрөл. 1960-аад оны үед зохион бүтээсэн тосон будаг дүүргэсэн цэлцэгнүүр сyмтай бyyг анхлан мал аж ахуйд ашигладаг байжээ: холын зайнд сүргээ бэлчээхэд өөрийн мал сүргийг амархан таних зорилготой. Мал сүргээ өнгийн сyмтай бyyгаар бyyдах ажил ихэд зугаатай санагдсан тул тоглоом болж хувирсан юм. Пейнтболын албан ёсны анхны тэмцээн 1981 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй.

 

Зовхины будаг

© Astérix & Obélix: Mission Cléopâtre / Canal+ and co-producers, © Depositphotos.com

Зовхины будгийг анхлан зөвхөн анагаах ухааны зорилгоор л ашиглаж байлаа. Эртний Египетийн оршин суугчид төөнөх нарнаас зовхины арьсаа хамгаалахын тулд хар тугалга, модны нүүрс болон өөр бусад эрдэс бодис хольсон бэлдцээр буддаг байжээ. Мөн нүдний халдварт өвчин, нянгаас ч хамгаалдаг гэж үздэг байв. Харин одоо энэ зүйл гоо сайхны бүтээгдэхүүн  болж үзэсгэлэнтэй харагдахад ашиглагдаж байна.

 

Слинк буюу пүршин тоглоом

© Roger McLassus / Wikimedia Commons, © robert.buchel.fl1.li / Depositphotos.com

1943 онд инженер-механик Ричард Жеймс тайван бус далайн усан дээр усан онгоцны бүүхэгт байрлах эмзэг тоног хэрэгслийг тэнвцэржүүлэх зорилготой пүржинтэй систем боловсруулжээ. Жеймс нэг удаа санамсаргүй пүржинээ унагаатал нөгөө нь өөрөө “яваад” эхэлсэн гэдэг. Эрдэмтэнд ч сонирхолтой санагдаж, ингээд хөгжилтэй тоглоом хийж болохыг ойлгожээ.

Жеймс эхнэр Беттитэй ярилцаж байгаад 500 ам.долларын зээл авч пүршний анхны үйлдвэрлэлтийг явуулсан байна. Ингээд тэнцвэржүүлэх систем 20 дугаар зууны алдартай тоглоом болсон түүх энэ.

 

Minesweeper

© Microsoft

Энэхүү алдартай тоглоом нь интернет тасарч уйдсан үедээ тоглох биш харин бэлтгэлийн зориулалттай анхлан гарсан юм. Компьютертэй анх танилцаж байгаа хүсүүийн гарыг дасгах, үндсэн суурь мэдлэг олгох зорилготой. Ялангуяа хулганаар төрөл бүрийн объект зөөдөг мөн баруун, зүүн товчлуур хэрэглэх бэлтгэл болно.

 

Нисдэг таваг/Фрисби

© Mike Mozart / Flickr, © Depositphotos.com

1920-иод оны үед Йельсийн их сургуулийн оюутнууд чөлөөт цагаараа Frisbie Pie Company фирмийн бялууны төмөр хавтгай хэв шидэж тоглодог байжээ. “Фрисби” гэх үг залуучуудын дунд ихэд алдаршсан болохоор нисдэг тавгийг ийн нэрлэх болсон юм. Уг тавгийг олноор нь үйлдвэрлэх болсон компани нэг үсгийг сольж нэрийг (Frisbee) нь өөрчлөхөөс аргагүйд хүрчээ. Нэг ёсондоо Frisbie Pie Company–тай үйл ойлголцолд орохоос болгоомжилсон хэрэг юм.

 

Гүйлтийн зам

© Wikimedia Commons, © Depositphotos.com

Одоо үед эрүүл мэнддээ анхаарал тавих үүднээс гүйдэг гүйлтийн зам нь анхлан шийтгэлийн нэгэн хувилбар байсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй биз ээ. 1818 онд зохион бүтээгч Уильям Кьюбит xоригдлууд нь хийх юмгүй гиюүрсэн Бери-Сент-Эдмундс хотын шоpонгоор зочилжээ. Харсан зүйлдээ сэтгэл гонсойсон зохион бүтээгч асуудлыг “сайжруулах”-аар шийдэж шоpонгийн удирдлагад өөрийн бүтээлээ танилцуулж: буудай буталж болдог “алхдаг тээрэм”. Энэ нь шоpонгийн xоригдлуудад хийсэн хэргээ ухаарч бие махбодоор амсах нэг төрлийн шийтгэл болжээ.

 

Шүхэр

© Jona Lendering / Wikimedia Commons, © Depositphotos.com

Өнөөдрийн шүхэр – бороотой өдөр юугаар ч орлуулшгүй хэрэгсэл. Харин урьд нь юуны түрүүнд нарнаас хамгаалах хэрэгсэл байсан юм. Анхны зорилго нь ч олон улсын хэлээр илэрдэг: parasol гэх үгийг орчуулбал “нарнаас” гэж бууна, харин zondek – “нарны хөшиг” ажээ.

 

Бичгийн машин

Бичгийн машины анхны патентыг нэр нь үл мэдэгдэх зохион бүтээгч 1714 онд авч байжээ, даанч тухайн үед уг хэрэгсэл удаан оршин тогтнож чадаагүйгээс гадна тэр үеийн загвар ч одоог хүртэл хадгалагдаж үлдсэнгүй. Жинхэнээсээ ажилладаг бичгийн машин зуун жилийн дараа л бий болжээ.

Италийн иргэн Пеллегрино Турри найз бүсгүй гүнгийн авхай Каролина Фантони да Фивизоно нь хараа муугаасаа болоод гараараа захидал бичиж чадахгүй байгааг анзаарчээ. Зохион бүтээгч бичгийн машины товгор үсэгтэй анхны хувилбарыг зохион бүтээж цаг хугацааны эрхэнд компьютерын гар болтлоо хувьсан өөрчлөгдсөн байна.

 

Автоматаар онгойж хаагддаг хаалга

© Depositphotos.com, © NariArt / Depositphotos.com

1931 онд инженер Шелдон С. Роби и Гораций Х. Рэймонд хаалга онгойлгох оптик төхөөрөмж зохион бүтээжээ. Уг бүтээлд патент олгож анх Коннектук мужийн Уэст-Хейвен дэх Wilcox’s ресторанд ашигласан юм. Автоматаар онгойх хаалга гар дээрээ олон таваг барьж яваа зөөгч нарын ажлыг дээд зэргээр хөнгөвчилж байв. Өнөөдөр ийм төрлийн хаалгыг супермаркетууд, бизнес төвүүд зэрэгт өргөнөөр ашиглаж байна.

 

Стаканы суурь

© Depositphotos.com, © Depositphotos.com

Стаканы суурийг анхлан өөр зориулалтаар ашигладаг байжээ. Анх 19 дүгээр зууны үед зуны террастай герман ресторануудад үзэгдэх болсон. Стаканд ялаа, шумуул эсвэл ямар нэгэн хог орохоос хамгаалж сууриар стаканыг тагладаг байв. Хүйтэн ундаанд тэр болгон ялаа шумуул ороод байхгүй нь тодорхой болж, ингээд бидний заншсанаар стаканы доор тавьж эхэлжээ.

Магадгүй та аливаа нэг зүйлийг анхны зориулалтаас нь өөрөөр ашигладаг юм биш биз? Магадгүй бидэнд ч гэсэн тэр санамсаргүй хэрэглээгээ зааж өгөхийг үгүйсгэхгүй юм.

32
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *