2018 оны хаврын улиралд ороолт, алчуураа загварлаг зангидаж зүүх 7 арга

0

Хавар – гоо бүсгүйчүүд гоёх таатай улирал. Энэ улиралд бүсгүйчүүд гоёмсог пиджак дээр намирсан алчуур хаялан алхана.

Гэхдээ яаж зангидахаа сайн мэдэхгүй болохоор тэр болгон зүүхгүй нь харамсалтай. Толгойд 2-3-хан л алчуур зангидах арга орж ирнэ. Загварлаг зангидсан ороолт эмэгтэй хүнийг чимнэ.

Алчуур зангидна гэдэг амархан. Ямар загвараар зангидахаа сонгох л хэцүү ажил. Та бүхэндээ энэ хавар илүү зохих алчуурын зангидалтуудыг танилцуулахаар бэлдлээ. Тиймээс алчуураа шкафны аль нэгэн буланд бүү хая – өдөр болгон дүр төрхөө өөрчил.

Алчуураа хэрхэн зөв зүүх вэ?

1. Хурдан арга

Миний дуртай арга. Идэвхтэй хүмүүст маш тохиромжтойгоос гадна цагийг үнэлдэг хүмүүс энэ загварыг илүүд сонгодог.

Юуны түрүүнд мөрөн дээгүүрээ алчуураа хаяна, гэхдээ нэг үзүүр нь нөгөөгөөсөө арай урт унжихаар. Урт талаар нь хүзүүгээ тал орооно. Алчуур мөрөн дээрээ унжсан хэвээрээ байх юм.

 

2. Алдартнуудын зангилаа

Нэг үзүүр нь арай урт байхаар алчуураа мөрөн дээгүүрээ хаяна.

Урт талаар нь хүзүүгээ гурав орооно.

Гурав дахиа ороохдоо үзүүрийг нь хоёр дахь ороолтын доогуур гаргана.

Үлдсэн үзүүрийг ороосон хэсэгт шургуулж нууна.

Хамгийн сүүлд ингэж харагдана.

 

3. Хүрхрээ

Нэг үзүүр нь нөгөөгөөсөө арай урт байхаар унжуулна урт хэсгээр нь хүзүүгээ нэг орооно.

Ороосон үзүүрийн нэг буланг аваад ороолтондоо нууна.

Хэрвээ зөв хийсэн бол алчуур яг л унаж байгаа ус шиг харагдана. Сонирхолтой байгаа биз?

 

4. Дуусашгүй зангилаа

Алчуурын хоёр үзүүр адилхан байхаар мөрөн дээгүүрээ унжуулна. Үзүүрүүдийг хооронд нь зангид.

Хоёр дахиж зангидаад задрахгүй болгоно. Алчуураа аваад нэг эргүүлж наймын тооны дүрс гаргана.

Наймын тооны нэг хэсгийг хүзүүгээрээ оруулаад зугаалгандаа алхаад байж дээ.

 

5. Орчин үеийн зангилаа

Нэг үзүүр нь нөгөөгөөсөө урт байхаар мөрөн дээгүүрээ унжуулна. Урт хэсгээр нь хүзүүгээ орооно.

Үзүүрүүд адилхан урттай байхаар тохируулаарай эсвэл нэг нь үл ялиг урт байсан ч болно.

 

6. Европ зангилаа

Алчуураа хоёр давхар болгоно. Хүзүүн дээрээ тавина, нэг нь арай урт байх юм.

Задгай үзүүрийг битүү тал руу нь шургуулна.

 

7. Урт ороолт

Нэг үзүүр нь урт байхаар мөрөн дээрээ алчуураа тавина. Урт хэсгээр нь хүзүүгээ 3-4 удаа ороогоорой.

Ороолтны хоёр үзүүрийг зангидна, ороолтны үзүүр саад болох ёсгүй. Зангилаасыг ороолтондоо нуугаарай.

 

Зөвлөгөө

Энэ улиралд шинэ алчуураар өөрийгөө гоёж чадахгүй нь гэж санаагаар унах хэрэггүй. Хуучин алчуураар ч гэсэн өөртөө дүр төрх нэмэх боломжтой. Хувцасныхаа өнгө, загварт тохируулах хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Алчуураа янз бүрээр зангидаж туршилт хийхээс айх хэрэггүй. Та бол бүсгүй хүн, заримдаа гоё зангидсан алчуур шинэ хүнтэй танилцахад хүргэсэн тохиолдол ч бий.

Танд гоо сайхан, өөдрөг сэтгэл санааг хүсэн ерөөе. Хэрэгтэй зөвлөгөөг бусадтайгаа хуваалцаарай.

11
ГоёГоё
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chimegee Batchimeg Tsogzol

    Chimegee Batchimeg Tsogzol

    2018/03/21 at 16:42

    kk nice bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *