Цэргийн баяраар хайртай залуудаа бэлэглэж болох 15 бэлэгний санаа

2

Янз бүрийн сонирхол татам бэлэгнүүд. Улиг болсон урт богино, өргөн нарийн түрийвч зэргээс татгалзацгаая.

1. Чихэвч

Удирдлагатай, микрофонтой биед эвтэйхэн чихэвч. Их үнэтэй биш боловч сайхан дуугаралттай, ганган хээнцэр хөнгөн цагаан их бие, олон янзын өнгө.

 

2. Дасгалын өнхрүүш

Гэрийн хамгийн энгийн дасгал хийх хэрэгсэл бөгөөд маш их хэрэгтэй эд. Үүний тусламжтайгаар хэвлийн 6 булчингаа гаргаж, нуруугаа чангалан, сайхан мөртэй болно.

 

3. Спорт цүнх

Хөнгөн, бат бөх спорт цүнх нь ус нэвтрэхгүй материалаар хийгдсэн байна. Бэлтгэл сургуулилтанд хэрэгтэй бүх л зүйлсийг багтаана. Хажуугийн цахилгаантай халаас нь хэрэгтэй жижиг сажиг зүйлсээ агуулах, авч явахад хялбархан байна.

 

4. Утасгүй “хулгана”

Орчин үеийн хийц хэлбэртэй, зөөлөн резинэн гадаргатай сайн “хулгана”. Жижиг USB оролттой, зөв хэлбэртэй учир удаан хугацаагаар ажиллахад эвтэй. Стандарт АА батерейгаар 1,5 жил ажиллана.

 

5. Цүнх

Ажил хэрэгч хүнд зориулсан гэж болох цүнх бол арьсан цүнх юм. Мөрнөөсөө зүүж, гараараа бариад явсан ч болно. Том хэсгүүдэд нь компьютер болон бичиг баримтууд амархан багтана. Цахилгаантай дотор кармаанд янз бүрийн жижиг зүйлс хадгалж, агуулж болно.

 

6. Эвхдэг мах шарагч

Дипломат цүнхтэй адил хэлбэртэй, эвхэгддэг мах шарагч. Хэдхэн минутад угсарч шорлог хийж, мах болон ногоо шарна. Мөн хадгалах цүнх, 6 ширхэг шор дагалдана.

 

7. Сахлын машин

0,5 мм алхалттай, 39 янзын уртын тохиргоотой, хөнгөн, гарт эвтэй сахлын машин. Уснаас хамгаалалттай учир шүршүүр дор ч хэрэглэж болно. Батерейгаа удаан хадгалах ба цуг ирэх сойзоор амархан цэвэрлэгдэнэ. 100-240 вольтоор ажиллах учир дэлхийн хаана ч хэрэглэж болно.

 

8. Халуун сав – бортого

Үл зэврэх гангаар хийсэн, таган дээрээ луужинтай халуун сав буюу бортого. Уламжлал болсон халаасны бортоготой харьцуулахад халуун, хүйтнээ удаан барина. Мөн аягалахдаа заавал таглааг тэр чигээр нь авах шаардлагагүй.

 

9. Геймпад

Ухаалаг утас тогтоох бэхэлгээтэй утасгүй тоглоомны гар. Bluetooth-ээр холбогдох учир зөвхөн хөдөлгөөнт хэрэгсэл төдийгүй компьютертой ч холбож болно. Энгийн загвар нь хоёр аналог стиктэй, хэрээсэлсэн болон хажуугийн товчлууртай учир олон тоглоомтой холбогдож удирдаж болох ба мультимедиа товчлуур нь дуу болон киног эхлүүлэх, удирдах боломжтой.

 

10. Хууз сахалтны цуглуулга

Ганган модон хайрцганд хийсэн, хууз сахалтай хүнд хэрэгтэй зүйлсийн цуглуулга. Чанартай модон сам, угаалгын шингэн, тэжээлийн тос, хүйтэнд хэрэг болох уруулын тос зэргийг агуулсан байна.

 

11. Шүдний цахилгаан сойз

Өтгөн үс, уртавтар хэлбэртэй сойз нь шүдний бүх л гадаргууг цэвэрлэхэд тун тохиромжтой. Мөн сойзонд суурилуулсан таймер нь байршлаа солих, цэвэрлэгээ дууссан зэргийг мэдэгдэнэ. Нэг удаагийн цэнэглэлтээр 10 хоног хэрэглэнэ.

 

12. Пүүз

Арьс болон нийлэг эд хослуулан хийсэн хөлд эвтэйхэн пүүз. Өдөр тутмын хэрэглээ болон гүйлт зэрэгт адилхан тохиромжтой. Тор маягийн нүхтэй учир агаар сайн солилцоно. Тусгай материал болох Phylon болон резинэн ул нь сайн газартай сайн зууралдаж, зөөллөх үүрэг гүйцэтгэнэ.

 

13. Мультитул буюу олон багажтай бахь

Жинхэнэ Швейцарын мультитул бөгөөд 27 багажтай. Хөнгөн, эвтэйхэн энэ багаж ямар ч халаасанд багтах ба олон янзын нөхцөлд хэрэг болно. Бүсэнд зүүж болох арьсан гэр цуг ирнэ.

 

14. Цаг

Японы кварцын механизмтай, 3 хронографтай найдвартай цаг. Үл зэврэх гангаар хийсэн их бие, арьсан оосор нь сайн зохицсон ба харахад амар том тоотой байна. Ямар ч төрлийн хувцсанд тохирно.

 

15. Ухаалаг үзэг

Хоёр ертөнцийн хамаг сайныг нэгтгэх шинэ үеийн үзэг. Гараар зурж, бичих үедээ тоон системээр хадгална. Ямар нэг тохиргоо гэж байхгүй. Зөвхөн тусгай хэсэгт бичих ба энэ нь тэр даруй тоон тэмдэглэл болж утас, компьютер зэргээр харах боломжтой.

20
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ella Ella

    Ella Ella

    2018/03/13 at 13:54

    ss hiigeeef uguuch pls

  2. Дариа Дариа

    Дариа Дариа

    2018/03/13 at 18:35

    Заяа Д.Г.

  3. Bat Bold

    Bat Bold

    2018/03/13 at 20:21

    Haanaas avch boloh ve

  4. Дэд

    2018/03/17 at 00:08

    Эр хүнд бэлэгний чанар гол биш л дээ. Эхнэр минь баяр хүргээд үнсэхэд л боллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *